НийгмийнУРЛАГЯрилцлага

“S&I”-ийн С.Бат-Отгон: Тийм зүйл болсонд өдөр бүхэн харамсдаг ч цаг хугацааг буцааж болохгүй нь гачлантай

“S&I”-ийн Бадгаа буюу С.Бат-Отгонтой энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд хийсэн ярилцлагаа СЭРГЭЭН НИЙТЛЭВ.

“Зүрхэнд минь цуг цохилох найз минь, найз минь
Хүсэлд минь бат зогсох найз минь, найз минь
Сэтгэл дүүрэн хамт алхах найз минь, найз минь
Анд шиг анд байж алдар нэрээ үлдээх
Амьдралдаа цэг тавьтал нөхөрлөх найз минь

Хэн ч маргахааргүй найз минь бол чи
Чиний байх орон зайг хэн ч нөхөж чадахгүй
Ард минь байж чадсан дотно эр хүн чи
Яг одоо хэлэх үгийг дурсангаа сонс
Ажраггүй туулсан тэр маш олон жилийг
Анд минь чамгүйгээр бид яаж төсөөлөх юм бэ
Дурсамж бүрийн цаана үргэлж цуг байдаг
Дүрсгүйхэн анд минь бид дуурсах нэртэй”... хэмээх үгтэй “Нөхөрлөл мандтугай” дууг монгол түмэн сайн мэднэ.  “Ice top” хамтлагийнхан энэ дууг хамтрагч, найз С.Бат-Отгон буюу Бадгаадаа зориулж бүтээсэн түүхтэй. Яг тухайн үед Бадгаа харийн нутагт алдаж гишгэчихсэн байсан үе. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдэрч суухад нь “Ice top”-ынхон “Нөхөрлөл мандтугай”-г бүтээн, дискэн дээр хуулаад явуулжээ. Улмаар ЭСЯ-аар дамжуулан, Шведийн шоронгоос зөвшөөрөл аван байж түүнд аваачиж өгсөн гэнэ. Хүний нутагт энэ дуу Бадгааг эх орон, ижий аав, найз нөхөдтэй нь “уулзуулж”, хань болсонд, шоронд ороход нь ч найзыгаа орхиогүй “Ice top”-ынхны мөс чанарт “Нөхөрлөл мандтугай”-гийн үнэ цэнэ оршиж байгаа болов уу.

Монголын хип хоп дууны урлагт 2000-аад онд од болон гялалзаж явсан түүнийг “S&I” хамтлагийн Бадгаа гэдгээр нь хүмүүс илүү сайн мэднэ. “Итгэлээ нээ, сэтгэлээ нээ”, “Намайг сэргээсэн хайр”, “Залуу нас” зэрэг олон хит бүтээлээрээ хип хоп урлагт өөрийгөө дархалсан, тод мөрөө үлдээсэн эрхэм. “Ice top” хамтлагийн анхны гишүүдийн нэг тэрбээр өнгөрсөн жил эх орондоо ирсэн юм. Түүнтэй ярилцлаа. Бадгаа урлагийн салбараас 2006 онд хөндийрөхдөө, 2010 онд харийн нутгийг зорихдоо, тэнд очоод алдаж онож явахдаа, өнгөрсөн жил эх орондоо ирэхдээ ч хэвлэлд ярилцлага өгөлгүй явсаар өдий хүрсэн юм.

УДАХГҮЙ БОЛОХ “ҮРГЭЛЖ ХАМТДАА” ОНЛАЙН ТОГЛОЛТОД ОРОЛЦОНО

-“Ice top” хамтлагийнхан удахгүй онлайн тоглолт хийхээр болсон гэж дууллаа. Энэ тоглолтод та оролцох уу?

-Юуны өмнө “Eguur.mn” сайтын уншигчдад, монголчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. “Ice top” хамтлагийнхан, Манлай бид хэд нийлээд “Үргэлж хамтдаа” онлайн тоглолтоо тавдугаар сарын 2-нд хийнэ. Бид шинээр гаргасан зургаан уран бүтээлээ тус тоглолтод анх удаа дуулж, олны хүртээл болгоно. “Үргэлж хамтдаа” тоглолтод би оролцоно. Ер нь хийхээр төлөвлөсөн олон зүйл бий. XL Хөлөгөөтэй хамтарч уран бүтээл хийнэ. Гоё, гоё дуу гаргана аа.  

-Тэгэхээр таныг “Ice top” хамтлагтай нэгдсэн гэж ойлгож болох уу?

-Болно оо. Бусадтайгаа буцаж нэгдсэн. Бүгдээрээ хамт зүтгэж байна.

