НИЙГЭМ
Номын сан, музейг өнөөдрөөс НЭЭЛЭЭ

Коронавирусийн халдварын улмаас Монгол Улс зургадугаар сарын 30 хүртэл хөл хорио тогтоогоод байгаа билээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы шийдвэрээр номын сан, музейг өнөөдрөөс нээлээ.
Ингэснээр 12 номын сан, 11 музей үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болов.
С.Амарсайхан дарга бусад үйлчилгээний байгууллагуудыг нээх бэлтгэл ажлыг хангаж буйгаа онцоллоо.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.