Ярилцлага

Ц.Төмөрбаатар: Намайг сонгож “шатаа”, би төрд гараад гэрэлтүүлье

2020 оны УИХ-ын сонгууль ойртож, дэвшигч эрхмүүдийн нэр түрүүчээсээ тодорсоор. Тэдний дунд ард түмний хүндлэлийг хүлээсэн, тулхтай уран бүтээлч, Монгол Улсын гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар буй. Тэрбээр 2016 онд МАХН-аас нэр дэвшээд дуучин С.Жавхланд ялагдсан. Харин энэ жил Х.Бат-Ялалтын тэргүүлдэг “Сахигтун-19” эвслээс өрсөлдөнө. Түүнтэй сонгууль тойрсон сэдвээр ярилцлаа.

-НАМАЙГ УРВАГЧ ГЭНЭ Л БИЗ-

-Сонгууль дөхөж, цаг үе улайсаж байна. Ярилцлагаа урлаг биш улс төрийн сэдвээр эхлүүлэх болох нь. Эсвэл та уран бүтээлийнхээ талаар ярьж эхлүүлмээр байна уу?

-Зүгээр ээ. Урлаг, уран бүтээлийг төгсгөлд нь дурдаад өнгөрч болно. Би энэ жилийн УИХ-ын сонгуульд “Сахигтун-19” эвслээс нэр дэвшиж байна. Консерватив нам, “Жудагт Монгол”, “Босоо Хөх Монгол” тэргүүтэй 41 хөдөлгөөн эвссэн, Х.Бат-Ялалтын толгойлсон эвсэл. “Босоо хөх Монгол” хөдөлгөөн гэхээр хүмүүсийн чихэнд сонин хачин сонсогдож магадгүй.

-Та өмнөх сонгуульд МАХН-аас нэрээ дэвшүүлсэн. Харин энэ удаа “Сахигтун-19” эвслийг сонгож. Яагаад энэ эвсэл гэж?

-Миний үзэл бодол нам, намчирхлын эсрэг байдаг. Намын томилолтоор мэргэжлийн бус хүмүүс нийгмийн чухал салбаруудад дарга, цэргээр томилогддог, тэд нь салбараа ойлгож мэдэх гэж цаг алддаг. Нэг нам төр барихаар ах дүү, хамаатан саднаа төрийн албан тушаалууд руу чихдэг. Хүсэл нь нөгөө л авилгал, шунал. Нөгөө л ЖДҮХС-гийн зээл, тендер. Энэ бүхнийг болиулах цаг болсон. Мөн миний хамгийн гол санаа зовоод байгаа зүйл бол эх орон. Эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд энэ хүмүүс чинь хор хийгээд байна. 21 дүгээр зуунд Монгол Улс оршин тогтнох уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Энэ хэний хийсэн балаг вэ. 30 жил намаар төр барьсан этгээдүүдийн лай ланчиг. Тийм болохоор би улс төр лүү орохоос өөр арга алга.

-Дахиад тодруулж асууя. Яагаад Х.Бат-Ялалтын толгойлсон “Сахигтун-19” эвслээс нэр дэвших болов. Үзэл баримтлал нэг юм уу?

-Яг үзэл бодол нэг улсууд. Яах вэ, хүмүүсийн зарим нь буруугаар ойлгодог тал бий. Чи үүнийг л асуугаад байх шиг байна. “Босоо хөх Монгол”, “Даяар Монгол” хөдөлгөөнүүд хүмүүст муухай харагдаад байна аа. Хас тэмдэг зүүгээд л, мотоцикл унаад л. Бид гадна талаас нь дүгнэх биш, дотор талаас нь мэдрэх хэрэгтэй байна. Оюун санааг нь ухаж ойлгох хэрэгтэй. Миний бодлоор эд болохгүй байгаа юмыг болгох гээд л зүтгэж яваа хүүхэд, залуус. “Даяар Монгол”-ынхон очиж гэнэ, тэгж гэнэ, ингэж гэнэ. Тэдэн төгрөг авч гэнэ. Үнэн, худал нь мэдэгдэхгүй зүйлээс муу талыг нь л түрүүлж харах юм. Сайныг нь харъя л даа. Юуны төлөө тэд элдэв хувцас өмсөж, хүмүүсийн анхаарлыг татах гээд яваад байна вэ. Би бол зөв санаатай хүүхдүүд л гэж боддог. Яахав, нэрийг нь барьж буруу, муу үйлдэл хийсэн тохиолдол байдаг л байх.