-Та бүхэн эхэндээ нийгмийг шүүмжилсэн, хурц үгтэй дуунууд гаргадаг байсан. Одоо харин дууны агуулга, сэдвийн хувьд багагүй өөрчлөгдөж, ихэвчлэн залуусыг уриалсан уран бүтээлүүд туурвидаг болсон шиг анзаарагддаг. Эдгээр зургаан уран бүтээл нь ихэвчлэн юуны тухай сэдэвтэй вэ?

-Өө, тэгээд юм, юмны тухай. Ихэвчлэн нутаг ус, аав, ээж, хайр дурлалын сэдэвтэй дуу бий. Үнэн, хурц үгтэй, өнөөгийн нийгмийг шүүмжилсэн өнгө аястай уран бүтээл ч багтсан.

ЭХ ОРНОО, ТАЙЗАА, ГЭР БҮЛЭЭ ҮНЭХЭЭР ИХ САНАЛАА

-Та Швед рүү явснаасаа хойш есөн жилийн дараа, өнгөрсөн оны долдугаар сард эх орондоо ирсэн. Хип хоп дууны урлагаа, тайзаа, эх орноо хэр их санав?

-Саналгүй яах вэ. Эх орноо, найз нөхдөө, гэр бүлээ үнэхээр их санасан. Би хип хоп урлагтай салшгүй орон зайтай, хүйгээрээ холбогдсон гэхэд хилсдэхгүй. Монгол Улсад хип хоп урлаг өндөр хөгжин, үнэхээр гоё болсон байна. Намайг харийн нутгийг зорих үед жаахан тиймэрхүү болчихсон байсан шүү дээ, үнэнийг хэлэхэд. Тэр цаг үе ард хоцорчээ. Өнгөрсөн жил эх орондоо ирэхдээ хүмүүс, репперүүд намайг хэрхэн хүлээж авах нь тодорхой байсан. Бадгааг таних нэг нь танина. Танихгүй нь танихгүй. Одоо үеийн залуус намайг сайн танихгүй шүү дээ.

Үнэнийг хэлэхэд Монголд ирснийхээ дараа дасахад амар байгаагүй ээ. Олны хүчээр даваад гарсан. Одоо ч гэсэн даваад л явж байна. Санхүүгийн хувьд хүндрэл учирсан юм байхгүй. Тал, талаасаа нэгдээд, тав, арваа нийлүүлээд, хообийгоороо дуртай зүйлээ хийгээд явж байна.

-Бадгаа 2006 оноос уран бүтээл туурвиагүй, урлагаас хөндийрөөд байсан. Өнгөрсөн жил тайзан дээр эргэн гарахад ямар мэдрэмж төрөв. Урлагийн хүнд тайз, фэнүүд, үзэгчид юу юунаас илүү чухал, эрхэм шүү дээ.

-Ёстой тийм шүү. Бид Шинэ жилийн өмнө нэг тоглолт хийсэн юм. Тэр тоглолтод дуулахад үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Өмнө нь анзаарч байгаагүй зүйлээ ч анзаарлаа. 2006 оноос хойш гэхээр 13 жилийн дараа тайзан дээр эргэн гарсан юм байна. Тэгэхэд ёстой сак байсан шүү. Үзэгчидтэй гар барин, тэр гоё халуун дулаан уур амьсгалыг мэдрэхдээ тайзаа, үзэгчдээ, хип хопод хайртай, дуртай монгол түмнээ үнэхээр их санаснаа мэдэрсэн.

“ICE TOP” АНХАНДАА БҮЖГИЙН ХАМТЛАГ БАЙСАН, АНХНЫ ГИШҮҮДИЙН НЭГ НЬ, БИ

-“Ice top” хамтлагийн тулгын гурван чулууг босголцсон анхны гишүүдийн нэг нь та. Анхандаа бүжгийн хамтлаг байгуулсан юм билээ. Бүжигчин залуус хип хоп дууны урлагтай амьдралаа холбосон дурсамжаасаа хуваалцана уу?

-Бид 1996 онд анх бүжгийн хамтлаг байгуулж байлаа. Бүжгийн бүхий л тэмцээн, уралдаанд идэвхтэй оролцоно. Бид рэп бүжиглэдэг байлаа. Хэв маяг, жанр нь төстэй тул гэнэт л хип хоп дууг дуулахаар шийдсэн. Анхандаа Оргил, Боогий бид гурав дуулдаг байлаа. Дараа нь Бат-Оргил, Манлай, талийгаач Хаагий нэгдсэн. Анхны уран бүтээл маань “Санаа нэг” гэдэг нэртэй дуу. Одооны зарим реппер шиг гадаад дууг орчуулаад л дуулчихгүй шүү дээ. Бүгд өөр, өөрсдийн дуулах хэсгийнхээ үгийг бичнэ, аяа зохионо. Тэгэхэд хип хоп урлагийн амтыг жинхэнэ мэдэрч, өмнөхөөсөө үргэлж илүү уран бүтээл гаргахын төлөө “шатаж” явсан шүү.

