Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийг 22:00 болгох санал хүргүүллээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийг өөрчлөх саналыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүргүүллээ.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг зөрчин ажиллаж байгаа тухай иргэдээс Улсын онцгой комиссын Шуурхай штабт гомдол тасралтгүй ирсээр байгаа аж.
Тиймээс гаргасан шийдвэрээ эргэн харж, цагийн хязгаарлалтыг хуучнаар нь буюу 07.00-22.00 цаг хүртэл гэж өөрчлөх саналыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хүргүүлсэн байна.
Засаг даргын захирамжийн дагуу ресторан, пабын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл ажиллахаар заасан. Уг захирамжийн үйлчлэх хугацаа дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болсон тул дахин захирамж гаргаж ажиллах цагийг 07:00-00:00 болгосон юм.
Өөрөөр хэлбэл зөвхөн ресторан, пабууд 22:00 цаг хүртэл ажиллаж байсныг өөрчилж, баар, караокэ, ресторан пабууд бүгд 00:00 цаг хүртэл ажиллах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргасан.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bvr haawal taarna
buh gazriig l 22 tsag hurtel ajilluulaach
томчуудийн ашиг сонирхол яваад бна Уул нь сургалтын төвүүдийг нээх ёстой
Гэртээ ууж идэх юм байдаггүй юм уу? Нэг бол гэр оронгүй юмнууд нь идэж уух гэж ордог газар юм уу? Ангаж цангасан мал шиг ядаргаатай бардак новшнууд вэ?
Архи пиво хийдэг үйлдвэрүүд,түүнийг дамлан зардаг цэнгээний газрууд төрд ажиллаж байгаа дарга нарынх байдаг учраас ашиг орлого нь муудаад арга буюу ийм арга хэмжээ аваад байгаа юм.Эдэнд чухам юу нь чухал вэ???