Одоо Г.Загдаатай холбоотой асуудлыг лайваар бус хуулиар шийдэх цаг

Өчигдөр /2020.04.09/-нд “Хохирогчдын холбоо” болон эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн гэх хоёр иргэн "Зөв амьдрах ухаан” ТББ-ын тухай мэдээлэл хийсэн. Тэд тус төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр Г. Амарсайхан нар хүмүүсийг үргэлж зоддогоос гадна, эмэгтэйчүүдийг удаа дараа хүчирхийлдэг гэж мэдэгдсэн юм. Эмэгтэй хүн хэвлэлийн хурал зарлаад, өөрийгөө хүчиндүүлсэн тухай хэлнэ гэдэг нь өөрөө асар их зориг шаардсан асуудал. Өө, тэгсэн юм уу гээд хайхралгүй өнгөрөх зүйл яавч биш. Харин хэвлэлийн хуралд түүнтэй хамт оролцсон эмэгтэйчүүд нь хэн, хэн гэдгийг хүмүүс сайн мэднэ. Энд, тэнд хөлсөөр жагсан, түүнийгээ мэргэжил шахам болгосон гэж хардагддаг эмэгтэйчүүд. Үнэндээ тэд Д.Халиуны тэмцлийг муухай харагдуулсныг онцолъё. Одоо тэгж, ингэж хэл үргэлж шахам “шөвгөдөж” байсан шүү дээ.
НЭГ. ХОХИРОГЧ Д.ХАЛИУН. Ж.САНДАГДОРЖ НАР ЮУ ХЭЛЭВ
Д.ХАЛИУН: ЗАГДАА АХ НАМАЙГ ГУРВАН ӨДӨР ДАРААЛЖ ХҮЧИНДСЭН
Г.Загдаад хүчиндүүлсэн гэх иргэн Д.Халиун хэвлэлийн хурлын үеэр
“Зөв амьдрах ухаан”-аас гарснаасаа хойш олон газраас тусламж гуйсан. Хэн ч туслаагүй. Би тэнд охинтойгоо хамт хоёр жил амьдарсан. Г.Загдаа тус төвд байдаг хүмүүсийг доод талынхаа грашинд хүлж зодон, байнга хүчирхийлдэг. Г.Загдаа ах намайг хүчиндээд араас нь хоёр нийгмийн ажилтан нь хүчиндсэн. Тэгээд энэ талаар хэлвэл хүүхдийг чинь яаж ч чадна шүү гэж сүрдүүлсэн. Тэгээд одоо араас дагаад машин шүргэтэл мөргөөд намайг хайж байгаа. Би өнөөдөр хэвлэлийн хурлаар ярьсан зүйлийнхээ төлөө бүрэн хариуцлагыг хүлээнэ. Хэрэв надад болон хүүхдэд маань ямар нэгэн зүйл болсон байвал Г.Загдаа ахын буруу шүү” хэмээн хэлэв.
Бид хэвлэлийн хурлын үеэр Д.Халиунаас дараах тодруулгыг авсан юм.
-Г.Загдаа таныг удаа дараа хүчирхийлсэн гэлээ. Энэ тухай түүний гэргий Г.Амарсайхан мэддэг байсан уу?
-Мэддэг байсан.
-Мэддэг байсан хэрнээ юу ч хийдэггүй байсан гэж ойлгож болох уу?
-Тийм.
-“Зөв амьдрах ухаан”-д одоо хэдэн хүн амьдардаг вэ. Эмэгтэйчүүд бүгд бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн үг үү?
-Тэнд 40 гаруй том хүн. 35 хүүхэд амьдардаг. Бүгд л ямар нэг байдлаар зодуулж, сүрдүүлэгт өртөж байсан.
-Энэ мэдээллийг яагаад одоо задалж байна вэ. Өмнө нь хэвлэлээр хэлэх боломж байсан шүү дээ. Та цагдаагийн байгууллагад энэ асуудлаар тухайн үедээ хандаж байсан уу?
-Цаана нь зөндөө том хүмүүс байдаг юм билээ. Намайг зоддог байсан талаар цагдаад өргөдөл гаргасан ч тэр нь алга болчихдог. Тухайн үед хүчиндүүлсэн тухайгаа цагдаад мэдээлэх боломжгүй байсан. Биднийг гаргадаггүй байсан.