-Тухайн үед одоогийнх шиг мэдээллийг олон сувгаар хүргэх боломж байгаагүй. Шинэ дууг телевиз, фм, радиогоор л сонсогчдод хүргэдэг байсан. Хип хоп хамтлаг, хип хоп уран бүтээл гэхээр хүмүүс хэрхэн хүлээж авдаг байв?

-Хүн бүхэн адилгүй байсаан. Зарим хүн шүүмжилж, эсэргүүцэхэд дэмжих нь ч байсан. Хэдийгээр бидний өмнө “Эрх чөлөө”, “Дайн ба энх” зэрэг хамтлагууд байгуулагдсан ч өнөөгийнх шиг хип хоп дууны урлагийг сонсдог, дэмждэг хүн тийм ч олон байгаагүй. Бид  ФМ, радио, телевизэд уран бүтээлээ аваачиж өгнө. Хүлээлгэж, хүлээлгэж байгаад “Хип хоп дуу цацахгүй” гэсэн үе зөндөө. Хүлээн зөвшөөртөл нь зүтгэх, дуулахаас өөр сонголт бидэнд байгаагүй. “Энэ миний хайр” тоглолтоо хийгээд, хэд хэдэн уран бүтээл гаргасны дараа хүмүүсийн хандлага өөрчлөгдөж эхэлсэн.

“S&I”-ийг БАЙГУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХАД НЭГ ИХ ШАЛТГААНСААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ

-“Ice top” хамтлагийнхан ид гялалзаж явахдаа хоёр хуваагдан, “S&I” мэндэлсэн. Тухайн үед тийм шийдвэр гаргах хэн, хэнд нь амаргүй байсан нь мэдээж. “S&I”-ийг байгуулсан гол шалтгаан юу вэ?

-Нэг их шалтгаансаад байх юм байхгүй. Бүгдээрээ хип хоп дууны урлагт хообийгоороо зүтгэн, амьдрахын төлөө хөдөлмөрлөж яваа залуус байлаа. Гэтэл олон гишүүнтэй тул тоглолт, дуунаас олсон ашиг хаана, хаанаа хүрэхгүй байв. Тэгээд л за, ерөөсөөө хуваагдъя гэсэн. Тэгээд “S&I” хамтлагийг Мөнхбаяр, Манлай бид гурав байгуулсан юм. Менежерээр нь миний төрсөн ах ажилладаг байж билээ. Би эхээс тавуулаа, хоёр ах, хоёр эгчтэй.

-Бүх юм та гурвын нуруун дээр ирэхэд хэрхэн зохицуулж байв?

-Хэцүү байна гэж шантрах, яах вэ гэж гацах шалтгаан бидэнд байгаагүй. “Чадна” гээд л зүтгэсэн. Дууны үг, ая, ур чадвар гээд бүх талаараа үргэлж ахиж, өмнөхөөсөө илүү уран бүтээл гаргахын төлөө бүхнээ зориулсан.

-“S&I” хамтлагийн анхны уран бүтээл нь “Намайг сэргээсэн хайр” бил үү?

-Үгүй ээ, хоёр дахь нь. Анхных нь ямар билээ байз, мартчихаж. Лав Манлай бид хоёр дуулсан, хайрын тухай сэдэвтэй уран бүтээл.

-Уран бүтээлчийнхээ хувьд бусад репперүүдээс ялгарах таны гол онцлох юу вэ?

https://www.youtube.com/watch?v=Gyepqn1LcLY

-Уран бүтээлийнхээ агуулга, үгэн дээр их анхаардаг, ач холбогдол өгдөг, мэдээж дуулах ур чадвараа бүжигтэй хослуулдгаараа онцлог байх. Бид хуучны тодотголтой, топууд гэж өөрсдийгөө үнэлдэг. Үүнийгээ хаана ч нүүр бардам хэлнэ. Намайг, биднийг мэдэх нэг нь сайн мэднэ. Одооны залуус мэдэхгүй байж магадгүй.

-Та дууныхаа үгийг өөрөө зохиодог уу?

-Тэгэлгүй яах вэ.

-Аль, аль дууныхаа үгийг та бичсэн бэ?

