“Жаст Агро”-гийн захирал асан Э.Дөлгөөнийг “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилжээ
Улсын ерөнхий прокурорын газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаанд тавьсан үндэслэлээр шалгагдсан “Жаст”-ын Ш.Батхүү нарт хамаарах хэргийг шүүхэд шилжүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Улсад 150 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэх Ш.Батхүү нарт хамаарах хэрэг хууль, шүүхийн шатанд удаан гацаж буй. Энэ хооронд Жастын хөрөнгүүдээр төрийн хохирлыг барагдуулна гэх асуудал яригдсан ч тэгсхийгээд мөн л намжсан юм.
Төрийн зүгээс ил Ш.Батхүүтэй шүүхдэлцэж, хохирлоо төлүүлэх гээд байгаа юм шиг мөртлөө байсхийгээд л асуудал нь гацчихдаг, асар их хугацаа хожуулдаг нөхцөл байдалтай явсаар ирсэн. Улмаар хөшигний ард нэгэн үес Жаст группийг хариуцан ажиллаж явсан, Ш.Батхүүгийн ойрын хүн Э.Дөлгөөнийг “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилчихоод буй.
Улсын стратегийн ордуудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангадаг, асар их мөнгөний эргэлттэй компани бол “Эрдэнэс Монгол”. Төрөөс удаа дараа хулгай хийж, мөнгөний урсгалыг нь хувийн бизнестээ ашигласаар ирсэн Жастын группийн угшилтай хүнийг “Эрдэнэс Монгол”-ын Стратеги, төлөвлөлт хариуцуулсан нь анхаарал татна.
Э.Дөлгөөн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй бэлтгэл хийдэг, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ойрын харилцаатай гэгддэг. Түүний томилгоог “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ эцэслэн шийддэг зохицуулалттай. Тус компанийн ТУЗ-ийг чиг үүргийнхээ дагуу ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат ахалдаг. Тэрбээр “Дээрээс чиглэл ирчихвэл Э.Дөлгөөнийг би томилчихно” хэмээн ярьсан гэгдэж буй.
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбатад дээрээс нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эсвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар шууд чиглэл өгөх боломжтой билээ. Уг томилгоонд Ж.Ганбаатар өндөр нөлөөтэй оролцсон ч гэгдэж байгаа юм.
Эрдэнэбаатарын Дөлгөөний намтар
Боловсрол:
1996-2006 он Ирээдүй цогцолбор - Бүрэн дунд боловсрол
2006-2010 он ШУТИС - Дулааны Автоматжуулалтын Инженер бакалавр
2011-2012 он Singapore Business Academy - Бизнес удирдлага мэргэшил дээшлүүлэх
2016-2018 он Удирдлагын Академи - Бизнес Удирдлагын Магистр
Ажлын туршлага:
2010-2011 он “Хера Холдинг” ХХК, Борлуулалтын албаны менежер, зөвлөх
2013-2015 он “Жаст Агро” ХХК, Борлуулалт, Маркетинг, Хангамж хариуцсан захирал
2016-2019 он “IBB групп” ХХК, Гүйцэтгэх захирал
2019 оны 05 дугаар сараас “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
2019 оны 05 дугаар сараас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх
2020 оноос "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
namiin uuriin darga hiij ywsan nohor l odoo darga boltson ywj bhimaa yooh
Оюун эрдэнэ сайд сүүлийн үед томилгоо хийх т�##�аар гаршиж байгаа шүү.Таны дохиогоор ажлаа зүгээр хийж байгаа хүмүүс айдас хүйдэстээ ажиллаж байна.Хэдэн газрын ямар ямар захир�##�,дэд захир�##�ын ажилд горилсон үхэнцүүд байгааг тоолж л байгаа шүү
Оюун эрдэнэ сайд аа шудрага л байгаарай.Таны командыг хүлээж хүний ажил булаагсад очертой байгааг харж л байгаа шүү
өнөө шударга 5 гишүүн гуай сэлэм эргүүлэгч нар уурхайчдаа хамга�##�даггүй юм уу.ман нам ч сөнөжээ.юу ч хиихгүй попорсон тэнэгүүд хужаатай улаан нар зул бөхөхиин өмнө болж байна даа.с�##�бар бүр дээр болж бүтдэг юмгүй бандаш бөөс бөөсөг бөлдөг
хулгай луйвар зодох зодоон дээрэм дээрэлхэх дээрэмчин хүн амь авилг�##� хээл хахууль тэнэгтэх 9шидиин муу муухай бузар бүхэн ман намаас гарч байна цүнх баригч нараа �######�уул е.сайд гуай ажлын садаанууд
ene dolir xulgaich ix dabarch bn
Одбаяр, Ганхүү,Сумьяабузар нарын л Хүрэлсүхийн эсрэг авч бгаа нэг бяцхан эрх ашиг. З�##�уу хүн болоол биз. Батхүүгийн охинтой гүйгээ л биз. Энэ нийгэмд хэний үр сад хэний хүү охинтой үерхсэнээр хүртэл Лгаварладан болохнээ. Энэ арайл хэтэрнэ
БИТГИЙ ХУДЛАА ХАРДАЖ ҮНЭН ЮМ ШИГ БИЧИЭ ИРГЭДИЙГ ХУДЛАА МЭДЭЭЛЛЛЭЭР ТӨӨРӨЛДҮҮЛЖ БАЙГАА ЖАСТЫН БАТХҮҮГЭЭС ХАНГАЛТТАЙ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ АВААД ГУДАМЖИНД ЛААЗ ӨШИГЛҮҮЛЧИХЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ СЭТГЭЛ САНАА ЧИНЬ АМРАХГҮЙ ЗОВООД БАЙНА УУ ЭРЛЭГИЙН
ЖАСТ Батхүү хулгайчийн арыг нь дааж байгаа эрх мэдэлтэн нь Хүрэлсүх болж таарлаа. Баяр-Эбэ-Нямдорж-Хүрэлсүх гээд 150 тэрб дашин шог болох юм байна.
тоглоод байгаа юм уу доромжлоод байгаа юм уу сонгуулиар унах нүхээ м�##�таад л байгаарай
Энэ Батхүү гэдэг нөхөртэй уул уурхайн сайд олон телевизээр хамт суугаад монголын уул уурхайн т�##�аар ярилцлага хийгээд монголын ард түмнийг доромжлоод байх юм. Сумьяабазарт энэ хүнээс өөр сан�##�аа солилцох хүн олдоогүй юм байхдаа