ЯРИЛЦЛАГА

“Айзам”-ын Д.Ганболд: Дахиад ганц удаа ч болтугай тайзан дээр гарчхаад нүд аних юм сан

“Айзам” хамтлагийн дуучин Д.Ганболд энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд манай сайтад дэлгэрэнгүй ярилцлага өгснийг нь сэргээн нийтлэв

Алсыг зорьсон аяны шувууд шиг

Амраг чи минь холыг зориход

Халуун зүрх минь хагацлаар шимширч

Харгуй зам дээр ганцаар хоцорлоо… Д.Ганболд гуай “Итгэл” дууныхаа энэ үгийг зохиож суухдаа цэл залуу 22 настай байжээ, 1978 он.

Социализмын бүтээн байгуулалт ид өрнөж, урлаг соёлын ертөнцөд барууны салхи сэвэлзэж эхэлсэн цаг. Гагц “Соёл-Эрдэнэ” хамтлаг эстрадын хөгжмийн төрлөөр уран бүтээл туурвиж, монголчууд шимтэн сонсож ахуй. Удалгүй Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордоны харьяа “Айзам” хамтлаг байгуулагдав. Ингээд “Итгэл”, “Дурсамж”, “Чи минь”, “Хайрын дууг минь сонсооч” зэрэг дуунууд мэндэлж, Монголын рок попын ертөнц бүл нэмсэн. “Айзам”-ын бүх дууны ард Д.Ганболд гуайг байсан гэж хэлж болно. Тэр гоцлол гитарчин нь байв.

Ардчилсан хувьсгал ялсны дараа “Айзам” тарж, зах зээлийн шуурганд гишүүд нь өөр өөрсдийн мөрийг хөөн оджээ. Хөгжимд үнэнхүү хайртай Д.Ганболд үүний дараа дуу, шүлгээр амжилт олж гавьсангүй, бас өөр салбарт ч хүч үзэж зүрхэлсэнгүй. Түүний амьдрал сүүлийн 30 жилд таг зогсжээ. 1996 онд автын хүнд осолд орж, 2006 онд цус харвасан тэрбээр гитараа ч барьж чадахгүй хэцүү цаг хугацааг туулж…

Ярилцахаар уулзахад “Айзам”-ын Д.Ганболд багагүй хугацааны дараа ард түмэнтэйгээ хэвлэлээр уулзах гэж буйдаа тунчиг баяртай байв. “Таныг алжаалгүй цөөн хором л хөөрөлдье дөө” гэж хэлэхэд маань “Удаан байсан ч яадаг юм, зүгээр” хэмээн хариулсан тэр яриа дэлгэх гэж чухам яарлаа. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар зарим нэг зүйлээ мартаж санаж, цөөн товч үгээр хариулаад зогсосхийж байв.


-“ОРОХ УУ” ГЭХЭЭР НЬ “ОРЪЁ” ГЭЭД Л ЭВЛЭЛИЙН ХӨГЖИМЧИН БОЛСОН-

-Хамгийн сүүлд та “Айзам” хамтлагийн 30 жилийн ойгоор, 2012 онд тайзан дээр гарчээ. Хэдий нь найман жил өнгөрчхөж. Та урлагийн тайзаа хэр үгүйлдэг вэ?

-Тайзаа санаж байна. Нэг хэсэг бие жаахан тааруу байсан, одоо азаар гайгүй болж байна. Бие гайгүй байвал тайзан дээрээ ганц гараад тоглочих юмсан л гэж бодож сууна.

-Одоо Айзам-ынхныг дуудвал цугларах болов уу?

-Бүгд ийш, тийшээ тараад явчихсан даа. Ч.Тамир одоо Францад байгаа. Нэг нь Хөтөлд гэл үү, хаана ч гэлээ ажиллаж байгаа сурагтай. Утастаад дуудвал цугларах л байх даа.

-Та тэдэнтэй 20-иод жил хамт тоглосон. Тэдэнтэйгээ хэр ойрхон холбоотой байдаг вэ?

-Бараг холбоогүй дээ. Би ч одоо гар утасгүй болчхоод байна. Хааяа эхнэрийнхээ утсаар залгаад ярьдаг л юм.

-“Айзам” хамтлаг анх Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордоны харьяанд байгуулагдаж байж. Та Эвлэлийн хөгжимчин болсон дурсамжаасаа хуваалцана уу?

-Би Улаанбаатар хотод төрж, биокомбинатад өссөн хүү. Ээж маань цэргийн ангийн тогооч, аав клубийн дарга хүн байв. 10 жилийн сургуулиа төгсөөд дээд сургуульд орох гээд тэнцээгүй. Тэгээд ТЭМС-д трактор, комбайнч мэргэжлээр элсэж ороод төгссөн. Төгссөний хойно намайг Мэнэнгийн талд ажиллуулахаар хуваарилахаар нь би яваагүй.

Үйлдвэрчний эвлэл 1975 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн санагдана. Тэр үед гитарчин шалгаруулж авах уралдаан зарлахад нь оролцоод түрүүлсэн. “Орох уу” гэхээр нь “Оръё” гэж хэлээд л Эвлэлийн хөгжимчнөөр ажилд орсон доо.