-“Итгэлээ нээ, сэтгэлээ нээ”, “Намайг сэргээсэн хайр” “Залуу нас” гээд үгийг нь бичсэн дуу олон. Залуудаа дурлаж, эморч явахдаа хэн нэгэнд зориулсан уран бүтээл бий, бий.

-Эхнэртэй юү?

-Үгүй ээ, ганц бие.

ХАМГИЙН ТАМГА ШИГ БОЛСОН ДУУ МААНЬ “ИТГЭЛЭЭ НЭЭ, СЭТГЭЛЭЭ НЭЭ”

-Гаргасан уран бүтээлээ тоолж байв уу. “Ice top”, “S&I” хамтлагийнхантайгаа хамтраад хэчнээн дуу гаргаад байгаа бол?

-“S&I” хоёр цомог гаргасан. Тэгэхээр 30-аад дуу байгаа байх. Бусад хамтлаг, уран бүтээлчидтэй хамтраад хийсэн 50 гаруй уран бүтээл лав бий.

-Таныг шинээр нээсэн, уран бүтээлчийн тань хувьд нэг шат ахиулсан дуу аль нь вэ?

-“Итгэлээ нээ, сэтгэлээ нээ”. Ёстой тамга шиг дуу болсон гэж боддог. Харин хамгийн дурсамжтай нь “Үргэлж хамтдаа”. Үнэхээр гоё цогц бүтээл болсон.

ОДОО ХАНГАЛТТАЙ, ОРГИЛД НЬ ХҮРЛЭЭ ГЭЭД Л УРЛАГААС ХӨНДИЙРСЭН

-Монголын хип хоп урлагт гялалзаж явсан та 2006 урлагийн салбараас гэнэт хөндийрсөн. Үнэхээр гаргах боломжтой амжилтаа гаргалаа, ханалаа гээд урлагаа орхив уу. Эсвэл өөр шалтгаан байсан уу?

-Тэгсэн, чиний анзаарсан яг зөв. За, одоо ёстой хангалттай, оргилд нь хүрлээ гээд би урлагаас хөндийрсөн. Нөгөө талаар шинэ, залуу үедээ боломж олгохын тулд орон зайгаа тавьж өгсөн юм. Хэдийгээр тэгж шийдсэн ч олон жил зүтгэсэн, амьдралаа холбосон урлагаа орхих үнэхээр хэцүү юм билээ. Уран бүтээлүүдээ сонсохоор дахиад дуулмаар санагдана. Боломж олгоод үлдээсэн залуу үеийнхний хийж байгаа нь сэтгэлд хүрэхгүй. Намайг урлагаа орхиход манайхан их дургүйцсэн. Үргэлжлүүлээд дуулах боломж байсан. Гэхдээ би нэгэнт шийдчихээд түүндээ бат зогсохыг хүссэн юм.

-Өнөөг хүртэл завсаргүй эсвэл 2010 онд Шведийг зорьтлоо урлагтаа зүтгэдэг байж заримдаа харамсах юм уу?

-Нэгэнт гаргасан шийдвэр, болоод өнгөрсөн амьдралыг яалтай билээ. Харамсах зүйл бий. Гэхдээ үнэндээ өөр зүйлд өөрийгөө сорьмоор санагдсан юм л даа. Би ер нь юмнаас их хурдан уйддаг, залхдаг хүн. Нэгэн хэвийн, нэгэн урсгалаар амьдрах дургүй.

-Та 2010 онд Шведийг зорих хүртлээ эх орондоо ямар ажил хийв?

-Ах, эгчдээ туслаад хувиараа юм хийсэн. Тэгээд 2010 онд Швед рүү явсан юм. Эхэндээ дасахгүй, хэцүү байсан. Гурав, дөрвөн сар болоод дасчихдаг юм билээ.

ТИЙМ ЗҮЙЛ БОЛСОНД ӨДӨР БҮХЭН ХАРАМСДАГ. ТЭГЛЭЭ ГЭЭД БУЦААЖ БОЛОХГҮЙ ЦАГ ХУГАЦААГ БИ ЯАЛТАЙ

-Тэнд очсоныхоо дараа жил нь та харамсалтай явдлын улмаас шоронд орсон. Энэ талаар ярихад одоо ч хэцүү байдгийг тань ойлгож байна. Гэхдээ үнэн, худал нь үл мэдэгдэх зөндөө мэдээлэл, яриа гарсан шүү дээ . Тиймээс уншигчдад үнэн, бодит мэдээлэл хүргэхийн тулд асууж байгаа юм шүү. Учир нь та энэ талаар огт ам нээлгүй явсаар өдий хүрсэн шүү дээ.

