ЭРҮҮЛ МЭНД

Өнөөдөр дэлхийн "Аутизмын өдөр”

Өнөөдөр дэлхийн "Аутизмын өдөр” тохиож байна.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 68 хүүхдийн 1 нь аутизмаар оношлогдож байгаа ба хөвгүүд охидоос 4 дахин их оношлогддог. Ийнхүү өдрөөс өдөрт аутимзын эмгэгтэй хүмүүсийн тоо олширч байгаа энэ үед эцэг эх, ах эгч хүн бүр аутизмын тухай мэдээллээ дээшлүүлж, тэднийг ойлгон хайрлаж, хамтдаа урагш тэмүүлэн амьдрах шаардлагатай байна. 

АУТИЗМ ГЭЖ ЮУ ВЭ? 

 Аутизмын хүрээний эмгэг (ASD) нь нийгмийн харилцаа, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, давтагдмал зан үйлийн харилцан адилгүй түвшингээр илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг юм. 

Аутизм нь MRI, эхо, цусны гэх мэт биологийн шинжилгээнүүдээр илэрдэггүй зөвхөн урт удаан хугацааны туршид тухайн хүүхдийн зан төлөв, хандлагыг нь оношилж тогтоодог байна. 

АУТИЗМЫН ШИНЖ ТЭМДГҮҮД ЮУ ВЭ?  

Хүүхэд бүрт өөр шинж тэмдэг илэрдэг учраас аутизмын эмгэгийг оношлоход хэцүү. Анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд ажиглагддаг ч нэг настайгаас нь тодорхой илэрч, 2-3 насанд нь бүрэн оношлогддог аж. Хэдий эрт оношлогдож, багаасаа терапи заслын эмчилгээнд явах тусам хүүхэд төдий чинээ хурдан засал авч сайжирдаг байна.

  • Хэлд орохгүй байх
  • Өвөрмөц үйлдэл хийх /нүдний булангаар харах, өлмий дээрээ явах/
  • Хүний нүд рүү тогтож харахгүй байх
  • Зөвхөн өөрийн хүссэн зүйлсийг сонирхох
  • Хооллолт хэвийн биш байх /хэт их идэх, эсвэл зөвхөн нэг төрлийн хоол идэх/
  • Нэрээр нь дуудахад харахгүй байх
  • Зарим тохиолдолд олон хүнтэй орчинд тавгүйтэх
  • Давтагдмал хөдөлгөөн хийх  /гараа сэгсрэх, дороо эргэх/
  • Өвдөлт бага мэдрэх /бүдэрч унасан ч уйлахгүй байх/
  • Нойрны хямралтай байх гэх мэт 

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button