ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: Ховдын иргэнээс коронавирус ИЛРЭЭГҮЙ, тусаад эдгэсэн нь нотлогдлоо

ЭМЯ-наас /2020.05.02/ коронавирусийн халдвар, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дотоодын мэдээллийн талаар “04.30-ний өдөр Сөүл-Улаанбаатар хотоос ирсэн 280 хүнээс коронавирус илрээгүй. Нэг хүнээс эерэг хариу гарсан. Дархан-Уулд нэг лаборатор нэмэлтээр ажиллаж байна. Нийт 350 хүнд шинжилгээ хийхэд нэг коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн. Тухайн хүнийг бид тусгаарлалтад аваад хянаж байгаа. Мөн Баян-Өлгий аймгийн хоёр иргэн, Дорнод, зэрэгт тандалтын шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Ховдын иргэнээс коронавирус ИЛРЭЭГҮЙ, өвчлөл тусаад эдгэсэн нь нотлогдлоо. Тухайн иргэн Бельгид байхдаа коронавирусээр өвчлөөд, эдгэсэн. Түүнийгээ нуусан. Манай улс өчигдөр л мэдэж байгаа.

Гадуур “Франпурт явах гэж байсан эмэгтэйгээс коронавирус илэрсэн. Тэр нь гадуур тархсан” гэдэг мэдээлэл ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Тухайн эмэгтэйд эсрэг биет илэрсэн байсан, харин тусаад эдгэсэн нь нотлогдсон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button