-Мэдээж би хүний нутагт сайхан амьдаръя, хазгай гишгэчихгүй юм сан гэж бодоод л очсон. Хүний амьдралд юу тохиолдохыг урьдчилан таах аргагүй. Ингэж, тэгж амьдарна гээд ам гарах боломжгүй. Хүмүүс намайг зөвөөр ойлгодог байх. Үнэхээр тэгнэ гэж бодоогүй болохоор бурхан намайг ивээж, гайгүй ял оноосон байх гэж боддог. Үнэндээ тийм зүйл хийе, хүний амь хөнөөе гэсэн бодол надад огт байгаагүй. Тийм харамсалтай зүйл болсонд  харамсаагүй өдөр надад байхгүй. Өдөр бүхэн залбирдаг. Болдог сон бол цаг хугацааг ухраагаад, 20-хон настайдаа өөд болсон залууг амилуулчих юм сан. Даанч тэгж болохгүй нь гачлантай.

-Тухайн үед ер нь юу болсон юм бэ?

-Би хэдэн найзтайгаа хамт юм яриад сууж байсан юм. Гэтэл хэдэн араб залуус хажуугаар өнгөрөхдөө хамт сууж байсан охины бөгсийг нь базчихдаг байгаа. Хүний нутагт монгол эмэгтэйг тэгж доромжлохыг нь зүгээр хараад сууж үнэндээ чадаагүй... (Дуугаа хураан, толгой сэгсрэв). За, энэ талаар үнэхээр ярьж чадахгүй нь. Уучлаарай. Ярилцлагаа түр зогсооё.

Бид ярилцлагаа түр зогсоов. Үнэндээ түүнд одоо ч хэцүү байдаг нь мэдээж. Ярилцлагын эхнээс л энэ талаар асуучих вий гэж халгаж байгаа нь анзаарагдсан юм. Бадгаа хэсэг тайвширсныхаа дараа тухайн үед юу болсныг тодорхой ярьж өгсөн. Гэхдээ түүнийгээ ярилцлагадаа нийтлэхгүй байхыг хүссэн юм.

-Шүүхээс танд 13 жилийн ял оноосон. Араб залуус таныг элдвээр доромжилсон, аргагүй хамгаалалт гээд ялыг нь хөнгөлсөн юм уу?

-Тэгсэн. Шийтгэлийн хугацаа нь дуусангуут эх орондоо ирсэн.

БҮХНИЙГ ШИНЭЭР ЭХЛЭХ ЭРЧ ХҮЧИЙГ БИ “НӨХӨРЛӨЛ МАНДТУГАЙ” ДУУНААС, НАЙЗУУДЫНХАА ҮНЭНЧ СЭТГЭЛЭЭС АВСАН

-“Ice top” хамтлагийн хамтрагчид, найзууд нь танд зориулж, уран бүтээл гаргасан. “Нөхөрлөл мандтугай”-г тан руу илгээхэд эх орондоо ирсэн, ээж, аав, найзуудтайгаа уулзсан юм шиг дотно санагдсан байх?

-Үнэхээр огшсон, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрсэн. “Нөхөрлөл мандтугай”-тай дискийг ах маань Швед рүү илгээсэн юм. Шведийн шоронд оригиналь диск оруулахыг зөвшөөрдөг. Хүний нутагт, хэцүү нэртэй газар тэр дууг сонссоноо одоо хүртэл ер мартдаггүй юм. “Нөхөрлөл мандтугай”-г сонсоод үнэхээр огшсон, хамаг шар үс боссон. Эх орондоо ирсэн, аав, ээж, найзуудтайгаа уулзсан юм шиг дотно санагдсан.

-“Нөхөрлөл мандтугай”-гийн аль хэсэгт нь та хамгийн их огшдог вэ?

-Бат-Оргилын дуулдаг хэсэгт. Найзуудын минь надад зориулж хийсэн “Нөхөрлөл мандтугай” надад их урам, бүхнийг шинээр эхлэх эрч хүч өгсөн. “Ice top”-ын найзуудаараа би үнэхээр бахархдаг. Намайг тэнд байхад манайхан нэг удаа эргэж очсон юм. Яг тэр өдөр нь цас орж билээ. Бид хэд гурван цаг гаруй юм ярьж суухад ёстой гоё байсан шүү. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдэрч явахад ч намайг орхиогүй, түшсэн найзууд маань миний бахархал. Тэдний минь энэ чанар “Ice top”-ыг, “S&I”-ийг улам гагнадаг, нөхөрлөлийг маань бэхжүүлдэг.

-Та 2000-иад оны дунд үеэс хойш нам гүмхэн амьдарч байна. Цахим ертөнцөөс таны тухай мэдээлэл нэлээд хайсан ч томоохон ярилцлага, нийтлэл ер олдсонгүй. Олны танил хүмүүс мартагдахаас, хүмүүс дурсахгүй байх вий гэхээс айдаг гэнэ лээ. Танд тийм айдас төрдөг үү?