Би бие дааж нэр дэвших гэж бодож үзсэн. Гол нь баг байж, багаараа ажиллаж байж энэ бүхнийг засаж залруулах боломжтой гэдгийг харгалзаад энэ эвслийг сонголоо. Өнөөдөр төрийг нам барьдаггүй юм. Нам барьсны гайгаар элдэв янзын юм болж байна. Би энэ сонгуулиар сонгогчдыг бодоорой гэмээр байна. Намд саналаа өгч болно оо, гэхдээ төрийн эрхийг барих хэмжээнд нь өгч болохгүй. Үүний гай нь нөгөө оймсондоо доллар хавчуулчхаад сууж байдаг нөхөр шүү дээ. Тийм хүмүүс яаж улс хөгжүүлэх юм бэ. Энэ сүлжээг тас цохих ёстой.

-Та “Сахигтун-19” эвсэлд хэзээ элссэн бэ?

-Өнгөрсөн жилийн өвөл элссэн.

-Танаас өөр хэн, хэн “Сахигтун-19” эвслээс нэр дэвших вэ?

-Ч.Хурц гуайгаас эхлээд сайхан хэдэн хөгшчүүд бий шүү.

-МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзсан гэж ойлгож болох уу?

-Үгүй, гишүүн хэвээр байгаа. Яахав дээ, тэр үед миний яриад байгаа зүйлстэй үзэл санаа нь дүйцэж очиж байсан юм. Гэхдээ би 1990 оноос л үзэл суртлын зэвсэг байж чадахгүй гэдэг үгийг хэлж ирсэн. “Би жүжигчин хүн, намын үзэл суртлын зэвсэг байж чадахгүй”. Одоо үзэл сурталжуулах болж. Өөрсдийн үзэл суртлаа гишүүд рүүгээ чихдэг. Тухайн намд өөр үзэл бодолтой хүн байж болно шүү дээ. Тэгээд ч би ардчиллыг илүүтэй дэмждэг хүн. Яг яваад очихоор миний үзэл бодол, намын үзэл бодол хоёр зөрчилддөг юм билээ. Тийм учраас тэр намаас дахиж нэр дэвших учир утга байхгүй. Хамаагүй ээ, хүмүүс намайг урвагч гэж ярьж болно. Миний толгой дотор байгаа үзэл бодлыг л яаж ч чадахгүй.

-СЭТГЭЛ ГУТРААД ХАР МАШИНААС ГАРСАН ДҮНГ НЬ УРААД, ТАСТААД ХАЯЧИХСАН-

-Сонирхоод үзвэл та улс төрийн баялаг түүхтэй нэгэн юм билээ. 1990-ээд оноос л улс төрд орох оролдлого хийж эхэлсэн гэж үнэн үү?

-Би анх 1996 оны орон нутгийн сонгуульд БЗД-ийн 4-р хорооноос нэр дэвшсэн юм. Дараа нь 2000 онд мөн тэр хорооноос дахин нэр дэвшсэн. Харин 2004 онд Баянгол дүүргээс ИТХ-д нэр дэвшсэн. 2008 онд дахин нэр дэвшиж сонгогдоод ИТХ-д дөрвөн жил ажилласан. МАН дийлэнх байсан учир юм хийж чадаагүй. Түрүүний ярьдгаар намчирхаад л, олонхоор кноп дарчихаар худлаа болчихдог. 2012 онд дэвшээгүй, надад квот олдоогүй. Тэгээд 2016 онд МАХН-аас квот авч УИХ-д нэр дэвшсэн. Энэ тал дээр сануулж ярих юм бий шүү.

-Дуртайяа ярилцъя.

-Би Улиастай, Гачуурт, Амгалан, Хужирбулангийн тойрогт С.Жавхлан, П.Анужин, талийгч Д.Арвин нартай нэр дэвшсэн л дээ. Тэгээд л хар машинаар луйвардуулчихсан. Эхлээд Хужирбулангийн хэсгийн хороон дээр ажиллалаа. Манай найз нөхөд тэнд бий. Дор хаяж 250 хүн надад саналаа өгөх тооцоо гарсан. Нэр ус, утасны дугаараар нь бүртгэж аваад, худалч хүнд жагсаагаад л оруулж байгаа юм. Гэтэл хэд гарсан гэж бодож байна. Ноль. Би мэдэхгүй байна, тухайн үед сэтгэл гутраад хар машинаар гарсан ороомог цаасыг нь ураад, тастаад хаячихсан. Тэгээгүй бол одоо үзүүлэх байлаа.

Дараа нь Амгалангийн хэсгийн хороо. Манай найз жүжигчид нийлээд ядаж л найман хүн миний төлөө саналаа өгнө гэж байсан. Гэрт нь орж цай цүү уугаад л, бид чамайг дэмжинэ гээд л. Тэндээс хэд гарсан гэж санана, бас ноль. Нэг хэсгийн хорооноос надад нэг ч хүн саналаа өгөхгүй байна гэж байх уу?