Ингээд 1978 онд клубт бүжиг явуулдаг хамтлаг байгуулаад, жилийн дараа “Айзам” болгосон түүхтэй.

-БӨМБӨРИЙНХӨӨ УРД АЙЗАМ ГЭЖ БИЧЭЭД Л ТОГЛОЖ ЭХЭЛСЭН ДЭЭ-

-Та тэгээд хэзээнээс цахилгаан гитар тоглох болов?

-10 жилийн хүүхэд байхдаа л. Биокомбинатад Унгараас ирсэн хоёр мэргэжилтэн амьдардаг байв. Тэр хоёр намайг Гриша гэж дуудна. Би унгар хэл мэдэхгүй, тэр хоёр ч монгол хэл мэдэхгүй. Оросоор л чүү ай ойлголцдог байлаа. Тэр хоёр Будапештед рок хамтлагтай байсан юм билээ л дээ. Тэгээд л надад цахилгаан гитар зааж өгсөн. Би дор нь л сурчихсан хэрэг.

-Тэгж Айзам байгуулагджээ. Хамгийн эхэнд ямар дуугаа бичүүлж байв?

– “Итгэл”-ийг.

“Алсыг зорьсон аяны шувууд шиг

 Амраг чи минь холыг зориход

 Халуун зүрх минь хагацлаар шимширч

 Харгуй зам дээр ганцаар хоцорлоо” (Дуугаа аялахдаа гараа агаарт гитар тоглож буй мэт зангаж, хөлөө хэмнэл дагуу товшиж байв). Энэ дуу их мандсан даа. Үг, аяыг нь би өөрөө зохиосон. Хайрын тухай, итгэлийн тухай дуу. Анх ганцаар гитартай дуулж суудаг байсан хэрэг. Ингээд хамтлагаараа дуулсан, зурагтаар үргэлж гараад л, ёстой мандаж гарсан даа.

-Бодвол та хайр сэтгэлтэй учирчихсан байж дээ?

-Тийм шүү. Эхнэртэйгээ дөнгөж танилцаад байсан үе. Удалгүй хамтлаг байгуулагдсаны дараа эхнэр, бид хоёр гэрлэж, ганц хүүгээ төрүүлсэн.

-Социалист нийгэмд дуугаа студид бичүүлэх боломж хэрхэн олдож байв?

-Дээрээс Үндэсний телевизэд очиж бичүүлнэ гээд л, бид очиж бичүүлсэн.

-Зардал мөнгө нь улсаас л гардаг байж таарна.

-Тийм, социализмын үе юм чинь.

-“Айзам” гэдэг нэрийг таныг өгсөн гэдэг, үнэн үү?

-Тийм ээ, би өгсөн. Хамтлаг анх таван хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн тул таван үсэгтэй нэр хайж байсан. Үүний дээр хөгжимтэй холбоо утга бүхий үг хэрэгтэй байлаа. Ингээд л А үсгээр ч эхэлсэн юм байна, Айзам гэж нэрлэсэн. Бөмбөрийнхөө урд Айзам гэж бичээд л тоглож эхэлсэн дээ.

-ХӨГЖИМЧИН 400 ТӨГРӨГ, ХАМТЛАГИЙН АХЛАГЧ 450 ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БАЙВ-

-Хамтлагийн анхны баг бүрэлдэхүүнд хэн, хэн байв?

-О.Энхболд, Ц.Батсайхан хоёр дуулна. Орган дээр М.Батболд. Аргил гитар дээр Ч.Тамир, одоо Францад байгаа. Бөмбөр дээр талийгч Ц.Зандраа байсан.

Бүр анх хамтлагийг Т.Нямдорж эхлүүлээд хэдэн сарын дараа гарчихсан юм. Одоо “Харанга”-ын Ц.Энхманлай бас эхэнд нь байж байгаад цэрэгт яваад өгсөн. Тэгээд би хамтлагийн ахлагч, гоцлол гитарчнаар дуусан дуустлаа явсан.

Энэ бүрэлдэхүүнээрээ орон нутаг, бригадуудаар мөн ч их явж тоглосон доо.

-“Айзам” хэдэн цомогтой вэ?

-Хоёр. Анхны цомгоо 1984 онд хэвлүүлж байлуу даа. ЗХУ-д очиж бичүүлж байсан юм.

-Одоо бол хамтлагууд зардлаа өөрсдөө босгоно, ашгаа өөрсдөө хувааж авна. Тэр үед та хэд хэр биелэгжүү залуус байв?

-Өө, биелэгжүү байгаад шалихгүй. Эвлэлд ажилладаг гэдэг үүднээс нормын цалингаа л авдаг байсан. Тоглолтын тасалбар, цомгийн борлуулалтын 10 хувийг ч бил үү бид авдаг байсан. Тэгээд л болоо. Хөгжимчин нь 400 төгрөг, хамтлагийн ахлагч 450 төгрөгийн цалинтай.

-Та 50 төгрөг илүү авдаг байжээ?

-Аа, тийм (инээв).

-Зохиосон дуугаараа олонд танигдаж, бригадуудаар тоглолт хийгээд явахад танд эхэндээ ямар санагддаг байв?