-Ёстой айдаггүй. Хүмүүсийн сэтгэлд хоногшсон дуунуудыг хийсэн болохоор энэ талаар огт санаа зовдоггүй. Эд нь мөнх, эзэн нь хэврэг гэдэг шүү дээ. Аливаа юм цаг хугацаатай. Хүмүүс миний уран бүтээлүүдийг сонсоод намайг дурсаж, кайф авбал тэгээд л болно. Энэ л хангалттай.

МИНИЙ ЗАН ААШ МОНГОЛ БАНХАРТАЙ ИХ ТӨСТЭЙ

-“S&I”-ийг, Бадгааг сонсдог, дэмждэг хүмүүс өнөөдөр таныг хэрхэн үнэлдэг бол гэж боддог вэ?

-Би чигээрээ, өөрийнхөөрөө амьдарсаар өдий хүрсэн. Хүмүүс намайг өөр, өөрийнхөөрөө л дүгнэж явдаг байх. Яг тэгж, ингэж дүгнэдэг болов уу гэж бодох дургүй. Тэгж, ингэж дүгнээсэй ч гэж хүсэхгүй байна.

-Та өөрийгөө ганцхан үгээр тодорхойлбол?

-Ганцхан үгээр тодорхойлоход хэцүү юм. Ер нь хэлсэндээ хүрдэг, тууштай, үнэнч амьдрахыг эрхэмлэдэг. Амьтнаар төсөөлбөл зан аашаараа монгол банхартай төстэй. Асвал асчихна, ер нь даруухан, нуруутай. Бодоод байх нь ээ, нээрэн би банхартай төстэй юм байна.

-Ийм дуу, тийм сэдэвтэй уран бүтээл гаргах сан гээд өөрийгөө “шатааж”, ирлэж яваа зүйл бий юү?

-Ер нь тэгж шатаж явсан уран бүтээлүүдээ хийчихсэн. Одоо харууслын, залуустаа ухаарал хайрласан дуу гаргана, ганцаараа. Ямар ч байсан “Ice top”-ын хэдтэйгээ хамт хэдэн жил дуулж, дутуугаа гүйцээнэ.

ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ, ЗОВХИ ӨӨДӨӨ

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Та урлагийн салбараас 2006 онд хөндийрөхдөө, харийн нутгийг зорихдоо, тэнд очоод алдаж онож явахдаа, өнгөрсөн жил эх орондоо ирэхдээ ч хэвлэлд ярилцлага өгөлгүй явсаар өдий хүрсэн. Хүний нутагт юу болсныг, таныг төдийлөн мэдэхгүй өнөөгийн залуус энэ ярилцлагаар л дүгнэх болов уу. Хүмүүст юу хэлж, ойлгуулахыг хамгийн их хүсэж байна вэ?

-Би хэзээ ч бууж өгөхгүй, зовхи өөдөө. Өөр хэлэх үг алга.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
55 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ГҮНБИЛЭГТ
ГҮНБИЛЭГТ
4 сар 23, 2020 09:43

1990 ээд онд төрсөн з�##�уусын төлөөлөл байна, танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. �##�ддаг л юм онодог л юм, �##�даанаасаа илүү оносон зүйл ихтэй шүү та, Бид бол ICE TOP үргэлж хамтдаа, хэзээ ч хуучрашгүй шүү. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин
Зочин
4 сар 23, 2020 12:41

80aad ond tursun zaluusiin tuluulul l duu

tsts
tsts
4 сар 26, 2020 00:40
Reply to  Зочин

naad comment bichj bga hun chn urigu 90 oni tuluulul gj helj bn ym unshaad ch oilgohgui ayaya payaya

Зочин
Зочин
4 сар 24, 2020 08:35
Reply to  Зочин

Setgegdel bichsen zaluu uuriiguu helsen bn

No name
No name
4 сар 23, 2020 12:37

Gaixalt hun shv 5sarin2nd online toglolt gaixalt bolj gal asax bxa Tand urlagn undur amjilt husie amidrald ni sn saixnig husie olon duu hj bidnige bayasgaraa bid bol ICE TOP.

Зочин
Зочин
4 сар 23, 2020 13:18

mongoliin hip hop tanaar ih dutsan shu!

