ЗТХТ: Өлзийтийн постыг удахгүй нүүлгэнэ

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 14-р хорооны нутаг дэвсгэр буюу УБ-аас Төв аймгийн нутаг орох Өлзийтийн постын орчимд зургаан хоногийн зайтай хоёр том осол гарлаа. Тодруулбал өнөөдөр 11:00 цагийн орчимд том тэрэг, жижиг тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Уг ослын улмаас харамсалтайгаар нэг жолооч нас барсан гэх мэдээлэл байна. Ослын шалтгааныг тодруулахаар тус дүүргийн цагдаагийн газраас хяналт шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. /Ослын тухай мэдээг ЭНД дарж үзнэ үү.
Тэгвэл үүнээс ердөө зургаан хоногийн өмнө яг энэ байршилд 13 тээврийн хэрэгслийг хамарсан ноцтой осол гарч байв. Золоор хүний алтан амь эрстээгүй хэдий ч, олон хүн бэртэж, эд хөрөнгө сүйдсэн хохирлыг осол гаргасан гэх жолооч Г-ээс нэхэмжилж буй. /Тус мэдээг ЭНД дарж үзнэ үү/
“ӨЛЗИЙТИЙН ПОСТ ИХ УРУУ УЧИР ӨӨР АЮУЛГҮЙ ГАЗАР РУУ ШИЛЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ”
Тэрбээр осол гардаг өдөр пост руу уруудаад явж байтал автомашин нь тоормозгүй болсон. Улмаар постон дээр олон машин дугаарлаж зогссон байсан учир эсрэг урсгал руу орсон боловч, өөдөөс нь олон машин ирж байсан. Тиймээс тэдгээр машинаас зайлсхийж зүүн тал руу шахаж, зогсох гэтэл автомашин уруу өнхөрч, хурд саарахгүй байсан. Хажуу тийшээ дараад зогсоё гэвч, шатахуун түгээх станцыг мөргөх эрсдэлтэй байсан тул постыг мөргөхөөс өөр аргагүй байсан хэмээх тайлбарыг хэлээд буй. Мөн Өлзийтийн пост их уруу байрладаг. Тиймээс дахин осол гарахгүй гэх баталгаа үгүй тул постыг илүү аюулгүй газар руу шилжүүлэх нь зүйтэй хэмээсэн юм.
“ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРАХАД ТУХАЙН ОРЧНЫ БАЙДАЛ НӨЛӨӨЛДӨГ”
Харин энэ тухай ТЦА-аас тодруулахад “Зам тээврийн осол нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас гардаг. Харин осол давтамжтай гарахад тухайн орчны байдал нөлөөлсөн байх нь бий. Тиймээс Өлзийтийн авто замын төлбөр хураах цэг орчимд ачааны автомашины туршлага багатай, бүрэн бус том оврын ачааны автомашинтай, тээврийн хэрэгслийн тeхникийн тодорхойлолтоос хэтэрсэн ачаа ачсан зэрэг хүчин зүйлс осол гарахад нөлөөлж байна” хэмээх тайлбарыг өгсөн юм.
“ПОСТЫГ УДАХГҮЙ НҮҮЛГЭНЭ”
Иймд бид тухайн осолтой холбогдуулан, постыг нүүлгэх боломжтой эсэх талаар ЗТХТ-ийн Төлбөр авах цэг хариуцсан мэргэжилтэй холбогдоход “Осол гараад байгаа нь посттой ямар ч холбоогүй. Жолооч нар дүрэм зөрчиж, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүйгээс осолд холбогдоод байгаа. Постыг нүүлгэхээр газар шорооны ажил нь хийгдэж байгаа. Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна” гэх мэдээллийг өгөв.
Ямартай ч сүүлийн үед ослын цэг хэмээн нэрлэгдээд буй Өлзийтийн пост бууриа сэлгэж, өөр газар руу нүүх нь. Тэгэхээр нийт тээврийн хэрэгслийн жолооч нар тухайн байршилд хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, замын цагдаагийн тавьж буй шаардлагыг биелүүлснээр осолд орохоос сэргийлж чадна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүлгэх нь туйлийн зөв. Хайран хүний амь нас, эрүүл мэнд, байг�##�ь дэлхий.
Erthen nuulge hunii ami eresduulj baij oilgodog tenge m#luud tiim gazar tovchoo bairshuulj boglorol zohiomloor bii bolgoj baisan m#lnuud.
Уруу ба өөдөө байрл�##� нөлөөлдөг байх нь. Осол гарахад пост хамаагүй гээд мөөрөөд байхийм.тэгснээ нүүж байнаа гэдэг чинь юм хэлэнд байгаа юм биш үү.ингээд 2 секундэд тархи нь 2 мааслаад байх юмаа. Тэр цэмэнт ачиж яваад 13ииг
Мөргөлдүүлдгийг шоронд хийчих үү олон түмээн?