-Зурагтаар гарахад л их баярладаг байж билээ. Бидний хөдөлмөр үнэлэгдэж дээ гээд. Тайзан дээр анх гарахад ичээд, зритл рүү ч харж чаддаггүй байлаа. Зүгээр арын суурь хоолой хийж, аа оо гэж дуугарах гээд чаддаггүй. Би ер дуулахдаа маруухан хүн. Сүүлдээ тайзандаа дасаж, ичиж зовохоо больсон. Өөрөө микрофоны өмнө ирж зогсоод нэг дуу дуулчихдаг хүртэл болсон /инээв. Сурв/. Би тайзан дээр байхдаа л хамгийн жаргалтай байдаг байж. Үйлдвэрчний ордны 1500 суудал дүүрэн хүн намайг харж байгаа гэж бодохоор л…

-Ардчилсан хувьсгал ялсан, Үйлдвэрчний эвлэлийг татан буулгасан. Дагаад “Айзам” ч байхгүй болох нөхцөл үүссэн байх?

-Тийм ээ. Эвлэлийг дагаад Айзам ч байхгүй болсон юм.

-Тэгэхээр таны Айзам-тай өнгөрүүлсэн жилүүд улсад хийсэн ажилд тооцогддог юм байна?

-Тэгэлгүй яах вэ. Хамтлаг чинь олон нийтийн байгууллага гэж явдаг байсан. Тэтгэвэртээ гарах болтол улсад 15 жил ажилласан гэж намайг бүртгэсэн. Эхлээд 150 мянга, дараа нь нэмэгдээд 300 мянган төгрөг болсон, тэтгэвэр.

-ТАЙЗАН ДЭЭРЭЭ ГАРАХАД ЭРГЭЭД ЗАЛУУ БОЛЧИХ ШИГ САНАГДСАН-

-“Айзам”-ын хөг тэгээд л тасарсанд одоо монгол түмэн харамсдаг. Хамтлагаа тараахгүй, өөрсдөө бие даан уран бүтээл гаргах боломж байсан уу?

-Бие даагаад явъя гэсэн ч хөгжим байхгүй. Хөгжим хэнээр авахуулахаа мэдэхгүй. Хөгжим хүртэл улсынх шүү дээ. Бид ажилгүй болчихсон болохоор орлого байхгүй. Арга ядаад хөгжим түрээслэж, нэг хэсэг тоглож үзсээн.

-Хамтлаг тарсны дараа та Орост нэг хэсэг амьдарсан юм билээ?

-Тийм ээ. Манай эхнэр 1989 онд Орост сургуульд явсан юм. Хамтлаг тарангуут би хүүгээ аваад 1992 онд эхнэр дээрээ очсон. Ингээд 1996 хүртэл бид тэнд амьдарсан юм. Энэ үед “Намрын шивнээ” дуугаа зохиосон шүү дээ. “Шиврээ, шиврээ бороо…”

Намайг явсны дараа “Айзам-2” гэж хамтлаг байгуулагдаад нэг хэсэг дуулсан байна билээ. Би 1996 онд Монголд ирээд О.Энхболд нартайгаа нийлээд баранд дуулдаг болсон. 1996-2002 он хүртэл бараг тэгж явсан байх шүү.

Айзам-2-ыг байгуулсан хүмүүсийг та таньдаг байсан уу?

-Өө, танихаар барах уу. Миний шавь нар гэж хэлж болохоор хүмүүс. С.Гантөр, О.Хүрэлбаатар хоёр “Айзам” тарахаас өмнө над дээр ирж хөгжим заалгуулдаг байлаа.

-2006, 2012 онд та тоглолт хийсэн байна. Тайзан дээр дахиж гарах хүсэл хатгаж, зүгээр суулгаагүй байх л даа?

-Тэгэлгүй яах вэ. “Айзам”-ын дууг хүмүүст эргэн нэг сануулъя гэж бодоод яаж ийгээд хоёр удаа тоглочихсон шүү. 2006 онд би бие даасан “Дурсамж” тоглолтоо хийсэн. Дурсамж дуугаараа эхлээд л. Соёлын төв өргөөнд тоглоход танхим пиг дүүрэн хүн үзсэн. Дараа нь 2012 онд Ч.Тамир Францаас ирээд, бид Айзамын 30 жилийн ойн тоглолтыг хийсэн.

-Тайзан дээр эргэж гарахад ямар байв?

-Үнэхээр сайхан байсан. Бүр залуу болчихсон юм шиг л санагдсан. Эргээд залуу насандаа оччихсон юм шиг.

-Та хамгийн сүүлд ямар дуу зохиов. Ер дуу зохиолгүй хэр удаж байна вэ?

-Дуу зохиолгүй дөрөв, таван ч жил болж байна даа. Хамгийн сүүлд зохиосон дуугаа яг оноож хэлж мэдэхгүй юм. Хүмүүст сонсгож чадаагүй нэлээд хэдэн юм бий.

-ЯАРМАГТ, УСЫГ НЬ ТАСАЛСАН ТҮРЭЭСИЙН БАЙРАНД АМЬДАРДАГ-

-Гитараа хэр барьж байна вэ?