Зочин
Зочин
4 сар 23, 2020 14:43

сайхан санагдлаа үргэлж ice top-ийн фан шүү

Азаа
Азаа
4 сар 23, 2020 14:44

сайхан санагдлаа үргэлж ice top-ийн фан шүү

Зочин
Зочин
4 сар 23, 2020 15:43

Aragguil ice top doo hamgiin top rapper bsan shuu uilah erhgui hair ene minee hair shuteen mine um maani badmi hum hit hairaa nadaas asuu geel ter hamtlagiin buh duug amiluulj bsan yum bna lee shuu. Badgaa yah araggui Top shuu amjilt

Зочин
Зочин
4 сар 23, 2020 20:57

Mongol Bizzy Bone shuu de ! Awyasaa denduu mederj Ice top ed mandaj yawhad urh tusgaarlana S&I iig baiguulj neree munhulnu gdg mash tom zorig uunii gol tulguur n tanii dundrashgui awyas gej boddog shuu ! Hamgiin tom Fan chin .....

Зочин
Зочин
4 сар 23, 2020 22:25

Badgaataigaa taaraldah yumsan basl baavartai huuhed bsan shuu 13taa amjilt Badgaa

canadaas mendchilev

Зочин
Зочин
4 сар 24, 2020 09:26

13 ын Бадагаа амжилт

oohhu
oohhu
4 сар 24, 2020 12:44

za tegeed hicheej l amidraarai gadaadiin shorond udaan suugaad irlee gj saagaad yvavdaa

dfzb
dfzb
4 сар 24, 2020 14:10

ICETOP goy shuu. tengert tetgegdsen tengeriin humuus shuu. niseh met saihan medrelj saihaaaaan ash ashan shan shuu babnuudee huu haamk uiouifvhfsdfsvg zfh gh

Нараа
Нараа
4 сар 24, 2020 17:19

Алддаггүй хүн гэж бхгүй ээ амжилт урагшаа

Зочин
Зочин
4 сар 24, 2020 18:19

Minii amdrald heden lalruud niilcheed ziwuu hurgeed baigaan suuliin ued hutga shaamaar sanagdaad baigaan haramstaln lalruudiig.Ziwuu ih hurheer durmeer sanagdaad baigaan Badagaa ahiin yriltslagiig uzeed tgj bolkum bn gj uhaarch bn.ym bchere

Зочин
Зочин
8 сар 2, 2020 20:56
Reply to  Зочин

Shorond orj baisnaas zvgeer tevch.

Зочин
Зочин
4 сар 26, 2020 20:22
Reply to  Зочин

Uujuu taivan bai bolohgu bol uuruu holdood yvchj

Зочин
Зочин
4 сар 25, 2020 14:45
Reply to  Зочин

Shaachhaa andaa bolij yadiin shuud l shaa

Teneg mal min
Teneg mal min
4 сар 26, 2020 20:21
Reply to  Зочин

Chi z##laachdee

41 наст
41 наст
4 сар 24, 2020 19:09

Итгэлээ нээ сэтгэлээ нээ гоё дуу. S&I гоё дуутай.

Зочин
Зочин
4 сар 24, 2020 19:36

үнэхээр гоё дуунуудтай бурхан түүнийг шагнаж сайхан хайртай учруулах болтугай.

Зочин
Зочин
4 сар 24, 2020 19:50

одоо жоохон өлөн зангаа л хаячих нинжа зангаа уран бүтээлээрээ хит дуу хийж бизнэс хий би доошоо хийгээгүй шүү үнэнийг чиньл хэлж байна бүтэн нэртэй яваараа үлдсэн амьдр�##�даа бодолтой

Zochin
Zochin
4 сар 24, 2020 22:36

Hachin shouchin arhichin l yum bsan sh dee olon ch muu yum hiisen bh daa od mod baisniig n sanahgvil yum bn

Зочин
Зочин
4 сар 25, 2020 20:30
Reply to  Zochin

chi yaj medhev suganii vs yavsan nuhur.

aluurchin
aluurchin
4 сар 24, 2020 23:54

ene lalriin aluurchin duulah hereg vv? tendee hataj uhehgui, z##l g###guu

Зочин
Зочин
4 сар 25, 2020 20:33
Reply to  aluurchin

ene hun mandan badarch yvhad chi mi bol bugsuu ch archij chadahgui nuhur bailaashde.

Зочин
Зочин
4 сар 25, 2020 00:11

huuchnii crazy bsan shigee l garaad ir tegeel aimar shdee

Зочин
Зочин
4 сар 25, 2020 00:14

orson duu bolgon deeree crazy bmaar bnaaa oilgoj bnuuu crazy

Европд
Европд
4 сар 25, 2020 00:41

Европд сах�##�тай х�##�тар арабууд монгол охид хүүхнүдэд бэлгийн хүчирхийлэл секшу�##� харассмент их гаргадаг гэж олон хүнээс сонссын байна! Тийм зүйлийг хэр баргийн тэвчээртэй монгол хүн хараад уур хүрэх байх! би ч тийм юм харв�##� уурлах л байх!

