НийгмийнЭРҮҮЛ МЭНД

Нийслэлийн хэмжээнд 13 хүүхэд сураггүй алга болжээ

Ердөө гурван сая гаруйхан хүн амтай, жижиг зах зээлтэй сийрэгхэн орон гэхэд он гарсаар дөрвөн сарын хугацаанд хэдийн 122 хүүхэд сураггүй алга болсон хэмээх хар жагсаалтад оров. Сайшаалтай нь тэднээс 109 хүүхдийг эрэн сурвалжлах явцад олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь 12-18 насны өсвөр насны хүүхдүүд байсан гэх бөгөөд эцэг эхтэйгээ харилцаа таарамжгүй, аль эсвэл найз нөхдөөрөө нийлэн гэрээсээ зугатсан байжээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд алга болсон 13 хүүхдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Алга болсон хүүхдүүд 14-өөс 18 насны хүүхдүүд бөгөөд А.Номинчимэг /эмэгтэй, 16 нас/, Мэргэнбаяр /эрэгтэй, 14 нас/, Б.Түвшинжаргал /13, эмэгтэй/, Б.Хишигжаргал /17, эмэгтэй/, А.Энхзул /17, эмэгтэй/, Э.Хулан /17, эмэгтэй/, Б.Төрболд /16, эмэгтэй/ дараах 7 хүүхдийг цагдаагийн байгууллагаас зарлаж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

ӨДӨРТ ДУНДЖААР ГУРВАН ХҮҮХЭД АЛГА БОЛДОГ

Жилд улсын хэмжээнд дунджаар 1000 орчим хүүхэд оршин суугаа хаягаасаа төөрч, сураггүй алга боллоо хэмээх дуудлага шалгагддаг аж. Үүний 900 орчмыг цагдаагийн байгууллагаас өдөрт нь олж ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгдөг бол үлдсэн 100 орчим хүүхдийн хэрэг бүртгэлийг нээгээд эрэн сурвалжлах замаар олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгдөг байна.

Бид та бүхэнд цагдаагийн ерөнхий газраас ор сураггүй алга болсон хэмээгдэж буй хүүхдүүдийн мэдээллийг нээлттэй мэдээллийн сангаас татан хүргэж байна. Алга болсон хүүхдүүдийн мэдээлэл шинэчлэгдсэн эсэхийг мэдээлэл өгөх дугаараас лавлахад оператор нь, “сураггүй алга болсон хүүхдүүдийн мэдээллийг шинэчилдэг” хэмээх хариултыг бидэнд өгсөн юм. Алга болсон гэх иргэдийн мэдээллийн сан олон хуудас үргэлжлэх бөгөөд бид зөвхөн эхний таван нүүрнээс алга болсон гэх бага болон өсвөр насны хүүхдүүдийн мэдээллийг шүүсэн юм.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ОР СУРАГГҮЙ БОЛСОН ХЭМЭЭН ЗАРЛАСАН ХҮҮХДҮҮД


ӨНӨӨГ ХҮРТЭЛ ОЛДООГҮЙ ОР СУРАГГҮЙ БОЛСОН ОХИД

Улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл олдоогүй гурван хүүхэд бий. Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааг явуулж, тэдний сургийг гаргахаар ажиллаж буй боловч, харамсалтай нь сайхан мэдээ дуулдахгүй явсаар өдийг хүрэв. Хэргийн бүртгэлийг нээж, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлснээс 10 жил дотроо тухайн хэрэг хүчин төгөлдөр байдаг байна.

Б.УНДАРМАА ОХИН АЛГА БОЛООД НЭГ ЖИЛ ӨНГӨРӨВ

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд 2019.04.14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин гэрийнхээ тоглоомын талбайд тоглож байгаад алга болсон. Охиныг тоглож байсан талбайгаасаа оройн 18:00 цагаас хойш сураггүй болсон хэмээж эрлийн ажиллагааг орон даяар эхлүүлсэн ч, мөн л олоогүй юм. Эрлийн ажиллагаанд албаны болон сайн дурын хүмүүс нэгдэж, сумын төв болон ойр орчмын бүх айлын амбаар сав, гуу жалгыг нэгжсэн байдаг.

Б.МӨНГӨНЦЭЦЭГ ОХИН АЛГА БОЛООД ХОЁР ЖИЛ ӨНГӨРӨВ

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог уул гэх газраас 2018.08.07-ны өдөр 13 настай Б.Мөнгөнцэцэг охин хониныхоо бэлчээр дээрээс алга болсон. Тус сумын нутаг дэвсгэр нь ой модтой бөгөөд зэрлэг ан амьтан ихтэй аж. Хамгийн хачирхалтай нь охин алга болохоосоо өмнө хоёр өдөр малдаа яваад ирэхдээ олон төрлийн чихэр, гар утас хүртэл авчирсан тухай эх сурвалжийн мэдээлэл байдаг байна. Үр хүүхдийнхээ сургийг алдсан ганц бие эх нь өнөөг хүртэл чих тавин хүлээж суугаа нь гарцаагүй.

Д.СЭРЖМЯДАГ ОХИН АЛГА БОЛООД ГУРВАН ЖИЛ ӨНГӨРӨВ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин 2017.01.02-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад ор сураггүй алга болсон. Эрэн хайх ажлыг эхлүүлсэн ч амжилт олохгүй байсаар хэдийн гурван жил өнгөрчээ. Охиныг алга болдог өдөр Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу хил гарсан иргэдийн судалгааг Хилийн мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнуудаар гаргуулж, шалгасан ч ямар нэгэн сэжүүр олдоогүй гэдэг. Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг цагдаа нар өнөөг хүртэл үргэлжлүүлж байгаа ч, харамсалтай нь дорвитой үр дүнд хүрсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
2020-04-24 12:02

Төр засаг муу ажиллаж байна. Үндсэн хуулиар төр засаг ард иргэдээ хамга�##�на гээд заасан. Одоо нэгэнт хамга�##�ж чадаагүй тул эдгээр хүүхдүүдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр төлөх ёстой.

Bi bna
Bi bna
2020-04-25 13:30

S#a nuguu surtei boo uzej hardag lalruud ni haa bna olj chadahgui l baishd. Herev olood ugvul unendee shutej amidariya ta nariih

Зочин
Зочин
2020-04-26 15:28

төр засаг муу бна.цагдаа хүчний байгуулгийг босгох хэрэгтэй.дан энэ чиглнлээр ажилдаг тусгай отряд байгуулж шилдэг мөрдөгчдийг ажилуулж байж амжилт олно.

Зочин
Зочин
2020-04-27 14:25

эрхтэний донор хууль гараад л �##�га бололт эрчимтэй болсон доо. ИХ-н банз�##� гишүүд хуулиа өөрчил дөө.

Зочин
Зочин
2020-04-28 17:39

Naad nowsh. n huja mgl. d orj irsen tsag. s l hvvhed alga bolj ehelsen mini hvvhed bhad gudmjaar ger hiij ih togloj yawdag bla arai ch de hujaag holduulah heregtei

Холбоотой мэдээ

Back to top button