Б.Баатархүү: Хугацаат цэргийн алба хашиж байсан цэргийг сэрэмж алдсан хэмээн биед нь халдсан
Энэ оны дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хашиж байсан Б-г түрүүч Б нь харуулын цэгт сонор сэрэмж алдсан гэх үндэслэлээр биед нь халдаж ноцтой гэмтэл учруулснаар Улаанбаатар хотод хүргэгдэн ирсэн гэх мэдээлэл гарсан. Энэ тухай ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү дараах тайлбарыг өгөв.
“Ховд аймгийн цэргийн ангид болсон асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл, тодруулга хийхийг хүссэн. Энэ дагуу бид холбогдох хэрэг шалгаж байгаа байгууллагаас нь хууль тогтоомжийн хүрээнд товч мэдээллийг авлаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр янз янзын байр суурьтай мэдээлэл гарч байна. Шинжээчдийн зүгээс албан ёсоор мэдээлэл өгсөн байна.
Хэргийг шалгаж буй цагдаагийн байгууллагын хүрээнд бид товч мэдээллийг өгье. Ховд аймгийн цагдаагийн газраас иргэний гомдол, өргөдлийг авсан даруй хойшлуулшгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Байлдагч Б-г харуулын цэгт сонор сэрэмж алдсан гэх үндэслэлээр түрүүч Б нь биед нь халдсан байсан. 2020.05.09-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн гуравдугаар зүйлийн нэгт тусгаснаас Эрүүгийн хэргийг нээх саналыг аймгийн прокурорын газар хүргүүлсэн байгаа. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй”















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
lexus murguxud 100saya xunii yas xugalsan baina terbumiig tulj ug tumor bish xunii ed erxten muu tsergiin uxej dald orson malnuu daa
Hunii huuhdiin yasiig hugalj bolohgui.Nasnii ubchin yum bnlee.Tenger muuhairsan ch ubddug munhiin ubchin chini yasnii hugaral.oligtoi mah zajilj bolohgui hetsuu yum bnlee.
Odoonii ene zaluuchuud ys gej hewreg boljee tulee hagalj bgad l garaa hugalchih yum