-Бараг барихгүй дээ. Хийх юм олдохгүй тийм үед “Гитар аваад ир” гээд л, жаахан тоглоно. Банзан гитарын маань утас болохоо байчхаад байна. Цахилгаанд залгаагүй байхад дуугардаг цахилгаан гитар бий. Түүгээрээ л хааяа нэг оролдоно.

-Нэг сайхан цахилгаан гитартай болчихмоор юм байна даа?

-Болно оо. Болно гэж бодож байна. Их хүсэж байна. Үнэхээр тийм.

-Би таныг одоо дахиад тайзан дээр гарах, ард түмэнтэйгээ уран бүтээлээр уулзахын хүслэн болж суугаа байх гэж бодох юм?

-Тэгэлгүй яах вэ. Үнэхээр тийм. Ядаж дахиад ганцхан удаа ч болтугай тайзан дээр гарах юм сан. Чи яг миний бодож явдаг зүйлийг хэлчихлээ.

Надад эрүүл мэндийн асуудал байсан, одоо гайгүй болсон. Гол нь хөгжмийн зэмсэг болон хамт олон л хэрэгтэй болоод байна. Бүгд энд, тэнд тарчихсан болохоор цуглуулах гэж хэцүү юм. Шинээр дуу зохиох ч нэг их хэрэггүй, хуучин дуунуудаа л дуулчихна. “Айзам”-ын дуунууд бүгд минийх юм чинь.

-Мөнгө, санхүүгийн асуудал хамгийн түрүүнд тулгарч байгаа. Хүмүүсээс босгох гэж оролдож үзэв үү?

-Үзээгүй. Хэрэв гуйвал албан байгууллагууд туслах л байх даа. Туслана гэж бодож байна.

-Өөр танд амьдралаас хүсэж буй зүйл байна уу?

-Одоо эхнэртэйгээ нэг өрөө байранд орчихвол тун хэрэг байна. Бид хоёр Яармагт усыг нь тасалчихсан түрээсийн байранд амьдардаг. Хүү, ач нартайгаа цуг.

-Энэ түрээсийн байрандаа та хэдэн жил амьдарч байгаа вэ?

-Хоёр жил болж байна. Өмнө нь эхнэрийнхээ аавынд, хадмуудтайгаа амьдарч байсан юм. Дараа нь нэг хэсэг монгол гэрт амьдарлаа. Тэгээд нэг түрээсийн байранд ороод эздэд нь хөөгдсөн. Ингээд сүүлд нь Яармагт энэ байрыг олоод нүүсэн. Усыг нь хаачихсан болохоор дэлгүүрээс ус зөөгөөд л.  

-Сарын түрээс нь хэд вэ?

-Гайгүй дээ. Далан хэдэн мянган төгрөг.

-Та хэзээ цус харвасан юм бэ?

-Өө, 2008 онд. Гадаа явж байтал гэнэт л хөл бохироод уначихсан. Салгалсаар яваад гэртээ орж ирээд хоёр, гурван хоног нам хэвтээд гайгүй болсон. Эхэндээ хоёр гар ч хөдөлдөггүй байлаа. Одоо овоо дээрдээд байна. Алхаж явахад жаахан хэцүү. Хурдан явбал толгой эргэнэ.

Санаа зовох, бодох асуудал их байсан, тэр үед. Хэт их стресстсэнээс л болсон юм шиг билээ.

-Дуртай зүйлээ хийхгүй, тогтсон ажилгүй амьдрах ямар сайн байх вэ?

-Тийм шүү дээ. Гэртээ дуу бичихээс өөр чадах юмгүй. Дуу хийгээд ч хэндээ өгөх билээ.

-Гэхдээ та өвчнийхөө талаар ярих төдийлөн дуртай биш байна?

-Тийм ээ, яг зөв. Үнэхээр өвчин зовлонгоо яриад байхыг хүсдэггүй юм. Начир дээрээ “Өө, нөгөө Ганболд чинь харваад  нэмэргүй болчихсон байна” гэж яриулахыг хүсдэггүй л байхгүй юу. Одоо ч гэсэн Айзамын Ганболд хэвээр байгаа гэдгийг мэдрүүлэх гэж. “Айзам хэвээрээ шүү, та нар баярлах болоогүй шүү” гэж байгаа юм уу хаашаа юм /инээв. Сурв/.

-Ний нуугүй хэлэхэд та хэр аз жаргалтай амьдарч байна вэ?

-Ний нуугүй хэлэхэд, жаргалтай амьдраагүй ээ. Ер нь хэцүүхэн л амьдарч байна. Эхнэрийнхээ олдог цалингийн хэдэн төгрөгөөр болгох гээд л. Хүү маань миний иргэний үнэмлэхийг гээчихсэн. Иргэний үнэмлэх ч байхгүй, тэтгэврээ ч авч чадахгүй, иймэрхүү л байна.

-Таны үеийн зарим уран бүтээлчид одоо хэр дуулаад, эсвэл хувийн студи ажиллуулаад явж байгаа нь мэр сэр харагддаг. Танд ямар бодол төрж байх юм?

