ВИДЕО КОНТЕНТНийгмийнЭРҮҮЛ МЭНД

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхэд хахсан үед ямар арга хэмжээ авах вэ

Хичээл сургууль амарсантай холбогдуулан Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд хүүхэд хахах, цаашлаад эх нь хүүхдээ хөхөөрөө дарснаас болж амийг нь хөнөөсөн гэх дуудлагууд ихсэж буй нь тоогүй. Хэдийгээр коронавирусийн цар тахлаас сэргийлж цэцэрлэг, бүрэн дунд, их дээд сургуулиудыг удаан хугацаагаар амраасан ч, энэ нь нөгөөтэйгүүр балчир үрсийн авсны үүдийг нээж орхив.

Эцэг эхчүүд чөлөө завгүй ажиллаж балчир хүүхдүүддээ бүрэн анхаарлаа хандуулахгүй, цаашлаад эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл хомсоос үр хүүхдийнхээ амь аврагдах боломжийг үгүй хийгээд буй нь харамсалтай. Бид Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын эмч Б.Батзултай хүүхэд хахсан үед авах арга хэмжээний тухай товчхон ярилцсан юм.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/1958073837670486/

ЭХ НЬ ХҮҮХДИЙНХЭЭ ХАМАР АМЫГ ХӨХӨӨРӨӨ ДАРЖ АМЬ НАСЫГ НЬ ХӨНӨӨЖ БАЙНА

-Хичээл сургууль амарсантай холбоотойгоор бага насны хүүхэд хахах дуудлага их ирэх болсон гэж сонссон?

-“Хахах” гэдэг нь амьсгалын зам бөглөрөх гэсэн үг. Энэ нь маш олон шалтгааны улмаас үүсдэг. Амьсгалын зам хагас болон бүтэн замаар бөглөрөхөөс шалтгаалаад авах арга хэмжээ нь өөр байдаг. Хичээл сургууль амарсантай холбоотойгоор бага насны хүүхэд хахах дуудлага ихэссээр буй нь тоогүй. Энэ үед хүүхэдтэй ойр байгаа гэр бүлийн гишүүд цаг алдахгүйгээр түргэн тусламж үзүүлж чаддаг байх нь чухал. 0-1 насны хүүхдүүдийн хувьд эхийнхээ хөхөнд дарагдаж, амьсгалын замын дутагдалд орсноор нас барах тохиолдлууд олонтоо. Хөхүүл эхчүүд хүүхдээ хэвтээ байрлалаас хөхүүлж байхдаа унтаж, улмаар нялх хүүхдийн амьсгалах эрхтнийг дарснаар үхэлд хүргэдэг. Энэ тохиолдол 100 хувь эхийн буруутай үйлдлээс болдог. Харин хоёроос найм хүртэлх насны хүүхдүүдийн хувьд идэж буй мах, чихэр, самар гэх мэтчилэн зүйлүүдэд амьсгалын зам бөглөрөх тохиолдол их гардаг.

-Бага насны хүүхэд төрөөд удаагүй дүүгийнхээ ам руу идэх зүйл хийх эрсдэлтэй гэдэг. Ийм дуудлага ирдэг үү?

-Тийм дуудлага ирдэг. Ялангуяа жижиг хэмжээтэй тоглоом, их хэмжээний самар, чавганы яс зэрэгт хахах нь элбэг. Тиймээс дараах зүйлсийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах нь чухал. Ийм үед зөвхөн эцэг эх гэлтгүй, бага насны хүүхдийн дэргэд байгаа сургуулийн хүүхэд өөрөө түргэн тусламжийг үзүүлэх хэмжээний чадвартай байх нь чухал. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ энэ арга барилыг зааж сургавал, хэн хэн нь хахах эрсдэлээс хол байж чадна гэсэн үг юм.  Мөн хүүхдүүддээ яаралтай үед холбоо барих утасны дугаар, түргэн тусламжийн дугаар зэргийг цээжлүүлсэн байвал цаг алдахгүй. Учир нь хахах үед маш түргэн хугацаанд тусламжийг үзүүлэхгүй бол тухайн хүн амь эрсдэх аюултай.

