Нийгмийн

Ж.Туул: Цагаан хаданд амиа алдсан нөхрийн маань хэргийг хаах гээд байна

2018 оны 11-р сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээврийн том оврын автомашины бүхээгт гал гарсны улмаас жолооч Д түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалган, прокуророор хэргийг хаах тухай саналыг гурван удаа гаргасан байна.

Талийгаачийн ар гэрийн зүгээс нөхрийнхөө цаг бусаар амиа алдсан хэргийг ажил олгогч байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж өгөөгүйгээс болсон хэмээн үзэж буй. Тиймээс түүний талийгаач нөхрийн хэргийг хаахыг эсэргүүцэж буй тухайгаа хэлсэн юм. Талийгаачийн эхнэр Ж.Туул:

Нөхрийн маань нас барсан хэрэг дөрвөн ч удаа буцаж, прокурор руу шилжсэн. Нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөх болов уу гэж хүлээсэн ч, тийм байсангүй. Тиймээс бид хувиараа хангалттай нотлох баримтуудыг цуглууллаа. Тухайн ажил олгогч байгууллага манай талийгаач нөхөртэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Иймд тухайн нас барсан хэрэгт байгууллагыг буруутгах үндэслэлгүй хэмээн хэргийг хаах гээд байх шиг байна. Гэвч бид хэзээ ч энэ хэргийг зүгээр ингээд хаагаад өнгөрөхгүй. Миний хувьд бага насны гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Би жилийн өмнө "Тээвэрчдийн гэргий нарын холбоо -г байгуулж, ажлаа хийж байгаа тулдаа ар гэрээ ганцаар амь залгуулж байна. Надаас гадна эр нөхрөө цаг бусаар алдсан маш олон эмэгтэй бий.

Тэрээр хэвлэлийн хурлаараа дараах зүйлсийг хэрэгжүүлж өгөхийг холбогдох хүмүүсээс хүссэн юм. Түүний талийгаач нөхрийн хэргийг үнэн шударгаар шийдэх, хоёрт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны улмаас цаг бусаар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд нийгмийн тусламж үзүүлэхийг хүссэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button