ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Нярай хүүхдийг хятадуудад худалддаг олон улсын бүлгийг илрүүлжээ

Украины хууль сахиулагчид шинээр төрсөн хүүхдийг хятадуудад худалдаалдаг байж болзошгүй олон улсын бүлгийг илрүүлсэн тухай тус улсын Дотоод хэргийн дэд сайд Антон Геращенко мэдэгдсэн байна.

Тэрээр хэлэхдээ, “Гэмт этгээдүүд украин эмэгтэйчүүдийн төрүүлсэн хүүхдийг Хятадад мөнгөөр худалддаг. Ингэхдээ хүүхэд төрсний дараа Украин улсаас гарах бүхий л хууль ёсны бичиг баримтуудыг бүрдүүлж чадсан байна. Ийм байдлаар шинэ төрсөн хүүхдийг худалдаалах супермаркет бий болжээ” хэмээсэн аж.

Тус гэмт хэргийн сүлжээг нэр бүхий хувийн эмнэлгийн ерөнхий эмч болон украин эмэгтэй, түүний хүү хоёр удирдаж, үүнд нь гурван хятад иргэн оролцдог байжээ. Ийм байдлаар Украин эмэгтэйгээс төрсөн хүүхдийг “худалдаанд” шилжүүлдэг байна. Эл хэрэгт тус улсын цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Хүүхэд худ####ддаг,коронно худ####ддаг гээд хамгийн увайгүй муухай юмаар дүүрэх нь хайран цэнхэр гариг минь.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button