-Боломжгүй л дээ. Та нийт хэдэн санал авсан юм, тэр сонгуулиар?

-Улиастайн хэсгийн хороон дээрх хоёр хар машинаас 2300 санал гарсан. Бусад нь ноль, ноль, хамгийн дээд тал нь долоо. Энэ юу гэсэн үг вэ. Улиастайнхан Төмөрбаатарт хайр зарлачихсан, Гачууртынхан нолиороо өгдөг ийм юм гэж байх уу. Миний хувьд сонгууль ингэж явагдсан. Тийм учраас би энэ хар машинд огт итгэхгүй байгаа.

С.Жавхлан бол бие даагч, төрд гараад ганцаардах байсан. Нэгдүгээрт, ярианы соёл байхгүй. Дээр нь боловсрол дутна. Тэгээд сонгуулийн бүх хууль дүрмийг зөрччихсөн хүн шүү дээ. Олны анхаарлыг татсан, жүжигчилсэн байдлаар сурталчилгаа хийж болохгүй гэдэг. Эхнээсээ С.Жавхлан чинь морь унаад л, үхэр тэрэгтэй яваад л байсан. Хоёрдугаарт, сонгуулийн болон сонгуулийн өмнөх жилд ямар нэг хандив энэ тэр өргөх ёсгүй. С.Жавхлан Бөхийн өргөөнд тоглолт хийгээд л, малчдад хандив болгож тараагаад байсан. Гуравдугаарт, нэр дэвшигчид 17 хуудастай сурталчилгааны материал тараах ёстой. С.Жавхлангийнх 34 хуудастай байвал яах вэ. Бас шашны холбогдолтой зураг тэр материалд тавьж болохгүй гэдэг. Тэгэхэд гал тахиж байгаа зураг хэвлэчихсэн байгаа юм. Үүнийг СЕХ-нд мэдүүлэхэд эхлээд цагдаагаар шалгуул гэсэн. Цагдаа нь хүлээж аваад “72 цагийн дараа” гэж байгаа юм. 72  цагийн дараа сонгууль нь болчихсон, С.Жавхлан нь гишүүн болчихсон байгаа юм чинь.

-БИ ЖҮЖИГЧИН БАЙЖ БОЛНО. ХАРИН ДЭЭД ЗЭРГИЙН УЛС ТӨРЧ БОЛЖ ЧАДНА-

-С.Жавхлангийн тухай ярихдаа та дүрэлзээд эхэллээ. Үнэн хэрэгтээ сонгогчид урлаг, соёлынхныг нэг тавцангаас хардаг. Та С.Жавхлангаас юугаараа ялгарах юм?

-Нэгдүгээрт, С.Жавхлангаас эрт улс төрд орсон хүн. Надад туршлага байгаа. Юу хийхээ мэднэ, С.Жавхланг бодвол. Юу гэж ярихаа бас мэднэ. Яаж ярихаа мэднэ. С.Жавхлан шиг пөн, пөн гэхгүй. Хурц ярих үедээ ярина, зөөлөн ярих үедээ ярина. Хийх ажил маань ч тодорхой. С.Жавхлан саяын дөрвөн жилд юу хийсэн, ямар хууль батлуулсан. Өөрөө урлагийн хүн, урлагийн чиглэлд ямар хууль батлуулав. Юу ч байхгүй, юу ч мэдэхгүй.

Би бол урлагт хийдгээ хийгээд, авсан туршлагаа эргээд ард түмэндээ, ирээдүйн залуустаа өгөх цаг нь болчхоод байгаа хүн байхгүй юу. Улс төр гэж юу юм бэ, улс төрд гарсан хүн юу хийх ёстой юм бэ гэдгийг эрт мэддэг болсон. Яахаараа бид хоёрыг адилхан гэж байдаг юм. Би гишүүн болвол хурал дээр эхний үгээ хэлээд л, хэлсэн үгээ ажил хэрэг болгоод явна. Ярьж ч чадахгүй ээрч, муураад, гурилтай шөлний талаар яриад суух хүн биш.

