Мэддэггүй ч “мэдэмхийрэгч” гишүүн

Өнгөрсөн гуравдугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр бууруулсан. Мөн энэ сарын 15-наас эхлэн 300 төгрөгөөр бууруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн.
Энэ дагуу өчигдрөөс /2020.04.13/ зарим шатахуун импортлогчид бензиний үнээ 200-300 төгрөгөөр бууруулж эхлээд байгаа юм. Ингэснээр 1700-1800 төгрөгийн үнэтэй байсан АИ92 бензиний үнэ 1500 төгрөгт хүрч буураад байна.
Гэтэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Шатахууны үнэ өнөөдрөөс 300 төгрөгөөр буурч байна. Ингэснээр АИ92 бензин 143-1450 болж буурч 10 жилийн өмнөх түвшинд анх удаагаа очлоо. Тэр үед долларын ханг 1250-тай тэнцүү байлаа” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Тэгвэл М.Оюунчимэг гишүүний хэлснээр 2010 онд шатахууны үнэ 1500 төгрөгийн ханштай байсан уу гэвэл үгүй юм. Арван жилийн өмнө 1200-1300 төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Харин дөрвөн жилийн өмнөөс буюу 2016 оноос 1500-1600 төгрөгт хүрсэн нь өнөөдрийн үнэтэй тэнцэж байна.
2016 онд МАН Засгийн эрхэнд гарснаар бензиний үнэ тасралтгүй өссөөр 2018-2019 онд бүр 2000 төгрөг давсан билээ. Үүнээс хойш аажмаар буурсаар 1800-1900 төгрөгийн хооронд хэлбэлзээд байв.
Коронавирусийн тархалттай холбогдуулан дэлхий дахинаа нефтийн үнэ навс унаад байгаа. Үүнтэй холбогдуулан өндөр аваад байсан шатахууны үнэ манайд дөнгөж 300 төгрөгөөр буурч байгаа нь энэ юм.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЁСТОЙ ҮНЭН. ШАР ХАДНЫ АВГАЙ.