ЭРҮҮЛ МЭНД

Хөвсгөл аймгийнхан түнх, өвдөгний үений мэс засал хийлгэх гэж хот явах шаардлагагүй боллоо

ГССҮТ-ийн хамт олон аймгийн нэгдсэн эмнэлэгт сургалт явуулах, нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүдтэйгээ хамтарч мэс засал засал хийж, 3 сарын турш Хөвсгөл аймагт ажиллана.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 160 сая төгрөгийн өртөгтэй  CRM аппаратыг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хийх бүрэн боломжтой болж байгаад удирдлага хамт олонд талархал илэрхийллээ.

Орон нутгийн эмч нарын чадварыг дээшлүүлэх, Орон нутагт байгаа эмчлүүлэгчид Улаанбаатарыг зорих урсгалыг багасгах, Хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэх нөхцөлийг бүрдүүлэн орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд уг төслийн зорилго оршиж байгааг нээлтийн үйл ажиллагааны үеэр онцоллоо.

Цаашид энэ төрлийн мэс засал аймагт нутагших юм. " Гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл" 21 аймагт хэрэгжинэ.

Энэхүү төслийн хүрээнд 3 хиймэл үе солих мэс заслыг анх удаа хийж эхлээд байна.

Мөн энэ үеэр Тариалан, Түнэл суманд фургон машины түлхүүрийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардуулан өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button