Уншигч
Уншигч
4 сар 25, 2020 06:58

Өнгөрсөнийг өнгөрсөнд нь үлдээгээд одоо гоё ханьтай болоод аз жарг�##�тай саыхан амьдрахыг хүсэн ерөөе !

Ха ха хаха
Ха ха хаха
4 сар 25, 2020 08:18

Ах Билгээ чинь хар тамхинд олон з�##�уус охидыг уруу татаж шоронд илгээж өөрөө үлдсэн дээ.

Зочин
Зочин
4 сар 25, 2020 09:48

Badgaa, ice topiinhon aviyastai, amidraldaa ahij aldahgui sain yavaarai.

Har tamhiig eserguutsegch
Har tamhiig eserguutsegch
4 сар 25, 2020 12:10

Zugeer l uheech. Orchin uyiin zaluusd saad bolson lai gai mun. Hna ch ywsn mongoliig gutaaj ywdag nowsh min

Зочин
Зочин
4 сар 25, 2020 14:46

Клипийн үзээд сан�##�аа. Өмнөх шигээ хацар дээрээ лент наагаад дахиж тайзнаа гарч ирвэл зүгээр Бх гэж бодлоо. Тэр лент өөрийн чинь онцлог бсан ш дэ. Би ми бол хацар дээрх лентээр нь л танилаа

Зочин
Зочин
4 сар 26, 2020 18:56

Er hunii zamin huzuu urtshde aldaj onosonch hun chanaratai bhd l boloo onorsnig bvgdig martaad oodrog alh uragshaa zaluu crazy...

Big Gee
Big Gee
6 сар 11, 2020 13:16

Амжилт гэхдээ яг юү болсноо сэтгүүлчид яриад ч яахын билээ нийтлэхгүй байсын бол...

Guzee
Guzee
7 сар 30, 2020 23:09

Suga piz daa chin u vee

zochin
zochin
8 сар 1, 2020 23:00

tanai eejin baga duu Otgonhuu utas bnu uulzah heregtei bna amid uu ah chin chinii face hayag bnu

Zochin
Zochin
8 сар 2, 2020 00:06

Uneheer ingeed eruul , saruul eh orondoo irsend chini bayartai bnaa, aldsan on jiluudee guitseej chadahgui ch duu hooloigooroo uzegchdiinhee zurh setgeliig uyraasan saihan uran buteel hiigeerei chamda amjilt husey

Зочин
Зочин
8 сар 2, 2020 11:44

танихгуй л юм бна, хулигаан бололтой, хэдхэн з�##�уусаас бусад нь мэдэх ч гуй, сонирохох ч гуй, ярилцлага авагч толгойныхоо хэрийг харуулжээ, чааваас

order lasix overnight delivery
order lasix overnight delivery
9 сар 26, 2021 10:36

generic cialis wholesale

Зочин
Зочин
9 сар 30, 2021 13:18

Чи буруугүй, учир нь чи хүний аминд хүрээгүй. Нэг муу жоомыг л няц�##�сан байна. Харин ч овоо эр юм гэж бахархаж байлаа.

cialis daily
cialis daily
10 сар 30, 2021 18:49

Annulation Avec Clomid

lasix drug
lasix drug
11 сар 3, 2021 08:10

cialis en farmacias precio

finasteride, msd
finasteride, msd
11 сар 6, 2021 20:46

Viagra Cialis Oder Levitra Gut

Viagra
Viagra
11 сар 7, 2021 11:04

buy kamagra soft

generic viagra sold in usa
generic viagra sold in usa
11 сар 13, 2021 15:18

levitra next day delivery

prednisone alcohol
prednisone alcohol
11 сар 14, 2021 22:18

Cialis 5mg Preise Apotheke

Priligy
Priligy
11 сар 16, 2021 14:14

Propecia With Birth Control Pills

hydroxychloroquine for arthritis
hydroxychloroquine for arthritis
12 сар 6, 2021 01:57

Viagra Aumenta La Presion

plaquenil cost walmart
plaquenil cost walmart
12 сар 7, 2021 08:01

Propecia Epilobio Andorra

neurontin 800 mg
neurontin 800 mg
12 сар 7, 2021 21:06

cialis 50mg india

gabapentin used for
gabapentin used for
12 сар 9, 2021 19:47

Affective Propecia Doses

generic cialis tadalafil
generic cialis tadalafil
12 сар 10, 2021 00:54

Best Prices For On Line Levitra

Холбоотой мэдээ

Back to top button