Ж.САНДАГДОРЖ: ЯРЬСАН ЗҮЙЛ МААНЬ ХУДАЛ БОЛОХ НЬ БАТЛАГДВАЛ БИ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Г.Загдаад байнга зодуулдаг, гурван хүүхдээ авч чадахгүй байгаа гэх Ж.Сандагдорж:
“Би 2011 онд эхнэрээ алдаад гурван нялх хүүхэдтэйгээ амьдрах болсон. Тэр үед Г.Загдаа гэдэг хүн өөрөө ирж, биднийг "Зөв амьдрах ухаан” -д аваачсан. Би тэр газар найман жил амьдарсны эцэст 2019 онд оргож чадсан. Намайг хүмүүсээр зодуулдаг байсан. Тэнд байдаг хүмүүсийг сандал, шонгийн модтой хүлж байгаад зоддог. Би 2019 оны есдүгээр сараас хойш хүүхдүүдтэйгээ огт уулзаж чадахгүй байна. Одоо би гурван хүүхдээ өөр дээрээ авч амьдармаар байна. Би нэг ч үг худлаа хэлээгүй. Ярьсан зүйл маань худлаа нь батлагдвал би хуулийн хариуцлага хүлээж, ял үүрэхэд ч бэлэн байна” хэмээн ярьсан юм.
ХОЁР. Г.ЗАГДАА, Г.АМАРСАЙХАН НАР ЮУ ХЭЛЭВ?

Иргэн Г.Загдаагаас энэ талаар тодруулахад:
Намайг нийгмийн ажилтантайгаа гурван удаа хүчиндээд гэж байна. Гэтэл дахиад өөр телевизээр өөр юм ярьж эхэлж байна шүү дээ. Г.Загдаа Энхмааг хүчиндсэн гээд байгаа нь юу гэсэн үг юм бэ. Энэ нийгэм чинь юу болчихсон юм бэ. Ямар муухай харамсалтай юм бэ. Манай грашинд хүн амьдардаг. Доор нь үйлдвэрлэл явуулдаг. Энд ямар ч ёс бус зүйл болдоггүй.
Д. ХАЛИУНЫГ ОРТОЙ НЬ ХҮЛЭЭД Ч ХАМААГҮЙ ХҮҮХЭДТЭЙ НЬ БАЙЛГАНА ГЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ БУРУУДААД БАЙНА
Харин Г.Загдаагийн эхнэр Г. Амарсайхан:
Бид Халиуны араас машинаар мөргөсөн гэсэн үү. Тэр хувийн машинтай болчихсон юм уу. Тэгвэл тэр мөргүүлсэн машины жолооч яагаад бидэнд гомдол гаргахгүй байгаа юм. Бидэнд тэгж Д.Халиуныг мөрдөөд мөшгөөд байх зав байхгүй. Гэрээсээ ч гарах завгүй байна. Би саяхан нүдний хагалгаанд ороод нөхөр маань гэрээсээ гарахгүй байгаа.
Бидэнд Д.Халиуны тухай мэдээлэл хүмүүсээс ирдэг. Энд тэндхийн зочид буудалд биеэ үнэлээд, тэр бүү хэл хүний iphone 11 гар утсыг нь салтаандаа хавчуулж зугатааж байгаад утас нь дугараад баригдсан. Д. Халиунаа манайд анх ирэхдээ тэмбүү өвчтэй ирж байсан. Тэгэхэд асарч тойлоод хүүхдийг нь өдий зэрэгтээ өсгөөд өглөө. Хүүхэдтэйгээ хамт байхгүй гээд зугатаад байхаар нь чамайг ортой чинь хүлээд ч хамаагүй хүүхэдтэй чинь хамт унтуулна гэснийхээ төлөө өнөөдөр буруудаад явж байна.
Г.Загдаагийн эхнэр Г.Амарсайхан Ж. Сандагдоржийн тухай:
“Ж.Сандагдорж дөрвөн эхнэрийн 11 хүүхэдтэй, өмнө хоёр удаа хүчингийн хэргээр ял эдэлж байсан. Манайд 9 жил амьдрахдаа хүүхдүүдээ огт тоодоггүй байсан шүү дээ. Том охиныг нь өгөөд явуулахад түрээсийн байрандаа аваачиж хутга шөвгө дээрээ тулсан байсан. 9 жил амьдрахдаа хүүхдүүдтэйгээ ирэн очин нэг жил нь л хамтдаа амьдарсан байх” хэмээх тайлбарыг хэвлэлд өгсөн юм.
Ж.САНДАГДОРЖИЙН ОХИН: ААВ БУСДЫН ЗАХИАЛГААР ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА

Бид Ж.Сандагдоржийн том охиноос зарим зүйлийг тодруулав. Тэрбээр өдгөө хоёр дүүгийнхээ хамт “Зөв амьдрах ухаан” ТББ-д амьдарч байгаа юм.
-Аавынх нь хэлсэн шиг тийм зүйл танай төвд болдог уу?
-Тийм зүйл огт болдоггүй. Аав, Халиунаа эгч хоёрын ярьж буй зүйл бүгд худлаа. Би аавыгаа сайн мэднэ. Бусдын ятгалгаар худлаа ярьж байна.