-Өө, надад атаархдаг хүн байхгүй ээ. Харин ч Монголын рок поп ийм сайхан хөгжиж байгааг хараад баярладаг. Зурагтаар гарахаар би салахаа мэдэхгүй үзээд суучхаж байгаа юм чинь. Харангын Ц.Энхманлайг хараад лав би баярламаар санагддаг. Хамгийн гол нь залуу үе байхгүй юу.

-Амьд хөгжмөөр уран бүтээл туурвидаг залуус олон болсон. Та энэ хөгжмийн үрийг Монголд анх тарилцсан гэж болох хүний хувьд, залуустаа юу гэж хэлмээр санагдаж явдаг вэ?

-Миний дүү нар, рок попыг энэ эрчээрээ хөгжүүлээд, олон улсад тодрон гялалзахын төлөө л хөдөлмөрлөөрэй гэж захих байна даа.

-Гэхдээ хөгжмийн амьдрал тийм ч амаргүй юм аа?

-Өө, хэцүү хэцүү. Нэгдүгээрт, авьяас хэрэгтэй. Хоёрдугаарт, тоглохдоо барууных шиг, эгзгий нь олж тоглох хэрэгтэй. Мэдрэмж их чухал. Ер нь рок хөгжим баруунаас л гаралтай юм чинь.

-ТӨР ЗАСАГ МИНЬ МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ЗӨВ ҮНЭЛЭЭСЭЙ Л ГЭЖ БОДОХ ЮМ ДАА-

-Таны амьдралыг эхнэргүйгээр тань төсөөлөхийн аргагүй юм байна?

-Тэгэлгүй яах вэ. Эхнэртээ хязгааргүй их баярлаж явдаг. Энэ хайрын дуунуудыг эхнэртээ л зориулж хийсэн юм чинь.

-Та ганц хүүтэй гэсэн, хөгжмийн хүн болсон уу?

-Хөгжмийн хүн болоогүй. Гэхдээ тоглодог. Би уг нь гитар тоглохыг огт зааж өгөөгүй юм, над шиг амьтан болчихно гээд. Гэтэл өөрөө сурчхаад надад үзүүлсэн шүү. Би мэл гайхснаа санаж байна.

-Одоо эргээд бодоход танд харамсаж явдаг зүйл бий юү?

-Тэр жил Ленинград руу дэмий явж, Айзамаа үргэлжлүүлдэг байж л гэж бодох юм даа.

-Танд төрөөс ямар гавьяа шагнал өгөв?

-2005 онд байна уу, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн.  2006 онд Соёлын тэргүүний ажилтан болсон. Үгүй, ядахнаа гавьяат өгчихгүй яав даа гэж бодож л байсан санагдана.

-Тэгэхээр та бүр сүүлд СТА болсон юм байна шүү дээ.

-Тийм ээ.

-Танд ярилцлагаараа дамжуулж хэлэх зүйл үлдэв үү?

-Үлдсэнгүй дээ. Намайг тоож ярилцлага авна гэдэг хамгийн том тус. Төр засаг минь миний хөдөлмөрийг зөв үнэлээсэй л гэж бодох юм даа. Тэр нь мөнгө төгрөг, одон шагнал байх албагүй ээ.

Д.Ганболд гуай ярихдаа багагүй хүч зарцуулж байсан тул нэг цаг гаран хөөрөлдөхдөө нэлээд ядрав. Дуу хөгжим ярихдаа нүд нь сэргэж, хөлөө өөрийн эрхгүй товших, ахуй амьдрал ярихаараа харцны нь гал бөхөх энэ хүн социализмын он жилүүдэд урлагт бишгүй хөдөлмөрлөсөн нэгэн.

Гавьяа шагналыг нь өгчихвөл баярлах л байх даа. Өөрөө ч шагнал гэхгүй, тоохгүй хүн юм” гэж гэргий Д.Уранчимэг нь учирлана. Хэдий эрүүл мэндийн шалтгаанаар хангалттай, сэтгэлээ онгойтол хариулж чадаагүй ч тэрбээр миний хоёр гарыг атгаж, талархсанаа илэрхийлээд үлдсэн юм.

НЭМЭЛТ: Уншигчдын хүсэлтээр Д.Ганболдын эхнэр Д.Уранчимэгийн утасны дугаарыг байршуулав – 9979 3482

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

73
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
46 Сэтгэгдлүүд
27 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Монгол
Монгол

гавьяат болж яахийн.тэрний оронд ганц өрөө байр олддог бол зүгээр юм.гол нь эрүүл .эмнэлэгт сувилуулдаг байх.бичиг баримттай байх нь чухал.

Зочин
Зочин

Гавьяатыг дагаад бага сага урамшуулал, тэтгэмж, унааны хөнгөлөлт, 2-р эмнэлгээр үйлчлүүлэх эрх гэх мэт ирдэг. Гол нь сэтгэл санааны юм шүү дээ

Энхотгон .
Энхотгон .

Айзам хамтлагын дууг одоо болтол дуулж сонсож байгаа монголчууд минь энэ хүнд туслах аян зохион тус болцгооё оо .
Монгол улсад ажиллаж байгаа караоке тэр чигтээ ашиг олж байгаа шүү дээ .

