ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД
Венесуэлд үнийн хөөрөгдөл үүсч иргэдийн цалинг нэмээд ч амжилт олсонгүй

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро 11-дэх удаагаа иргэдийн цалин нэмэх шийдвэрийг өнгөрсөн амралтын өдөр /2020.01.11/ гаргасан. Түүгээр ч зогсохгүй 200 мянган боливарыг “хоол хүнсний урамшуулал” болгож нэмэхээр зохицуулалтыг хийсэн. Гэвч тус улсад үнийн хөөрөгдөл дээд цэгтээ хүрч, иргэд нэг сарынхаа цалингаар 3-4 кг үхрийн мах худалдан авч буй. Цалингийн нэмэгдэл болон хүнсний тусламж үзүүлээд ч иргэдийн чадамж өсөхгүй байгаад албаныхан сэтгэж зовниж байгаа аж. Түүнчлэн хоол тэжээлийн хомсдлоос үүдэж, иргэдийн дунд өлсгөлөн, нас баралт их хувийг эзэлж байгаа юм.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайхан ц�##�ин 3-5сая болгоно гээд элийрээд байгаа чинь л одоогийн Венесуэль болно гэсэн үг шдээ