СПОРТ
Онлайнаар зохион байгуулсан Азийн АШТ-ээс Т.Мөнхзул мөнгөн медаль хүртэв

Коронавирусийн халдварын улмаас тэмцээн, уралдаан зохион байгуулахыг түр хугацаанд хориглоод байгаа билээ. Тавдугаар сарын 25-наас энэ сарын 3-нд “Chess.com” сайт дээр зохион байгуулагдсан шатрын рапид төрлийн залуучуудын Азийн АШТ-ээс ОУМ Төрмөнхийн Мөнхзул мөнгөн медаль хүртэв.
“Кайсса” клубийн тамирчин тэрбээр хожлоор түрүүлэх болзол хангасан ч онлайн тэмцээний удирдамжид заасны дагуу “Buchholz cut 1” үзүүлэлтээр БНХАУ-ын ард орж, Азийн дэд аварга болжээ.
Хэнтий аймгийн Батноров сумын харьяат Т.Мөнхзул Азийн АШТ, Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай.
Азийн АШТ-ий дүнг ЭНД дарж сонирхоно уу.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.