Зочин
Зочин

Dugaariig n ogj tus bolooch

Зочин
Зочин

deer bna shuu

Зочин
Зочин

Tiim shvv

зочин
зочин

Дуунууд нь бол үнэхээр гоё л до гэхдээ ярилцлага уншаад жаахан сэтгэл дундуур байна эхнэр хүү 2 нь тэр иргэний үнэмлэхийг нь хөөцөлдөөд тэтгэвэр юмаа авч болно шүү дэ өөрсдөө бас арай л арчаагүй байна да өвчин хэцүү хэцүү

Sainaa
Sainaa

Hayasan geed horoondoo uguhud 30000 tugruguur torgood 7_ 10 honogiin dotor garna sh dee.i

Зочин
Зочин

songuuli boltol shiljilt hodolgoon higdehgui geed zahialj bolohgui baigaamaa bas yumand uchir sumand hachir bdiishu ho

Зочин
Зочин

ТҮЦ машинд хуруугаа уншуулаад 45 хоногийн хүчинтэй иргэний үнэмлэхний лавлагаа авч болно ш дээ. Жаахан сүйхээ дутаж байна даа.

Зочин
Зочин

Мөнгө төгрөгтэй хүмүүсээс нэг нь ганц өрөө байр аваад өгчихдөг болоосой.

Зочин
Зочин

Өөрөө санаачил мэдвүү Коля

тайвантөр
тайвантөр

Сайхан дуу олнийг зохиосон хүн дээ одоог хүртэл амандаа аялаал явдаг тэр дундаа Дурсамж дууг үе үенхэн мэднэ дээ Ганболд ахдаа эрүүл энхийг хүсэн ёрөөе

Зочин
Зочин

Гавъяатыг нь өгсөн дээр. Үнэхээр гавъяатай дуу, мөнхөд сэтгэлд хоногшихоор дуу Улаанбаатарын 60 ,70 оныхонд хийсэн. Бид тусална .

САЙН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ
САЙН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ

ГАНБОЛДЫН ДУРСАМЖ ДУУ БОЛ МОНГЛЧУУДЫН ХЭДЭН ҮЕРЭЭ ДУУЛАХ ДУУ ГЭЖ БОДДОГ АЙЗАМЫН ДУРСАМЖ ӨРГӨӨГИЙН АЛТАНЗУЛ БОЛ ҮНЭХЭЭР Л АРД ТҮМЭНД ХҮРСЭН АГУУ ДУУ ШҮҮ.НӨГӨӨ ГЛОБ ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ МЭНДБАЯР НЭГ БАЙР ЯРИАД БАЙСАН ӨӨРТЭЙ НЬ ХАМТ

Sukhee
Sukhee

Mongolchuud mini gants saihan davalgaalaad ene huniig 1 uruu bairtai bolgoy manaihan chini mundag shuudee

Зочин
Зочин

Сэтгэлд хоногшсон сайхан дуунууд, ямар хүн зохиож байсныг сая л мэдлээ. Танд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Бид боломжоороо тусалнаа.

Авьяасаа патент
Авьяасаа патент

Уран бүтээлээ үнэд хүргэ.Дууны эрхээ зар.1 өрөө байр готоов.

Зочин
Зочин

Гавьяат байтугай шагнал авах эрхтэй. Тэр үеийн хаалттай нийгэмд эстрадын хөгжим ,зохиолын дууг хөгжүүлж хүүхэд залуусыг баясгаж байсан. Айзам хамтлаг залуусын уриа байсан. Гоё ах эгч нар байлаа. Арай ч ингэж явмааргүй юм. Тусламж үзүүлээч б

Зочин
Зочин

ҮЭ том байгууллага. Залуу наснаасаа хөдөлмөрлөсөн энэ хүнийг харж үзэх цаг нь болсон байна. Хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалдаг байгууллага байж тэтгэвэр бусад зүйлийг нь үнэлдэггүй, ТББ гэдгээр хохироогоод байдаг нь буруу.

zochin
zochin

mongoliin rok pop hudluh estoi shuu suns lhavgaa

LOL
LOL

huuuue setgel bna uu Gantur uu..hoolond hurgesen bagsh chini bgaa yumsan…heden saikhan duunuudiig studiadaa bicheed heden yum ugch chadahgui bna uu..

Халх
Халх

Халхууд үнэндээ миарч байна дөө, би үнэндээ уйлж байна, бид дэлхийн эзэн байсан шүү дээ.

Зочин
Зочин

tur zasgaas harj uzeh heregtei shine yarmag geed tureesiin bair ch bolov uguh heregtei baimaar bas hiij buteesen zuiliig ni uneleh heregtei

Данзан
Данзан

Айзамыхан дотор ч ганц өрөө битгий хэл аваад өгчих чадалтай хүн бий дээ уул нь.Юм бодож байгаа байлгүй дээ.

