НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛХУУЛЬ

“Сайн ломбард”-аас 200 сая төгрөгийн эдлэл дээрэмдсэн гурван этгээдийг баривчилжээ

Өнгөрсөн /2020.03.30/-нд Баянзүрх дүүргийн, Да хүрээ захын орчим байрлах “Сайн ломбард”-ыг бүлэг этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарсан. Хэргийг тодруулбал, тус ломбардыг 30-35 насны гурван эрэгтэй буюу 35 настай иргэн Э, 34 настай иргэн Д, 32 настай иргэн М нар бүлэглэн дээрэмдсэн аж.

ГЭМТ ЭТГЭЭДҮҮД УРЬД НЬ ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЭЛЖ БАЙЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас 35 настай иргэн Э, 34 настай Д нарыг баривчлан саатуулсан бол 32 настай М оргон зайлсныг өчигдөр /2020.04.03/-ны оройн 17:00 цагийн үед баривчилжээ. Хэргийн урьдчилсан шалгалтаар тус этгээдүүд 13 сая төгрөгийг бэлнээр авч, 1600 гаруй нэр төрлийн 200 орчим сая төгрөгийн эдлэлийг дээрэмдсэн байна. Тухайн гэмт этгээдүүд урьд нь ял шийтгэл эдэлж байсан, гэмт хэргийн түүхтэй байна.

АЖИЛЧДЫГ СҮРДҮҮЛЖ, ХҮЛЖ БАЙГААД ДЭЭРЭМ ҮЙЛДСЭН

Хэргийг болох үед тухайн байршилд байсан иргэд, гэмт этгээдүүд хэдхэн минутын дотор сурамгай гэгч нь бэлэн мөнгө болон эд зүйлсийг дээрэмдсэн бөгөөд ажилчдыг хүлж, сүрдүүлсэн хэмээх тайлбарыг хэвлэлд өгч байсан. Бид энэ тухай албаны мэдээллийг авахаар тус ломбард руу залгасан боловч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.


Гэмт этгээдүүдийн дээрэмдсэн гэх “Сайн ломбард” буюу “Тайгын булаг” ХХК нь 1999 онд байгуулагдсан өдгөө автомашин барьцаалан зээл олгох 7 салбар, үнэт эдлэл барьцаалан зээл олгох 35 салбарт нийт 200-аад ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг байна.


Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн дараах зохицуулалт үйлчилнэ. Төлөвлөсөн буюу зохион байгуулалттай дээрэм үйлдэж, бусдын хөрөнгийг айлган сүрдүүлэх замаар авсан тул хүндрүүлсэн нөхцөлөөр шийтгэгдэнэ.

ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ, ДАВТАН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БОЛ 5-12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ

|12-Р БҮЛЭГ ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ |17.2 дугаар зүйл Дээрэмдэх:

  • Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
  • Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг:

  • байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
  • зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;
  • зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
иргэн
иргэн

Засаг төрөөс зөв л арга хэмжээ авахгүй бол энэ хүнд байд#### удааширв#### янз бүрийн үйлдэл их л гарах байхдаа

кино
кино

хайран з####уус .. бодвол ж####га довны атмаанууд л байх даа__ энэ з####уус яаагаад ийм сэрүүн сэтгэж байна вэ_ кино их үзээд л болдог гэж сэтэгсэн юм болов уу, нийгмийн сэтгэл зүй хаашаа л яваад байна даа

Back to top button