Уран бүтээлч хүн гэдэг чинь хүн судлалын ухааны кандидат шүү дээ. Амьдрал судалдаг хүнийг хэлдэг юм шүү дээ, жүжигчин хүн гэдэг чинь. Дуучдыг, циркчдийг би мэдэхгүй. Харин би амьдрал судалдаг хүн. Сайн хүн гэж ямар байдаг юм бэ, муу хүн гэж ямар байдаг юм бэ. Сайн байж байгаад муу болсон, муу байж байгаад сайн болсон хүн ямар байдгийг мэднэ. Би Чингис хаанаас эхлээд найман түүхэн чухал хүний дүрд тоглосон. Тэгэхийн тулд тэдний амьдрал, ажлыг судалдаг юм. Тухайн үед амьдарч байсан нийгэм, хүн ард, төр засагтай нь мэдрэх, ойлгох хэрэгтэй болдог юм. Би түүхчидтэй ярихаараа дийлдчихдэг. Ер хэр баргийн хүнтэй Хүннү, сүннүгээс нь эхлээд л ярьчихна.

Би жүжигчин байж болно. Харин дээд зэргийн улс төрч болж чадна. Энэ бол гарцаагүй.

-Сонгогчид таны мөрийн хөтөлбөртэй удахгүй танилцана. Иймд товчхон хариулаарай. Та УИХ-ын гишүүн болоод яг ямар чиглэлд ажиллана гэж төлөвлөж байна?

-Миний чаддаг, мэддэг зүйл соёл, боловсрол, урлагт бий. Чадахгүйгээсээ чадах хүртлээ энэ чиглэлд зүтгэхийг л хүсээд байгаа юм. Соёл, урлагийнхныг нийгмийн хөгжлөөс нэг алхмын түрүүнд явдаг гэдэг. Соёл, спортоор л бид эх орныхоо нүүрийг дэлхийд тахалдаг. Дотор нь амьсгалж, амьдарч ирсэн хүний хувьд энэ салбарт л юм хийнэ. 1990 онд ардчилал гарлаа. Тэр үеийн уриа лоозон, чиг шугам өнөөдөр бүгд хазайсан. 1990 онд талбай дээр өлсөөд хэвтэж байсан хүмүүс өнөөдөр тасартлаа баяжчихсан байна, олигархиуд, оффшорчид болчихсон байна. Хувь хүний хувьд энэ бүхнийг засахын тулд, ард түмнээ аз жаргалтай байлгахын тулд энэ сонгуульд орохоос өөр арга байхгүй.

-МОНГОЛЫН АРД ТҮМЭН НАМАЙГ СОЛИОТОЙ ГЭЖ БОДОХГҮЙ ЭЭ-

-Саяхан та тоймч Ш.Гантулгаар толгойлуулсан “Үндэсний фронт”-ынхны үйл ажиллагааг дэмжиж явсан. Тэр юу болсон бэ?

-Үгүй яахав, тэрийг дэмжсэн. Үгээ ч хэлсэн. Бас л миний үзэл бодлын асуудал шүү дээ. Генерал Б.Баярмагнайгаар толгойлуулж байсан, үр дүнд хүрээгүй. Биднийг орхиод явчихсан. Ингээд Ш.Гантулга гуай оронд нь тэргүүн болсон. Хүчтэй эхэлсэн ч ард түмний дэмжлэг аваагүй хөдөлгөөн тэгээд л унана шүү дээ, ялагдана. Хувьсгал дандаа давшиж байх ёстой. Тэр хөдөлгөөн тэгж мөхсөн.

-Тэр хөдөлгөөн ард түмнийг бослого, тэмцэлд уриалан дуудаж байсан. Ш.Гантулга гуай өөрөө Төрийн ордныг нурааж, олон хүний толгойг тастах хэрэгтэй гэж ярьдаг. Та энэ үзэл санааг нь дэмжиж байсан гэж үү?

-Ш.Гантулга гуай энэ хөдөлгөөн бий болохоос өмнө л 200 хүний толгойг хяргана гэж яриад эхэлчихсэн байсан. Өөрийнх нь яриа их зэрлэгдүү хүн л дээ. Тэгсэн мөртлөө үнэнийг ярьдаг, ийм л хүн. Ер нь зэрлэг л дээ, би үүнийг нь хүлээн зөвшөөрдөг. “Тастаад, шатаагаад” гээд ярихаар ойрд янз бүрийн юм үзээгүй хүмүүст цочир тусдаг. Би ч хэлдэг. “Ингэж хамаагүй ярьж болохгүй ээ. Тайвнаар, ухаанаар шийдэх ёстой. Хуулийн дагуу шийдэгдээд явна” гэж. Тэртэй тэргүй дотроо хагаралтай толгойнууд нэгдэж чадаагүй хойно задарсан. Харин над шиг тэнд үгээ хэлж явсан жүжигчин байгаагүй.

-Ер нь жүжигчин хүн улс төрд гарч байсан удаа байдаг юм болов уу?

-Ер нь байдаггүй юм. Би л нэг солиотой амьтан шиг харагддаг байх даа.

-Нууцгүй хэлэхэд олон нийт тэгж яриад эхэлсэн байна.