ХАХСАН ДУУДЛАГА ДЭЭР ОЧИХОД ТАВИЛАН ИХЭНХИДЭЭ МУУГААР ТӨГССӨН БАЙДАГ

-Түргэн тусламжийн төв рүү ирж буй дуудлагын дагуу тухайн айлдаа очиход ихэвчлэн ямар нөхцөл байдал угтдаг вэ?

-Өнөөгийн нөхцөлд хахсан дуудлага дээр очиход ихэнхдээ тавилан муугаар дууссан байдаг. Яагаад гэвэл Нийслэлийн түргэн тусламжийн төв айл бүрийн гадаа маш түргэн хугацаанд хүрч амжихгүй, хүрэлцээгүй байдаг. Очиход ямарваа байдлаар цаг алдсан, ар гэрийн хүмүүс ямар нэг тусламж огт үзүүлээгүй байдлаас болоод тавилан муугаар дууссан байдаг. Хэрвээ тухайн хүүхдэд цаг алдахгүй сэхээн амьдруулах түргэн тусламжийг яаралтай үзүүлсэн бол амь аврагдах өндөр боломжтой. Гэвч эмнэлгийн тусламжийн хүрэлцээнээс, бас эх эцгийн мэдлэггүйгээс хүүхдүүд хахсанаас болж нас бараад буй нь тоогүй. Зарим хүмүүс онц шаардлагагүй дуудлагыг эмнэлгийн байгууллагад өгснөөр ажилд хүндрүүлж учруулдаг. Үүнээс болж зайлшгүй очих шаардлагатай дуудлагуудад хугацаа алдаж очсоноос хүний эрдэнэт амь хохирч байдаг. Мөн яаралтай дуудлагыг өгсний дараа тухайн хүний биеийн байдал сайжирсан хойно ч, өгсөн дуудлагаа буцаадаггүй.

-Таны сая үзүүлсэн түргэн тусламжийг ямар үед хэрэглэх хэрэгтэй вэ. Хахаж байгааг яаж мэдэх вэ?

-Ерөнхийдөө тухайн хүн хахсаныг мэдсэн даруйдаа шууд түргэн тусламжийг хийх хэрэгтэй. Аль болох хугацаа алдахгүй байх тусмаа л тухайн хүн амь аврагдах магадлал ихсэж байдаг. Хахсан хүн ямар нэгэн хариу үйлдэл хийж, бүр дуу ч гаргаж чаддаггүй. Нүүрний арьс улайж хөхөрсөн, тухайн хүн хоёр гараараа хоолойгоо барих байрлалаас хөдөлж чаддаггүй. Тэгэхээр хахсаныг мэдэх амархан. Гэвч ихэнх хүмүүс хоолойд тээглэсэн зүйлийг гараараа эсвэл ямар нэг гадны биетээр авах гэж оролддог нь маш буруу юм. Ингэснээрээ гадны биетийг гаргаж чадахгүй бүр гүн оруулах эрсдэлтэй.

ХООЛОЙД ТЭЭГЛЭСЭН ЗҮЙЛИЙГ АВАХ ГЭЖ БАЙГААД ГҮН ТҮЛХЭЖ НАС БАРСАН ТОХИОЛДОЛ ОЛОН

-Сошиал ертөнцөөр хагарсан шаар хоолойд нь тээглэснээс болж эмнэлэгт хэвтэж байсан хүүхэд тусламж авч чадалгүй нас барсан гэх мэдээлэл явсан шүү дээ?