Зочин
Зочин

өдийг хүртэл туслаагүй юм чинь

Зочин
Зочин

Tuslah hun baih biz ee

Mnga
Mnga

Гоё дуунуудтай 80 онд тоглож байсан одоо ч нүдэнд харагдаж байна даа урлагынхан Соёлын юм амьдрал ахуйд дэм боломоор л юм даа

Энхболд
Энхболд

Симба Батсайхан юм бодооч Ганболд ах чинь чамайг их дэмжсэн дээ.Чамд 2 өрөө байр юуч биш шүү дээ.Одоо л туслах хэрэгтэйдээ Тод манлай уяачаа

зочин
зочин

симба чинь царай алдсан пизда шдээ,харин баахан охидуудад байх машин аваад өгчихсөн байдгийн

Зочин
Зочин

амьд хөгжим тоглодог л бол бүх л хамтлаг энэ хүний зохиосон дуунаас доод тал нь нэгийг хаана ч халтуур хийж байсан тоглодог доо

Зочин
Зочин

Манай рок поп гээд цээжээ дэлдэгсэд ядаж мэргэжил нэгтэндээ тусалж сураасай арчаагүй гарууд. Үнэхээр сайхан дуунууд зохиосон бна

Шулам
Шулам

Энэ хүнд гавьяат өгч битгий хуураарай.”Яагаад ч юм бэ сэтгэлд хоногшсон яруухан дурсамж тодорно оо” гэдэг дууных нь 3 өрөө байр өг өө.Одоогийн дарга нар, баячууд түмний баялаг хулгайлж баян болсон шүү дээ.иймэрхүү улсуудад буцааж өгч бай

Зочин
Зочин

эрүүл энхийг хүсье

Нэрбодол
Нэрбодол

Урлагийнхан заавал гавьяат авах ёстой байдаг юму бүгд л улс оронд ажил хийгээд л явж бна урлагийнхан хэдэн кинонд тоголсон тэгсэн ингэсэн одоо гавьяат өгсөнгүй гээд л цалин аваад хийж бга ажил нь юм бга биздээ

oyunchimeg b
oyunchimeg b

ard tumen min ene hund 1 oroo bair ogmoor baina tuslatsgaaya

Зочин
Зочин

Маш сайхан дуунууд зохиосон. Энэ чинь оюуны үнэлж барахгүй бүтээл. Дуунуудыг нь ч гэсэн одоо олон хүмүүс дуулах дуртай. Эрүүл мэнд нь ийм байдалтай байхад яагаад анхаараагүй байнаа.Байр авч өгөхөд бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэж давалгайлц

Зочин
Зочин

2 удаа тоглолтийн хийгээд нэг ч төгрөг өгөөгүй гэнэ лээ

Зочин
Зочин

хүмүүст туниж униад явах энэ зах зээлд шилжсэн нийгэмд баыж болохгүй дууг нь дуулдаг хамтлаг дуучид тэр караокенууд бол энэ хүнд мбнгө төлөх л учиртай. их олон жил архи ууж биеэ хордуулсан хүн юм гэдэг тэр нийгмийн золио ийм хүмүүс одоо цөө

Зочин
Зочин

Yag tm tsarai xaragdaad baisiim. Ug xun ni jaaxan archgui l umdaa. Ternees ene saixan duunuudaa zoxiogchiin erxee ashiglaj daxin duuluulaad 1uruu baitugai bair avax xeregtei

Зочин
Зочин

Xarvasan bie ovchtoi xvniig uy gej xutsatsgaagaad bgaa uym bee.tiim tsarai xaragdaad bnach gex shig.Buzariin xov jivend durtai xilgaichuud uymaaaa

Зочин
Зочин

Тухайн залуусийг байлдан дагуулж сонсох дуртай дууг минь зохиож одоо ч чихэнд сонсголонтой сонсогддог аялдаг одоог хүртэл оршин тогтнож бгаа энэ хүний хийсэн аялгуунуудыг үнэлэж баршгүй нэг өрөө байр цаашаа хотын дарга Амарсайхан нэг юм бод

Отгонбаяр
Отгонбаяр

Улсаас ганц байр өгчмхмөөр юм өмнө нь олон гавьягаа үнэлүүлээгүй гавьятууд гомдож яьаад дууссан надинцэцэгээс эхлээд соёл эрдэнэ хамтлагиин нилээд хэдэн хүн

Naraa
Naraa

Nandintsetseg agsand odo gawiyat tsolig ni nuhoj ugoh heregtei!!! Vneheer aguu duuchin bsaan!!!

Зочин
Зочин

Урлагийнхан Энхманлай нтр санаачлаад хандивын тоглолт хийгээд ганц өрөө байр аваад өгч болохгүй юм байхдаа

Болд
Болд

тусалнаа

САЙН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ
САЙН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ

АЛГА БОЛСОН УУ

Зочин
Зочин

Ардчилсан хувьсгал ялсан, Үйлдвэрчний эвлэлийг татан буулгасан гэнэ үү? Яагаад худлаа яриад байнаа…

Зочин
Зочин

Үйлдвэрчний эвлэлд Улсаас татаас өгөхөө больж нэг хэсэг эзэнгүйдсэн нь үнэн.

Магнай бол Новш
Магнай бол Новш

Эвлэл гэж өөр юм байсан юм аа. Залуучуудын байгууллага, эвлэлд сайн байж чадвал намд элсэх эрхтэй болдог юм.