-Тийм байх. Солиотой, өвчтэй, өөр юу ч гэдэг юм бэ. Энэ бол миний улс төрийн идэвх, улс орны төлөөх санаа зоволт л шүү дээ. Манлайбаатар Дамдинсүрэн гуайн хэлсэн нэг үг бий. “Би бөртөлзөж яваа монгол хүнийг биш, бүрэн эртэй алхаж яваа монгол хүнийг шүтдэг” гэж. Дуугүй яваад байвал би яваад л байна. Өөрийгөө болгочихно. Яагаад улс орныхоо төлөө сэтгэл зовж, үгээ хэлсэн хүн өвчтэй, солиотой болчихдог юм бэ. Энэ бол ард түмний, эх орныхоо төлөө хэлэх үгтэй, хийсэн ажилтай, бүрэн эрхтэй алхаж яваа Цэгмидийн Төмөрбаатар гэдэг хүний үүрэг.

Гэхдээ Монголын ард түмэн намайг тэгж бодохгүй ээ. Би маш олон фентэй. Тэр бол хэдхэн хүний л үг.

-Тан шиг ард түмэндээ хүндлэгдсэн улс төрийн бус олон хүн УИХ-д гарсан. Зарим нь сайдын алба ч хашиж яваа. Одоо сонгогчид өөр салбарынханд сүсэгтэй байхаа больчихсон юм биш үү?

-Улс төр гэдэг чинь мэргэжил биш шүү дээ. Хувь хүний зүтгэл, оюун санаа, үзэл бодол. Манайхан л намчирхаж, урлаг соёлынхныг буруутгаад байгаа болохоос. Улс орныхоо төлөө зүтгэж яваа хүн бүр  л улс төрч болно. Гагцхүү тангараг өргөж буйгаараа ялгаатай. Номын санч хүн УИХ-ын гишүүн болчихсон л байна. Ерөнхийлөгчөө хар л даа. Боловсрол, хэлний түвшин ямар билээ.

-ИТГЭЛГҮЙ БОЛ СОНГУУЛЬД ОРЖ ЯАХ ЮМ БЭ-

-Гишүүн болвол та хослол өмсөөд л, урлагийн тайзнаасаа эрхгүй холдох байх даа. Яагаад ч юм бэ албаны хослолтой Ц.Төмөрбаатарын дүр төсөөлөгдөөд байна?

-Үгүй, би урлагаа хаяхгүй. Энэ нь урлагтаа ажиллана гэсэн үг биш. Би одоо урлагт ажиллахаа байчихсан шүү дээ. Зүгээр чөлөөт уран бүтээлч. Хослол өмсөнө гэж байх шиг байна. Төрийн танхимд өмсөлгүй яах вэ, энэ бол ойлгомжтой. Харин би лав машин унаад явахгүй, харж байгаарай. Би зүгээр л явган явна. Албаар. Заавал яагаад том, том машинууд унах ёстой юм. Алхах нь надад хэрэгтэй.

-Уучлаарай, та жүжигчин дүрээрээ ард түмнийхээ сэтгэлд үлдэх нь илүү дээр гэж бодохгүй байна уу?

-Би бол Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Төмөрбаатар. Өдийг хүртэл аавынхаа нэрийг шороотой хутгачихгүйг хичээж, шатаж явсан юм. Би аавынхаа нэрийг газарт унагаагүй шүү. Төрд орчхоод ажиллаж чадахгүй бол аавын минь нэр л шороотой хутгалдана аа даа. Муу ажиллах юм бол “Цагааны Цэгмидийн хүү” гэж яригдана. Надад тэгэх эрх байхгүй.

-Сонгогдоно гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?

-Манай эвслийн уриа бол “Бид ялна”. Ялах ёстой. Итгэлгүй бол яах гэж сонгуульд орох юм бэ. Итгэлээр дүүрэн орно. Ялагдвал миний амьдралд их туршлага болоод л үлдэнэ.

-Сонгогдохгүй бол 2024 онд дахиад дэвших үү?

-Үгүй. Гурав дахиа үзнэ гэж байхгүй. Эхнийхэд нь хар машинаар зальдуулсан. Энэ удаад намайг ойлгохгүй ард түмэн байгаа юм бол, дахиж дэвших шаардлага байхгүй.  

-Нэг үгээр итгэл тань алдрах хэрэг үү?

-Тийм. Би ер “Намайг сонгооч ээ, сонгоод өгөөч” гэхгүй. Хүн итгэл хүлээлгэвэл би тэрийг нь даана. Сонговол сонгог, байвал байг. Харин монгол түмэн надад итгэвэл түүнийг нь би даана.

