ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

БНСУ-ын Иньчонь хотын барилгад дэлбэрэлт болж 38 ажилчин нас баржээ

Өмнөд Солонгосын Иньчонь хотод баригдаж буй барилгад гал гарч улмаар 38 иргэн нас баржээ. Амь хохирсон иргэд бүгд тухайн барилгад ажиллаж байсан ажилчид гэх мэдээлэл байна. Гал гарах үед тус барилга дээр 78 хүн ажиллаж байсан бөгөөд одоогоор 38 ажилчнийг илрүүлээд буй ч, энэ тоо нэмэгдэх хандлагатай гэнэ.

Өмнөд Солонгосын Ёнха агентлагийн мэдээлснээр тус барилга нь БНСУ-ын Сөүл хотоос 80 км-ийн зайд, Иньчонь хотод гарсан гэв. Галын улсаар 10 ажилчин хүнд болон хөнгөн гэмтжээ. Тухайн гал нь орон нутгийн цагаар 13:30 цагт гарсан бөгөөд 18:40 цагийн үед бүрэн унтраасан байна. Тус улсын ерөнхий сайд Чун Сё Кюн хэлснээр тухайн барилгад осолдсон хүн тус бүрд туслах шаардлагатай тоног төхөөрөмж, боловсон хүчнийг дайчлах болно хэмээн мэдээлсэн аж. Урдьчилсан дүгнэлтээр тус гал нь шатамхай бодисоос үүдэлтэй томоохон дэлбэрэлтээс болсон гэв.

Эх сурвалж: www.bbc.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button