Нийгмийн

Анх-Отгон: Би өөрийгөө Монголын ард түмний өргөмөл хүүхэд гэж бодож явах болно

Монгол Улсад ирсэн франц улсын иргэн коронавирус туссаныг монгол эмч нэр эмчлээд эдгээсэн. Монголчууд “Анх-Отгон” гэдэг нэр хайрласан франц иргэн 47 хоног эмчлүүлж эдгээд маргааш буцахаар болсон. Түүнтэй TV5 телевиз утсаар холбогдон ярилцав. Эл ярилцлагаас нь тоймлон буулгаснаа сонирхуулъя.

-Юуны өмнө эдгэрээд эмнэлгээс гарсанд нь баяр хүргэе. Энэ долоо хоногийн хамгийн сайхан мэдээ байлаа.

-Сайн байна уу. Би өнөөдөр маш их баяртай байна. Надад баяр хүргэсэнд баярлалаа. Би эмнэлгээс гарсан. Энэ бүхэн ХӨСҮТ-ийн Чинбаяр эмчтэй хамт олны ажлын үр дүн юм шүү.

-Монголчууд танд Анх-Отгон гэдэг нэр хайрласан. Нэрнийхээ утгыг тайлбарлуулсан уу?

-Эхэндээ энэ нэрний утгыг ер ойлгоогүй. Манай улсын хэлэнд, соёлд ийм ойлголт байхгүй. Манай орчуулагч надад маш сайн тайлбарлаж өгснийх нь дараа ойлгосон. Монгол Улсад коронавирусийн халдвар авсан эхний бөгөөд сүүлчийн хүн байгаасай гэсэндээ энэ нэрийг өгсөн юм билээ. Монголын ард түмний халуун дулаан сэтгэл үүнээс мэдрэгдсэн. Би өөрийгөө Монголын ард түмний өргөмөл хүүхэд гэж бодож явах болно оо. Харамсалтай нь би сүүлчийнх байж чадсангүй. Ганцхан зүйлд эргэлзэхгүй байна. Монголын эмч нэр үнэхээр чадвартай. Халдвар авсан иргэдийг эмчилж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Монголчуунд танд захидал бичин, шар тосноос авхуулаад зөндөө зүйл хандивласан. Хамгийн дурсамжтай зүйл нь юу байв?

 -Монголчууд надад маш их мэндчилгээ илгээн, хүүхдүүд зураг зураад явуулсан. Олон хүн надад маш их сэтгэлийн дэм өгсөн юм шүү.

-Анхнаасаа монгол эмч нарт итгэсэн үү. Эргэлзсэн тал бий юү? -Халдвар авсан маань тогтоогдсон даруйд нутаг руугаа буцах боломж надад байсан. Францын Засгийн газар, манай компаниас тусласан юм л даа. Монголд үлдэх, энд эмчлүүлэх шийдвэрийг би өөрөө гаргасан. Би Монголд хэдэн сарын өмнө ирэхэд халдвараас сэргийлэх тал дээр маш сайн ажиллаж байсан. Тэр үеэс би Монгол Улсын Засгийн газар, эмч нарт итгэж болохыг анзаарсан юм. Чинбаяр эмчийн намайг хүлээж авсан хандлага, харилцаа ур чадварт үнэхээр их баярлалаа. Намайг эмчилж, эдгээхийн төлөө маш их хичээсэн, надтай үргэлж англиар ярилцдаг байсан. Тиймээс би монгол эмч нарт огт эргэлзээгүй.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button