-Та бид хоёр аль хэдийнэ цаг гучин минут ярилцчихсан байна. Урлаг, уран бүтээлийн талаар ярьж амжсангүй нь харамсалтай.

-Сонгууль өнгөрөхөөр дан урлаг тойрсон сэдвээр хоёул сайхан ярилцъя.

-Тэгье.

-Сая хамгийн сүүлд “Түүх мартахгүй” гээд Ю.Цэдэнбал даргын амьдрал, ажлын талаар хоёр ангитай кинонд тоглолоо. Тэгээд яахав дээ, уран бүтээлийн ажил бол сайхан явагдаж л байна. Залуу нас маань өнгөрчихсөн тул залуу хүний дүрд тоглох боломжгүй болсон. Сайхан аав, өвөөгийн дүрд л тоглож байна. Гэхдээ арай ч үе мултраагүй байна аа /инээв. Сурв/.

-Сүүлийн асуултаа эргээд сонгуультайгаа холбоё. Таныг сонгох ганцхан шалтгаан хэлээч гэвэл?

-Хэрэв би шатахгүй юм бол, чи шатахгүй юм бол, бид шатахгүй бол харанхуй эх орныг чинь хэн гэрэлтүүлэх юм бэ. Би шатах ёстой. Та нар намайг шатаагаад өгөөч, би гэрэлтүүлье. Мөнгөний араас хөөцөлдөж, тэрбумтан болох гээд явах нас ч байхгүй, хүсэл ч байхгүй. “Та нар надад итгэ, итгэлийг чинь би даая” гэж хэлье дээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
53 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
бас нэг С. Жавхлан
бас нэг С. Жавхлан
2020-05-04 08:41

одоо больчих, тэх үү

Зочин
Зочин
2020-05-04 16:07

Сонгуулийн суртачилгаа хийх хугацаа эхэлсэн үү, үгүй бол энэ ярилцлага чинь асууд�##� үүсгэхгүй юу

Zochin
Zochin
2020-05-04 08:49

Ooriin chini bagaasaa medne Yag oor shig chini humuusiig z##luulahiig ard tumen husej bhad da

Зочин
Зочин
2020-05-04 08:51

өвөө хэрэгггүй ээ,

Zочин
Zочин
2020-05-04 09:35

...daraa ni yaahuu ah ni jujiglesen yumaa gehuu . Ah ni jujigchshdee geh baih daa . Ha ha

зочин
зочин
2020-05-04 09:37

шатсан зан улсыг хөгжүүлдэггүй юм,угаасаа л муу хогийн зантай,ардчил�##� дагаж хөөрөөд төрийн өгсөн шагн�##� голж байснаа одоо эргээд тэр хүн чинь л чамайг өдий зэрэгтэй түмэнд таниулж явааг мэддэг ч юм уу,Жавхлангаас дор гэдгээ мэдсэн бол болж

Эбихараа.
Эбихараа.
2020-05-04 09:43

ТЭР УРЛАГТАА Л ШАТ. УЛС ТӨР БОЛ ШАТААД ДУУСДАГ ЦУЧИЛ БИШ.

Амжилт
Амжилт
2020-05-04 10:29

Bolidoo. Anekdot. Jujigchid dandaa hudlaa garuud. Ahyg muuhai murijdee

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-05-04 10:29

за одоо больчооч дээ. Бас УИХ жүжигчинтэй болох нь. Ажилгүй иргэдийн холбоо, хог түүгчдын холбоо байгуулаад нэг нэг гишүүнтэй больё. Хамгийн их дэмжлэг авдаг м�##�чид бас гишшүтэй болчих. Тэр цагт л монгол хөгжинө дөө. Ёстой инээдтэй юмаа.

irgen
irgen
2020-05-04 10:40

eh ornoo gesen chini setgel unertej bna sh dee, ene uls tor, huuli shuuhiin zavhral engiin humuusiiig iim baidald oruulj bga sh dee, ugaasaa. tednii neg toloologch l bna. zov, demjij bna, engiin negnees olnii tanil hun iluu uchraas uzeed al

Зочин
Зочин
2020-05-04 10:50

taniig kinondoo l durdee shataasai gj husej bn.eshii hiih gazar nohoi herggui gegcheer jinhene utgaaraa baahan jujigchin deer mergjliin ta orood uykev.

zochin
zochin
2020-05-04 11:02

za bolio urlagaa xoo

Зочин
Зочин
2020-05-04 11:16

Мундаг шүү, дэмжинэ......АМЖИЛТ....

Зочин
Зочин
2020-05-04 11:33

Таныг хүндэлдэг, та бол үнэхээр авъяастай, маш сайн жүжигчин. Гэхдээ та улс төрд бол дэмий, сонгогчид ч таныг дэмжихгүй.