-Ялангуяа урин дулаан зуны цагуудад хүүхдүүд шаараар их тоглодог. Ингээд тоглож байсан шаар нь хагарсны дараа ч үүнийг сорж бөмбөлөг үлээн тоглодог шүү дээ. Энэ үед шаарыг сорж хоолойдоо тээглүүлснээс хүүхдийн амьсгал бүрэн хаагдаж, анхны тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байдаг. Учир нь тухайн шаар эмнэлгийн багаж орж чадахгүй гүнд тээглэсэн байдагтай холбоотой. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглож буй тоглоомонд маш сайн анхаарах нь чухал. Монголын эрүүл мэндийн салбар хөгжиж байгаа. Гэхдээ ард иргэдийн эрүүл мэндийн тухай мэдээлэл маш хомс байна. Саяхан Ариг раменд хоол идэж байсан хүн тахианы ясанд хахаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэдийгээр түргэн тусламж хурдан очоод иргэнийг сэхээн амьдруулсан ч харамсалтай нь тархи нь хэдийн үхэжсэн байсан.

-Урин дулаан цаг наашилж байна. Энэ үеүдэд ихэвчлэн ямар дуудлага 103 төвд ирдэг вэ?

-Улирлын чанартай хэд хэдэн дуудлага ирдгийн нэг нь хорхог болон загасны маханд хахах, түүнчлэн гол усанд живэх, хүүхэд өндрөөс унах гэх мэт дуудлагууд бүртгэгддэг. Эдгээр нь мөн л эцэг эхийн хараа хяналтгүй байдалдтай холбоотой. Живэх гэхээр хүмүүс зөвхөн гол усанд живнэ гэж бодоод байдаг. Гэвч хүүхдээ усанд оруулж байхдаа ч маш сайн анхаарах нь чухал. Хүүхдийг бүсэлхий орчмын өндөртэй усанд оруулаад эцэг эхүүд том өрөөндөө зурагт үзэх, эсвэл утсаа оролдоод суучихдаг. Гэтэл хүүхэд хальтарч унаад ваннтай усандаа живсэн дуудлагууд ирдэг. Хамгийн буруу нь хүүхдээ усанд живсний дараа эцэг эх асран хамгаалагч нь элгэндээ тэврээд гараад гүйчихдэг. Ингэснээрээ хүүхдийг амь аврагдаг боломжийг хаагаад байдаг. Живснийг мэдсэн даруй сэхээн амьдруулах түргэн тусламжийг цаг алдалгүй гүйцэтгэснээр хүүхэд сэхэл авах, амь аврагдах өндөр боломжтой байдаг. Хамгийн ноцтой нь хүүхэд живсэн эсвэл хахаж амь эрсдсэн үед эцэг эх, ах эгч гээд гэр бүлийн бүхий л гишүүд хамт байж байдаг. Тэгэхээр энэ нь хүүхдэдээ тавих анхаарал төдий чинээ сул байгааг харуулж байгаа юм.

-Та нийт эцэг эхчүүдэд хандаж юуг хэлэхийг хүсэж байна вэ?

-Эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлж, хамгийн чухал нь үр хүүхдэдээ тавих анхаарлаа л нэмэгдүүлээсэй гэж хүсэх байна. Мөн хүүхэд хахах, эсвэл ямар нэг аюулд өртсөн тохиолдолд сэтгэл санаагаа тайван байлгаж, бидний зааж буй түргэн тусламжийг цаг алдалгүй хийгээсэй гэж хүсэх байна. Ингэж чадвал та хамгийн хайртай гишүүдээ эрсдлээс хамгаалж, элэг бүтэн аз жаргалтай амьдарч чадах юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монголхүү
Монголхүү
2020-04-11 11:27

Эхчүүд хүүхдээ хөхөөрөө зориуд дарж амь насыг нь бүрэлгээд л байгаа мэт бичиж нийтлэх юм.Энэ бичсэн сурв�##�жилсан сэтгүүлч гэжээ.Арай өөр гарчиг нэр өгч болсонгүй юу.Эхчүүдийг �##�уурчин мэт бичсэн байна даа.