Zochin
Zochin

Zaluu vyiin rok popiinhn tuslaasai bilee ewii min de ted yuch guigagvi shv de

Зочин
Зочин

ГЭЭСЭН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙ НЬ ШИЙДЭЭД ӨГЧВӨЛ ТЭТГЭВЭРЭЭ ТОГТМОЛ АВНА, ХЭДИЙ 15 ЖИЛ АЖИЛЛАСАН Ч ГЭСЭН УРАН БҮТЭЭЛ НЬ ОДОО ХҮРТЭЛ ОЛОН ХАМТЛАГ ДУУЧИД ТАЙЗ, СТУДИД ДУУЛЖ Л БАЙГАА, НЭГИЙГ БОДОЖ ОЛНЫГ ТУНГААМААР Л ЮМ

Энмаа
Энмаа

Эрүүл энхийг хүсие.

Зочин
Зочин

яалтгуй залуу настай минь Айзам хамт байж дээ…

Зочин
Зочин

ЭНЭ ХҮНИЙ ЗОХИОСОН АЯЛГУУ ДУУНУУДАД ГАВЯАТ БАЙТУГАА ӨГӨМӨӨР , НЭГ ХЭСЭГ УЯНЫГ ДУУНЫ ХААН БАЙСАН ГЭЖ Ч БОЛНО .

Хариу
Хариу

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан л юм байна. Болоо ш дээ. Хамтлагийханд өөр шагнал хүнддэнэ. Гавъяат болгож яахав дээ, хэрэггүй.

урлаг сонирхогч
урлаг сонирхогч

Рок Попынхон гээд л яриад байдаг. Энэ том төлөөлөгчдөө яагаад сэтгэл гаргадаггүйн бэ СҮНСИЙН ЛХАГВАА?? Энд тэнд реалити шоу гээд л үсрээд яваад байдаг/ Никитон/ яг тус хүргэх сэтгэлд нь гал ноцоох хүн нь энд л байх юм даа. энэ

Иргэн
Иргэн

Шинээр соёлын сайд томлигдчихлоо Иймэрхүү ёстой чөмгөө дундартал зүтгэчихээд харамсмаар хүнд тарчиг амьдарч суугаа эрдэнэт хүн дахин төрөх ч бишУИХ-гишүүд Ерөнхийлөгчид сайдууд өндөр сэнтийд сонгогдсныгоо иргэдийн боол гэж ойлгохгүй юмаа

Иргэн
Иргэн

Яг үнэн Авах гавьяа шагналыг нь төрөөс олгож ганц өрөө байр ч болов олгоочээ МУГЖ Төмөрхуягт насны нь төгсгөлд ганц өрөө өгч хэдэн сар амьдраад явчихсан Ийм цөөхөн малнаасаа цөөн хүн амаа ингэж иддэх махны үнэнээс хямд уздэг төр ч гэж дээ

Иргэн
Иргэн

Сая сонгогдсон 76 гишүүн хаачваа ЭМЯ-ны мэдээний цаг л хүн ардыг амьдруулж байна Дахиад 76 хүний нэгтэй нь ч уулзаж чадахгүй 4 жил өнгөрөхнь Нийтдээ 34 жил Улсын эрдөс баялаг,эд хөрөнгө,мөнгө үйлдвэрлэж өөрсдөө ..Бүх уурхайг хаа,Зогсоо ???

Дурсамж дууг мөнхлье
Дурсамж дууг мөнхлье

караокэд дурсамж дууг нь дуулдаг хүмүүс мөнгө хандивлацгаая.Дурсамж дуу бол дэндүү ш дээ. Айзам-2-ынхон хамаг дууг нь дуулдаг хүмүүс арга бодооч

зочин
зочин

Пацаан зоригоо, Сайнаа_ Сохор Нямаа гээд байсныг санаж байна. Сайн хамтлаг байсан шүү.

зочин
зочин

Гэхдээ тэр гавьяатыг юунд авах гээд байдаг юм бол до энэ шагналыг авах хэмжээний юм хийсэн үү гэж өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй тэгээд тэр урлагынхан нь нийлээд орох оронтой болгочвол зүгээр юм да

Зочин
Зочин

тэнэгтээрэй чи “энэ шагналыг авах хэмжээний юм хийсэн үү гэж өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй” гэнэ новш чинь

Зочин
Зочин

Сайхан сэтгэлтэй басал мундаг ах шүү сансан бүхэн нь биелэх болтугай амжилт

Зочин
Зочин

Dugaariig n ogj tus bolooch

Зочин
Зочин

Өөрөө утасгүй, эхнэрийнх нь дугаар ярилцлагын төгсгөлд байна

Boogii
Boogii

Д.Ганболдын эхнэр Д.Уранчимэгийн утасны дугаарыг байршуулав – 9979 3482

citizen
citizen

ogt sonsoogyi hamtlag baina Opozit-oos ilyy yumuu

Zochin
Zochin

Ergvv ### ve

Зочин
Зочин

Ха хах

Зочин
Зочин

Ойд төөрсөн сармагчин аятай юу яриад байнаа чи.түүхээ ч мэдэхгүй одоогийн зарим залуус арай бишээ.

а м
а м

citizen биш хүй нэгдлийн нендартал байнаа ЧИ

Back to top button