НИЙГЭМ

Д.Нямхүү: Ачаа тээврийн жолооч 39 настай казахстан иргэнээс Ковид-19 илэрлээ

Өнөөдөр /2020.07.24/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн:

"Дэлхийн эрүүл мэндийн 48168 судалгаа шинжилгээ хийгдсэн ба 2405 хүнд эмнэлзүйн туршилт судалгаа хийсний 228 нь амжилттай боллоо. Италийн судлаачид Д витамин нэмэлтээр хэрэглэх нь ач тустай, 213 өвчтөнд судалгаа хийснээс Д витамины түвшин бага байх нь Ковид-19 хүндрэх эрсдэл бий болгож буйг баталжээ. Иймд Витамин Д-г зохист тунгаар хэрэглэх зөвлөгөө өгсөн байна” гэлээ.

Дараа нь ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Өчигдөр буюу долдугаар сарын 23-нд нийт 709 хүнд шинжилгээ хийсэн ба нэг хүнээс вирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, 39 настай эрэгтэй казахстан иргэн. ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэрч дараагийн шат руу шилжиж байна. 17-48 хоногт эдгэрсэн. Өнөөдрийг хүртэл нийт 288 тохиолдол бүртгэгдсэн ба 217 хүн эдгэрсэн. Одоогийн байдлаар 71 хүн эмчилгээ, тандалт хяналтын дор байна” гэсэн юм.

С.АНУЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button