“Нахиа импекс”, “Монос”: Техникийн спиртээр гар ариутгагч ҮЙЛДВЭРЛЭЭГҮЙ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Нийслэлийн зургаан дүүргийн 18 аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийхэд “Нахиа импекс” , “Монос” компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил илэрсэн. Мөн тэдний 14 нь тусгай зөвшөөрлөө ЭМЯ-наас аваагүй болох нь тогтоогдсон” гэсэн юм.
Тэгвэл нэр дурдагдсан “Нахиа импекс”, “Монос” эмийн үйлдвэрүүд өөрсдийн цахим хуудсанд мэдэгдэл гарган, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг няцаалаа.
“НАХИА ИМПЕКС МЭДЭГДЭЛ ”
Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл хийхдээ техникийн спиртээр хийсэн хэмээн мэдэгдсэн нь үндэслэлгүй бөгөөд иргэдэд буруу ойлголт төрүүлээд байна. Нахиа импекс ХХК нь санитол буюу гар ариутгагч хомсдолтой байгаа энэ үед иргэдээ хүртээмжтэй байлгахын тулд хүнсний 3 дугаар зэргийн этилийн спиртээр “Этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель” үйлдвэрлэсэн болно. Хүнсний 3 дугаар зэргийн этилийн спиртийг ЭМЯ ны зөвшөөрлийн дагуу АПУ компанийн Спирт Бал Бурам компанийн үйлдвэрээс авч үйлдвэрлэлд хэрэглэсэн бөгөөд холбогдох бичиг баримт нь байгаа болно.Мөн манай компани нь иргэддээ зориулан нэг удаагийн амны хаалт буюу маск үйлдвэрлэх тоног үйлдвэрлэлийг шинээр оруулж ирэн туршилт тохируулгын ажил хийгдэж байна. Амны хаалт үйлдвэрлэхэд нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл гарсан даруйд та бүхэнд хүргэх болно.
“МОНОС КОСМЕТИКС МЭДЭГДЭЛ”












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МХЕГ-н хүн нь спиртээ ялгаж мэдэхгүй байна гэсэн үг үү?
Naad gazraa bur haah heregtei arai ch de ard irgedee huurch ashig l olj bwal boloo ain
Hiisen gej hen huleehew de hiiseniin mergejliin hynalt hudlaa helhuu bur iim tom gazriig hiisen bolood nuuj guriij bn monpol shu de mongoldoo yasan ijdeggui ym be
Muu l yum hiij b.a daa huurhuu mongoloo alj bgaa bishuu
Odoo mergejiliin hynaltiiin 1 bsitcaagjiig hudlaa medee taraalaa buruu shinjilgee hiisen bn geed ajlaas n halaad baiguulgaa awrah uu ta nariig mergejiliin baiguulgan shalgad tehnikiin spirteer hiisen bn gej tumen olondoo anharuulad tcatcaj
Heden bor haltar tugrugiin tuluu maniigaa alah ni l dee