ЭРҮҮЛ МЭНД

Дараах эмнэлгүүдэд элэгний В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг үнэгүй хийж байна

"Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ онд элэгний В, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээг 16 лабораторид төлбөргүй хийж буй.

Тус хөтөлбөрт хамрагдаагүй иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, вирустэй, үгүйгээ эхлээд шинжлүүлнэ. Дараа нь гэрээ бүхий лабораториудад идэвхжлийг нь тоолуулснаар эмийн хөнгөлөлт эдлэх эрх үүсэх юм байна. Ташрамд дурдахад:

  • Улсын I, III төв эмнэлэг
  • ХӨСҮТ
  • Хавдар судлалын үндэсний төв
  • Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг
  • “Улаанбаатар Сонгдо”
  • “Интермед”
  • “Грандмед”
  • “Бона вита”
  • “Аллерги мед”
  • “Оношмед”
  • “Медипас”
  • “Элэгний төв”
  • “Мед аналитик
  • “Гялс”
  • “Протлаб” лабораториуд иргэдэд дээрх үйлчилгээг үзүүлж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button