Zочин
Zочин
2020-05-04 12:04

Zalyy ehneree tevreed hevt . Odoo yu dutlaa geh ve

татар
татар
2020-05-04 12:07

Эхлээд нөгөө шатдаг Эрдэнэ шиг жаахан уугиад үзүүлчих. Тэгвэл үнэхээр шатаж чадах юм байна гэж итгэе кккк

иргэн
иргэн
2020-05-04 12:11

Зөвөө хүн зүтгэе юм хийе гэж байхад буруутгах үндэс байхгүй иргэдийн үзэл бодлыг илэрхийлэх хүн хэрэгтэй

Болд
Болд
2020-05-04 13:07

Чи одоо боль за. Эхлээд АН мундаг гээд элийрч байснаа дараагын сонгуулиар МАН ёстой мундаг гэж ороод бүр �##�бан туша�##� хүртэл авсан. Одоо болсон чинь ш�##� өөр юм яриад эргүүтээд бхйх юм. Яадаг улс төрийн �########� бэ чи одоо.

ХАРУУЛ ЗАНГИ
ХАРУУЛ ЗАНГИ
2020-05-04 14:50

төмөрбаатараа зүгээр л жүжигчинээ хий. чи бол төрмөл жүжигчин шүү.

Зочин
Зочин
2020-05-04 15:44

sain hvnii hvv geed 100% sain bna gesen vg bish l de yahiig ni harah l vldeh shiv

Зочин
Зочин
2020-05-04 15:46

etsgiinhee uvugiinhuu aldar neriig shavartai hutgasan urvagch nar olon l garsan da! gehdee ene hvniig bol medehgvi yum harj l baiya

зочин
зочин
2020-05-04 15:47

Эх орноо гэсэн чин сэтгэлтэй хэнбугайч бай сонгох нь зөв. Кино урлагт та яаж гэрэлтэж явсан, улс төрд мөн адил гэрэлтэж яваарай. Таныг дэмжих хүн олон байгаа шүү.

Зочин
Зочин
2020-05-04 19:13

Төмөрбаатарыг дэмжинээ. Арай л жудагтай байх болов уу гэж бодож бна.

Зочин
Зочин
2020-05-04 21:06

TA SONGOGDOJ GARCHIHAAD NAMAIG MUU MUUHAI ARD TUMEN SONGOSON ODOO BOLII GEVEL YAH YUM ESTOI BOLII

Зочин
Зочин
2020-05-04 21:10

JUDAG GEJ ENE KHUND HARIN CH NEG BAIHGUI GEDGEE 30 JILIIN OMNO HARUULCHIHSAN SHUU DEE

Зочин
Зочин
2020-05-04 21:14

яаж бодоод байдаг юм бол доо. дахиад л ноль сонголт болно ш дээ

mongolia
mongolia
2020-05-04 22:06

5 veiin namtaraa bich songood ugie

Nergyi
Nergyi
2020-05-04 22:20

Uuriinhuu amidralig abj vbj chadahgui hyn yls orond nemer bolhyy ubuu bolson nasandaa ehneree zodood oroh orongyi vbj baij iyn yls tur bee zalyyst zai zabsar yldeer taa ter kinond o toglohoo bodoo dyr oldo

Зочин
Зочин
2020-05-04 22:34

Жавхлан нээрээ яг юу хийсэн бэ Үнэндээ юу ч хийгээгүй чад�##� нь ч хүрээгүй Харин ХАМАГ МОНГОЛ төслийг бол хийсэн шүү

Зочин
Зочин
2020-05-04 22:58

кино олбол тоглоод сууж байв Б�##�айраад байх юм.

Зочин
Зочин
2020-05-04 23:54

Энэ хүн гар мараа өргөж байгаад л жигтэйхэн их бодож тунгаасан хүний дүр эсгэж зургаа татуулжээ. Харин видео бичлэг дээр ш�##� өөр гардаг юм билээ. Монгол тулгатны 100 эрхэмд Хүрэлсүхийг дагаж яваад гөлөлзөж суусаар таарсан. Нүд нь гүйгээд л.

Нэргүй
Нэргүй
2020-05-04 23:58

Эсгий хийх газар нохой хэрэггүй ээ!? Гэж энэ бид хоёр яах нв вэ?! Дээ?!

