НИЙГЭМ

ЦЕГ: Б.Ундармаа охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Б.Ундармаа гэх есөн настай охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй байна.Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр охиныг амь насаа алдсан байдалтайгаар олдсон гэх мэдээлэл цацагдаад байна.  
Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулахад, "Нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл худлаа. Одоогийн байдлаар Б.Ундармаа охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна" гэв. 
Мөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тодруулахад "Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ. Цахим сүлжээ болон сайтуудаар цацагдаж буй мэдээллийг лавлахад "Тийм мэдээлэл гарах боломжгүй, цуурхал байна" гэсэн юм.  
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга "Охиныг эрэн хайх үйл ажиллагаанд сум орон нутгийн зүгээс бүх талаар хамтран ажиллаж байна. Эрэн хайх ажиллагаатай холбоотой холбогдох зохион байгуулалтын ажлыг бид цаг алдалгүй түргэн шуурхай гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар охиныг эндсэн эсэх талаар мэдээллийг бидэнд өгөөгүй байна" гэв. 

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button