-Яагаад тэгж худлаа ярьсан юм бол?
-Хүмүүсийн явуулга л байх. Өнөөдөр “Хэдэн сар архи уухгүй байгаа” гэсэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө надтай согтуу ярьсан шүү дээ. Тэгээд бас надад “Чи ам хэлээ мэдээрэй. Шоронд оруулчихна шүү” гэсэн. Аавдаа би их гомдсон.
-Аавтайгаа хамт амьдармаар байна уу, эндээ үлдмээр байна уу?
-Энд л амьдармаар байна. Хоёр дүү минь 13, 10 настай. Бид гурав энд есөн жил амьдарч байна. Энэ хугацаанд аав эндээс олон удаа явсан. Тэгэх бүртээ биднийг орхиод явдаг. Биднийг огт тоодоггүй. Аавын хайрыг аавтай байхдаа бус энд байхдаа мэдэрдэг. Одоо ч гэсэн бид гурвын төлөө бус өөр зүйлийн төлөө хэвлэлийн хурал хийсэн. Хэрвээ гурван хүүхэддээ санаа зовж байгаа бол ирээд уулзах хэрэгтэй шүү дээ.
Д.ХАЛИУН ХҮҮХДЭЭ Г.ЗАГДААГААС АВАВ

ГБХЗХГ, Цагдаагийн албаныхан “Зөв амьдрах ухаан” төвийн гадна очиход Г.Загдаа эхэндээ оруулаагүй. Өдөржин шахам хашааны наана, цаанаас ширүүн үг шидэлцэв. Ямартай тэгсний үр дүнд тус төвд орж, эцэг, эхгүй байгаа хүүхдийг нь улсын хамгаалалтанд авах шийдвэрээ дахин танилцуулав. Улмаар Д.Халиун хүүхдээ авч, олон сарын турш тэмцсэнийх нь үр дүн гарлаа. Эх, хүүхэд хоёр хамт амьдрахаар боллоо. Гэхдээ энд нэг зүйлийг онцлох нь зүйтэй болов уу. Халиуныг байхгүй үед Г.Загдаа болон түүний эхнэр хүүхдийг нь харж, халамжилсаар өдий хүрсэн. Шөнө уйлахад нь бүүвэйлж, өлсөхөд нь хооллосоор эхийн хайраар дутаагаагүй. Тэд “Халиун ажилтай, өөрийн гэсэн гэртэй болохыг л хүлээсэн. Түүнээс биш хүүхдийг нь өгөхгүй гээд байгаа юм ер байхгүй. Хүүхдийнх нь ирээдүйд, эрүүл мэндэд нь санаа зовсондоо тэр. Энд үлдээгээд хэдэн сараар алга болчихдог хүн хүүхдээ тэжээж, хариуцлагатай ээж байж чадах уу. Үүнд л бид санаа зовсон маань буруудаад байна” гэсэн.
Цагдаагийн байгууллага, ГБХЗХГ иргэн Г.Загдаагийн “Зөв амьдрах ухаан”-аас Д.Халиун хүүхэд болон Ж.Сандагдоржийн хүүгээс гадна гурван хүүхдийг улсын хамгаалалтад авав. Тэднийг түр хамгаалах байранд 30 хүртэлх хоногоор байрлуулах бөгөөд цаашид эдгээр хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгөх эсэхийг тухайн хугацаанд шийднэ.
Ж.САНДАГДОРЖИЙН ХОЁР ОХИН ААВТАЙГАА ХАМТ АМЬДРАХААС ТАТГАЛЗАВ
Хуулийн байгууллага, ГБХЗХГ иргэн Ж.Сандагдоржийг гурван хүүхэдтэй нь уулзуулав. Улмаар хэрвээ өөрсдөө зөвшөөрвөл аавтай нь хамт амьдруулхаар болсон юм. Үүнийг Г.Загдаа болон түүний эхнэр зөвшөөрсөн. Улмаар Ж.Сандагдоржийн гурван хүүхдээс саналыг нь авахад хоёр охин нь аавтайгаа хамт явахаар татгалзаж, “Зөв амьдрах ухаан-д үлдэв. Том охин нь эрэгтэйгээ дүүгээ аавтайгаа явуулахгүй, хамт үлдэхийг ихэд ятгана лээ.
