ХЭРЭГ: Машин дотороо долоон удаа хутгалуулан нас баржээ

Энэ сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн долдугаар хороонд байрлах нэгэн байрны гадна автомашин дотор эмэгтэй хүн нас барсан байдалтай байна хэмээн иргэд мэдээлсэн байна. Гэмт хэргийн мэдээллийн хүргэсэн иргэд талийгаач автомашиндаа ганцаараа сууж байна гэсэн байгаа юм. Хэргийг тодруулбал, тус дүүргийн нутагт байрлах Гэмтлийн эмнэлгийн хажуугийн байрны гадна амь хохирогч 46 настай Э нь өөрийн эзэмшлийн автомашин дотроо бусдад долоон удаа хутгалуулан нас барсан байжээ. Хэргийг үйлдсэн этгээд болох 30 настай Б гэгчийг эрэн хайх ажиллагааг улсын хэмжээнд эхлүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн дайчлан баривчилжээ.
Г.ҮҮЛТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.