“Нийслэлийн газар зохион байгуулалтын алба” цахим автомат хариулагчийн систем нэвтрүүллээ

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны цахим хуудас чатбот буюу “мессенжер”-ын автомат хариулагчтай боллоо. Мөн нийслэлийн есөн дүүргийн газар зохион байгуулалтын албаны цахим хуудсууд нь НГЗБ-ын албаны цахим хуудастай холбогдсон.
Энэхүү цахим хуудсанд иргэдээс ирдэг 400 гаруй нийтлэг асуултын хариултыг боловсруулан мэдээлэл болгож оруулсан байна. Нийт 900 гаруй асуултын дата бааз үүсгээд байгаагаараа онцлогтой аж.
Түүнчлэн иргэдээс ирж байгаа санал хүсэлтийг үндэслэн дүүрэг дүүргээр ялгаж, иргэдэд ямар асуудал тулгараад байгааг нэгтгэн үйл ажиллагааныхаа чиглэлд тусган ажиллахаар болж байгаа аж. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны цахим хуудас чатботод иргэд крилл бичгээр болон англи галигаар хандсан ч таньж хариулах давуу талтай юм.
Иргэд яаж хандах вэ:
Нэгдүгээрт: “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба” гэсэн фейсбүүк цахим хуудсанд хандана

Хоёрдугаарт: Цахим хуудсын “мессенжер” хэсэгт хандаж
Гуравдугаарт: “Get started” гэх бичигт дарснаар газартай холбоотой хүссэн асуултад хариулт авч болно
Автомат хариулагчтай холбогдон дараах мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой:
- Газар өмчлөлийн тухай мэдээлэл
- Газрын төлбөрийн мэдээлэл
- Газрын кадастрын мэдээлэл
- Газар эзэмших, өмчлөхөд бүрдүүлэх материал
- Газрын биржийн мэдээлэл
- Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүдтэй шууд холбогдох
- Хуваарьт цаг зэрэг бүхий л мэдээллийг авах боломжтой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.