ОДОО ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА АЖЛАА ХАРИУЦЛАГАТАЙ ХИЙХ ЦАГ
Хэн нэгний амьдралыг хөндлөнгөөс шүүн, тэрнийх нь зөв, энэнийх нь буруу гэж яаран дүгнэх эрх хэнд ч байхгүй. Г.Загдаа зүй бус үйлдэл хийдэг үү, Д.Халиун хэн нэгний ятгалгаар худлаа ярьсан эсэхийг одоо хуулийн байгууллага яаралтай шийдэх хэрэгтэй. Тэгж байж энэ хэргийг нэг талд нь гаргана. Хэрвээ Д.Халиун худлаа ярьсан байвал яах вэ. Г.Загдаагийн нэр хүндийг унагаах гэсэндээ тэгсэн байвал яах вэ. Нөгөө талаас Г.Загдаа зүй бус үйлдвэл хийсэн нь үнэн бол үүнийг нэн даруй илрүүлж, таслан зогсоох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх тоглоом биш. Хэн нэгний зугаагаа гаргах “хэрэгсэл” бүр ч биш. Хуулийн байгууллагынхан өчигдөр “Зөв амьдрах ухаан” төвд очоод Г.Загдаагийн лайвыг оройжин дагаж гүйнэ лээ. Одоо хангалттай. Одоо энэ асуудыг лайваар бус хуулийн дагуу шийдэх цаг. Тэдэнд төдийгүй талцаж буй ард түмэнд ганцхан бодит үнэн л хэрэгтэй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганц үнэн юм нь ар гэр ах дүүдээ гологдсон архичин, тэнүүлч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орох орон идэх хоол унтах ор өмсөх хувцастай байлгаж байгаа нь л үнэн байх, тэр хүчиндүүлж байхдаа бичлэг хийдэг хэн бүхэнд байхгүй авьяастай л юм
Чи хүнд хүчидүүлж бна гээд боддо чи бичлэг хийгээд хэвтэж бх уу харин чи авяастай нөхөр үү өмөөрөх юм а олвоо
harin tiin. oron gereer hangaad ogood bhd yaj ingeed hvnii araas hutga dvreed ywaad bdg bnaa. yawch oligtoi hvn bishee ene sandagdorj, haliun nar
Тэр сэтгэлзүйч гээд байгаа хүүхээн, миний дүү үнэхээр сэтгэлзүйч юм бол тэр хүчиндүүлсэн гэж байгаа хүүхний ярьж байгаа байдал, нүдний харц, нүүрний хөдөлгөөн, гаргаж байгаа зан төлөвийг нь бичлэгийг нь дахин дахин хар даа, илт худал бн аа
Тэр өвгөнийг ажиглахад нэг л зальтай, хуурамч, архины хамааралтай нөхөр шиг ээ, өдий 60 хүрчихээд төлөвшөөгүй бхйна
Хүн тэжээж байгаа нь сайн хэрэг гэхдээ дахин дахин юманд орооцолдсон ном той гар.
Hun tejeevel tolgoi tsusdana m#l tejeevel am tosdono gej yutai unen oroh orontoi oochih ayagtai yavuulsan n buruu bolj baih shigee.
ТЭР ОЛОН БӨБӨӨЧИН ЯНХНУУДЫГ ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ АВААД ЯВЖ БАЙГАА НЬ БОЛОО ЮМ БИШҮҮ.ГЭРТ НЭГ АРХИЧИН БАЙХАД ТЭР АЙЛ ЯМАР БОЛДОГ БИЛЭЭ.ЭНЭ ХҮҮХЭН БӨБӨӨЧИН ХОЁРЫГ ӨМӨӨРӨӨД БАЙГАА ХОЁР АВГАЙГИЙНД ХҮҮХХДҮҮДТЭЙ НЬ ӨГӨӨД ҮЗ.ЯАХ БОЛ?
Одоо л хууль хяналтын байгууллага зөв ажиллах хэрэгтэй.хоосон юм яриагүй байх.энд Загдаагийнд хүмүүжиж байгаа хүмүүс лав зөв хүмүүжил олж авахгүй учраас татан буулгах хэрэгтэй.Загдаа харваас л бүдүүлэг.хүн байна.
Хүчиндүүлж байхдаа бичлэг хийж байдаг чөлөөтөй хүчиндэгч хүчиндүүлэгч бна даа зохицон порно хийсэн юум биш үү?ойлгохгүй юум
Загдаа гэж хүний гаргаж байгаа аймшигт ааш авирыг харахаар бусдыг дарамталдаг байж болзошгүй байгаа юм. Яагаад тэр хүүхэдүүдийг эцэг эхэд нь өгөхгүй гээд үхэн хатан тэмцээд байгаа юм. сонин байна яагаад цагдаагийн эрх мэдэл бүхий хүн хамгаа
Hatuu barijiij iim olon huniig arhinaas gargaj bgaan
Эмгэн өвгөн 2 арай биш ээ. хөгжилиин бэрэхшээлтэй. ядарч яваа хүний амьдралаар шоовуу хийгээд сурцан мал гэж боддог юм биш үү 2дурак
Хэн дуртай нь Загдааг эхнэртэйн eсөн шидээр хэлж доромжилж байна Хуулийн байгууллага үнэнийг
яаралтай тогтоож шийдмээр байна ..