НИЙГЭМ
“ХӨСҮТ-д тусгаарласан 62 хүнээс коронавирус илрээгүй”

Өнөөдөр /2020.04.05/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,
“Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс 62-ыг нь ХӨСҮТ-д тусгаарласан. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарлаа.
Мөн өчигдөр ХӨСҮТ-д хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжлэхэд коронавирус илрээгүй.
Амар зочид буудал дахь 169, Цэргийн төв эмнэлэг дэх 174, Зүчи зочид буудал дахь дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тэдний тусгаарлалтын хугацаа дуусаж байгаа.
Тандалтын журмаар уушгины хатгалгаагаар хэвтэн эмчлүүлж буй 26 хүнээс шинжилгээ авахад мөн коронавирус илрээгүй” гэлээ.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.