ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

СУДАЛГАА: Хэт ягаан туяанд “COVID-19” устдаг болохыг тогтоожээ

Коронавирус нь өндөр температур, хэт их чийг, нарны хурц тусгалд шууд устдаг болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Үүнийг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн газрын дэд дарга, доктор Уильям Брайан танилцуулсан байна.

-ТЕМПЕРАТУР, ЧИЙГШИЛ НЭМЭГДЭХЭД ВИРУС УСТДАГ-

Тус яам нь коронавирусийг агаар болон төрөл бүрийн гадаргуун дээр байхад нь хэрхэн устгах боломжтойг судалж байсан аж. 

Уильям Брайан "Засгийн газрын эрдэмтэд хэт ягаан туяа нь эмгэг төрөгчдөд хүчтэй нөлөөлж байгааг тогтоосон бөгөөд энэ нь зуны улиралд түүний тархалтыг бууруулж магадгүй гэж найдаж байна. Бид  температур болон чийгшил нэмэгдэхэд вирус устдаг болохыг тогтоосон” гэжээ.

Түүнчлэн судлаачид изопропилийн спирт нь цайруулагчтай харьцуулбал илүү үр дүнтэй ариутгагч бодис болохыг тогтоожээ. Хэт ягаан туяа нь ариутгах нөлөөтэй байдаг тул цацраг нь вирусийн генетик болон тэдгээрийн хуулбарлах чадварыг багасгадаг байна.

Гэхдээ түүний аргачлал хэр найдвартай болох нь тодорхойгүй тул дахин нарийвчлан судлах хэрэгтэй. Түүнчлэн туршилтад ашигласан хэт ягаан туяаны гэрлийн эрчим ба долгионы урт нь ямар байсан бэ, зуны улиралд байгалийн гэрлийн нөлөө ямар байх зэргээс улбаалан олон асуулт гарч ирэх болно.

-НАРНЫ ГЭРЭЛД УСТАХ ХУГАЦАА НЬ 1.5 МИНУТ-

Доктор Брайан Мэрилэнд дэх Биодефений шинжилгээ, Нэмэлт Урьдчилан сэргийлэх үндэсний төвд хийсэн туршилтын гол үр дүнг нэгтгэсэн тайланг танилцуулжээ.

Тайланд вирусийн хагас задралын хугацаа буюу түүний хэмжээг хагас болгон бууруулахад 21-29 хэм (Фаренгейтийн 70-аас 75 градус), 20 хувийн чийгшилтэй гадаргууд 18-29 цаг зарцуулдаг болохыг харуулжээ. /Гадаргууд хаалганы бариул, зэвэрдэггүй ган гэх мэт зүйлс орно/ Харин чийгшил 80 хувь хүртэл өсөхөд хугацаа нь зургаан цаг болж буурч, нарны гэрэл нэмэхэд ердөө хоёр минут болжээ. Вирусийг 21-29 хэмд байлгахад хагас цаг зарцуулдаг байсан бол нарны гэрлийн дэргэд энэ нь ердөө нэг минут хагасын дотор устсан байна.

Доктор Брайан "Зуны улирлын нөхцөл байдал тархалтыг бууруулах магадлалтай. Гэхдээ тархалтыг бууруулсан ч эмгэг төрүүлэгчийг бүрэн устгах боломжгүй гэсэн үг юм” гэжээ.

Мөн тус хэвлэлийн хуралд оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Хэт ягаан туяагаар халдвар авсан хүнийг эмчлэх боломжтой юм байна” гэж хэлэх үед Брайан "Энэ боломжийг судлах хэрэгтэй” хэмээн хариулсан байна.

Харин үүний хариуд ДЭМБ "Хэт ягаан туяанд удаан хугацаагаар байх нь дархлаа муудах, хорт хавдар үүсгэх аюултай” гэж твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: the-sun.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button