Энтертайнмент

"Никитон-25" тоглолтыг 60 мянга гаруй хүн үзжээ

"Никитон" хамтлаг  25 жилийн ойн тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр /2019.06.29/өдрийн 12 цагаас шөнийн 02 цаг хүртэл амжилттай зохион байгуулжээ. Алдарт Никитоны тоглолтыг нийт 60 мянга гаруй хүн үзжээ. Үүнээс өмнө Филипп Крикоров Монголд ирж тоглохдоо төв цэнгэлдэхэд 40 гаруй мянган хүн цуглуулж рекорд тогтоож байсан тухай Никитоны тоглолтын чөлөөт хөтлөгчдийн нэг Г.Ганхүү хэлжээ. Харанга, Сараа, Ариунаа, Камертон гэх мэт Монголын рок попын алдартай хамтлаг дуучдын тоглолтууд, 25 жилийн ойн тоглолтоо хийж буй алдарт Никитоны тайзан дээр гарахын өмнөх хүндэтгэлийн тоглолтууд аж. Зарим хамтлаг, дуучид зөвхөн вип түвшний тоглолт хийж, тасалбараа өндөр үнээр худалдаалдаг бол Никитон 25 жилийн ойн тоглолтын тасалбар ердөө 10 мянган төгрөг байжээ. 

С.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button