Энтертайнмент

ЯГ ТҮҮН ШИГ: Т.Бархүү хагас финалын ялагчаар тодорч 18 сая төгрөгөөр шагнагдлаа

“Яг түүн шиг” шоу эхэлснээс хойш нийтдээ есөн дугаар үзэгчдийн хүртээл болсон билээ. Дуучин Б.Халиунтай хамтран “If I Never See Your Face Again” хослол дуугаар өрсөлдөхөд ялагчаар тодорч байсан жүжигчин Т.Бархүү өчигдөр /2019.07.01/ болсон хагас финалд шилдгээр шалгарч оноогоороо бусдаасаа “хол тасарсан” юм. Ийнхүү 2019 оны “Яг түүн шиг шоу”-ны тайзнаа хагас финалд үзэгчдээс 17 мянган хүний санал авч нийт 69 оноогоор тэргүүн байранд шалгарч 10 сая төгрөг, бүх улирлын нийт оноогоороо тэргүүлэн 8 сая төгрөгөөр тус тус шагнагджээ.  

Өчигдрийн дугаарт оролцогчид өөрсдөө уран бүтээлчээ сонгож, дуэт дуулах даалгавар авсан юм. Тэр ёсоор өчигдөр хоёр Амархүү, хоёр Ганхүү, хоёр Жаргалсайхан, хоёр Оюунтуул гээд олон ч зүйлээрээ үзэгчдэд сонин содон байлаа.

Тодруулбал,

-Б.Халиун: Ука  Luuya, Lil Thug E нарын “Хайртай гэж хэлээч”

-Б.Амархүү: Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ, Чингис хаан одонт Г.Ариунбаатар нарын “Монголын тал нутаг”

-Б.Маралжингоо- Том Жагаа, дуучин С.Наран “Хамтдаа дуулъя”

-Т.Бархүү: Б.Амархүү ба “Гурван охин” хамтлагийн “Зүрх минь чам руу”

-Б.Нацагдорж: дуучин Г.Ганхүү, Гитарчин Өөжгий нарын “Сайхнаа чи минь”

-С.Сарнай: Big Gee & Vandebo /Зогсохгүй/

-А.Баярцэнгэл: Төрийн соёрхолт Д.Болд, “Шуранхай хамтлаг” “Хээрийн салхитай аялгуу”

-Г.Сүндэрмаа: МУГЖ Т.Ариунаа& Т.Дэлгэрмөрөн “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууг тус тус дуулж, үзэгчдэд хүргэв.

Улирлын туршид цуглуулсан оноогоороо А.Баярцэнгэл болон Г.Сүндэрмаа нар дэд байр эзэлж тус тус 5 сая төгрөгөөр шагнагджээ. Тэд өмнө хамтарч “Rain over me” гэх дууг дуулж байсан юм. Яг түүн шиг 2019 хагас финалын тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна.

https://www.youtube.com/watch?v=6caTf8RuqrE&fbclid=IwAR0r9Bw6RIvftpu9wF-TnK1qNtTKPRZ1KDq0xJTndVBDOFfvTv52_9WLH4w

С.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button