Зочин
Зочин
2020-05-05 06:42

Инженёр, эдийн засагч, хуульч гэх зэргээр мэргэжил гэхээс илүү амьдр�##� үзсэн, нуруутай, сэтгэл зүтгэлтэй хүн чух�##� шүү. Би л хувьдаа Төмөрбаатарыг УИХ-ын гишүүн байхад болох хүн гэж бодно. Мөнгөтэй хүнийг бус сэтгэл зүтгэлтэй хүн

Зочин
Зочин
2020-05-05 06:46

Төмөрбаатарыг дэмжинээ. Баян бус сэтгэл зүтгэлтэй хүн чух�##�. Бид 30 жил мөнгөтэй гэсэн болгоныг сонгоод юу болов. Мөнгөтэй баян хүмүүс монголыг тонож идэнд дуусав. Одоо сэтгэлтэы хүнийг сонгоё.

zochin
zochin
2020-05-05 07:00

chi zvgeer l ter kino nertei alia yumandaa togloson bolood yav ok

Зочин
Зочин
2020-05-05 10:43

Зайл чи. Муугаа мэдэхгүй их зантай. Хүнд баярл�##�аа ч гэж хэлж сураагүй!!! Их шунаж байгаа хүнээр төр бүү бариул гэсэн үг байдаг юм шүү!!!

jonglerjav
jonglerjav
2020-05-05 10:43

ter texas mujiin geed medeen deer azi g####i baidag shaasn p###a

demii zuil
demii zuil
2020-05-05 12:21

Mongol toriin bosgo denduu nam bolj dee. sain hiideg zuilee hiihed hooson honoh geed baina uu.

Зочин
Зочин
2020-05-05 15:13

Дэмжинээ. Бүү шантраарай.

З.Ариунболд. морин спорт.
З.Ариунболд. морин спорт.
2020-05-05 16:01

Бид чамайг дэмжих болно.

Зочин
Зочин
2020-05-05 21:14

Өөрөөсөө ичдэг болоосой.Дур эзнээ голохгүй гэж...

Антикризисный маркетинг
Антикризисный маркетинг
2020-05-06 02:52

Выполню массовые рассылки по открытым формам обратной связи!
Имеющиеся категории баз:
- Все сайты Москвы и Московской области: ~2млн сайтов
- Россия: ~5 млн сайтов
- Сайты с конкретной CMS.

Рассылка стоит 4350 руб - может прине

Зочин
Зочин
2020-05-06 06:20

Төрд гарахаар баяжидаг гэдэг ойлголт хөгшин з�##�уугүй хүмүүсийн тархинд гүн суужээ. УИХ ын гишүүдээр төсөв батлуулахыг л болих хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-05-06 13:20

Төр үнэлээд өгсөн шагн�##�ыг нь буцааж өгнө энэ тэр бит тойрон хүрээлэгчийн муу дүрд тоглож бараг л хүчээр тоглуулсан юм шиг л дүвчигнээд АН-д орчихсон байсан дараа нь МАХН -д одоо энэ эвсэлд ийм туйлбаргүй хүн төрд ороод ч яах юм болоо

Zочин
Zочин
2020-05-06 13:31

ZALINII HURUNGU BAIJ MAGADGUI...HAHA

Зочин
Зочин
2020-05-06 21:28

Ta saihan jujigchin bsn ni l ard tumend iluu tus boloh biz. Uls turuur yavbal tanii udam ugsaanii asuudal suhugduh nyaguurtai shu! Tiimees yadaj ard tumend hundlegdsen etsgiinhee ner turiig shorootoi hutgaad hereggui l bh.

Зочин
Зочин
2020-05-06 23:20

Эх оронч, цагаан цайлган хүний сэтгэлээ уудлан гаргаж цацсан яриа байна. Төрд ийм хүмүүс орж ирвэл ашигтайдаа. Дэмжигтүн.

Eeeeeh
Eeeeeh
2020-05-07 00:44

Songuulid oroh yah ve. Ugsaa garal chini l il bolj, hundlelee aldav...!

zo chi n
zo chi n
2020-05-07 10:26

Төмөрбаатар гуай нээрээ з�##�уугаасаа эхлээд бүх тоглосон кинондоо жүжиглэж чаддаггүй. үнэн хиймэл жүжиглэлт нь худ. аавынхаа нэрээр, зүгээр л нэрээрээ сайн жүжигчин агуу магуу гээд явчихсан. Суварган цэнхэр уулс дээр л нэг гайгүй

zo chi n
zo chi n
2020-05-07 10:27

хэтэрхий худлаа нь мэдэгдээд дүр болгоныг нь үзэхээр нэг тийм зовлонтой хэтэрхий сүр сүр царай гаргах гээд

Зочин
Зочин
2020-05-07 15:28

Ta hereggui dee. Zugeer l saikhan heden dur buteegeed, gariin shavi nar gargahad humuus taniig hundlene. Ih hurald erdemted, ediin zasagchid suuval deer.

Холбоотой мэдээ

Back to top button