Зочин
Зочин
2020-04-11 12:04

yag yamar arga hemjee avah talaar daraallasan zuragtai medeelel tavij ogooch

Зочин
Зочин
2020-04-11 12:05

Яаж анхан шатны тусламж үзүүлэх т�##�аар зөвлөгөө өгөөгүй байна шүү дээ. Хахсан үед ингэнэ, живсэн үед ингэнэ гэх мэт. Анхны тусламж үзүүлэх ёстой үзүүлэхгүй байна л гэсэн мэдээ байна шүү дээ

Зочин
Зочин
2020-04-11 16:04
Reply to  Зочин

Та мэдээн доторх бичлэлийг үзээрэй

зочин
зочин
2020-04-11 12:08

ХАХСАН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТАЛААР ГОЛ ЗҮЙЛЭЭ БИЧСЭНГҮЙ ГАРЧИГ АГУУЛАГАНДАА ТОХИРУУЛЖ БИЧЭЭЧЭЭ

Зочин
Зочин
2020-04-11 12:45

Huuhed hahval uruu haruulj buselhiigeer ni tevreed bosgo davna. Geriin haalgaaraa garna gesen ug. Huuhdee huhuulehdee hevtehgui, zaaval suuj baij huhuulnee eejuud mini

Зочин
Зочин
2020-04-11 12:48

ymar arga hemjee awah we? bicheegui bna shuudee

zochin
zochin
2020-04-11 12:55

uhaan aldsan hund tseej shahaj tsusnii ergeltig demjij baihgui bol tarhi 6 min uhjih ayulatai. amisgal boogdood unaad ogloo gd orhij bolohgui.

Зочин
Зочин
2020-04-11 13:25

ойлгосонгүй. Замбараагүй юм ярьчихлаа

Зочин
Зочин
2020-04-11 15:15

Hahsan tohioldold yah yostoi we ter medeelel ni iliu chuhal bmar yum.

Зочин
Зочин
2020-04-11 16:32

Бичлэг нь байна шдээ, нэг бүрчлэн зааж өгсөн байна.

Zolboo
Zolboo
2020-04-11 23:54

Hediigeer heregtei hurteemjtei medee medeelel hurgej baigaach gesen ene setguulch yatsan hargis hertsgii hun be balchir ursiin avsnii uudiig neej orhiw gej yag yu gesen ug be ene arai bishee zasaj zalruulmaar yumaa

Зочин
Зочин
2020-04-12 00:18

Үнэхээр мэдээлэлгүй ярилцлага байна.

buhimdchihlaa
buhimdchihlaa
2020-04-12 00:49

setguulchee medeenii ehnii hesegt:- .... “balchir ursiinhee awsnii uudiig neej orhiw.” - gej bicheed bhdaa yadag bnaa???? ????

o==[]:::76:::>
o==[]:::76:::>
2020-04-12 02:10

zulaa laajeene

Зочин
Зочин
2020-04-13 01:28

yadaad yariltslaga awsan bol hahah tatah geh met ued yamar tuslamj uzuuleh yostoig bichih heregtei shuudee

daraagiin udaa oruulaarai

zochin
zochin
2020-04-17 14:57

Ymar tuslamj uzuulj baigaag ni kharuulaad tailbar hkiigeechee Ymar tuslamj uzuulekhiig ni hkaigaad olsongyi

Зочин
Зочин
2020-07-05 15:42

6 сартай охин минь барьж бсан �######�ондоо хахаад сандрахдаа 2 д�##�ны хооронд цохиод тгд гараараа хахсан боорцогыг нь авсан. Та чи-ийн зөөлөн �######� дэмий юм бна лээ. Тэрнээс хойш айгаад боорцог бариулахаа больсон.

Холбоотой мэдээ

Back to top button