ЦЕГ-аас МҮОНТ-д мэдэгдэл хүргүүллээ
Цагдаагийн ерөнхий газраас “Цагдаагийн албаны тухай” хуулийн 68 дугаар зүйлийн 68.9, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн телевизэд “Пабло Эскобар” олон ангит киног олон нийтэд хүргэхээ зогсоохыг шаардаж мэдэгдэл хүргүүллээ.
Мэдэгдэлд зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа, хар тамхины хууль бус эргэлт, аллага, хүчирхийлэл, авлига хээл хахуулийн гэмт хэрэг зэрэг хууль бус үйлдлийг сурталчилсан, өөгшүүлсэн, гэмт хэргийн замаар амар хялбар аргаар ашиг, орлого олох, гэмт хэрэг үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах аргыг тодорхой дүрсэлсэн уг киног 2019 оны 05 дугаар сар, энэ оны 07 дугаар сард тус тус давтан гаргаж байгаа нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх” зөвлөмжийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.2, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”, “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, өсвөр үеийн хүүхэд, залуучуудын сэтгэхүй, хүмүүжил, ёс суртахуун, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛ КИНОМОРУУДАА ЭХЛЭЭД ХААЧИХААД ДАРАА НЬ ДЭЛХИЙН КИНО ШИГ КИНОГ ХАА !!! МОНГОЛ КИНОМОРУУД ЖИНХЭНЭ АЛЛАГА ХҮЧИРХИЙЛЭЛ , АМАР ХЯЛБАР АРГААР АМЬДРАХ , ТҮҮХ ГУЙВУУЛСАН ГЭЭД АРАЙ ДЭНДҮҮ ГЭХЭД ДЭНДҮҮ АШИГ ОРЛОГО ХӨӨСӨН НАЙРУУЛГА УР БАЙХГҮЙ
Сүүлийн үеийн Монгол кинонууд ч бас л нэг үл бүтэх хулгай дээрэм зодоон нүдээн архидан согтуурах гэмт этгээдүүдийн ёс бус үйлдэлийг баатарлаг гавьяа байгуулсан мэт магтан дуулаад л ...
Тоож үзэхгүй байсын одоо нэтээс бүх ангиыг нь үзчдэг хэргээ
ИНТЕРНЕТИЙГ БАС ХААХ ХЭРЭГТЭЙ ДАНДАА САДАР САМУУН БУЗАР ЗҮЙЛС Л БАЙНА
37 дугаар зөрлөг, Маш нууц 1, Бодлын хулгайч г.м киногоо зогсоо
Хүн
Хошин урлагийнханы хогийн кино ой гутмаар ш дээ.
ЗӨВ ЭНЭ МОНГОЛ КИНОНУУДЫН ЗАРИМ НЬ БИШЭЭ...... ЦУЛ ГЭМТ ХЭРЭГ СУРТАЛЧИЛСАН БАИХЫН........
ккк ниргэсэн хойно нь хашхирав Өмнө нь гарч л бсан шдээ
МАФИЖСАН МАН - ЫНХНЫ ЦААД ҮНЭН ТӨРХИЙГ ХАРУУЛСАН СЕРИАЛ БОЛОХООР ХААЖЭЭ
Хийх ажил �##�га уу, үзэл сурт�##� даа биш өөрсдийнх нь тухай харуулахаар сандарсан байх
Jin emch ubs uz
телевизийн захир�##� нинжжамц авгай өөрөө дандаа хууль бус гаж юманд дуртай. энэ киног шүтэн биширдэг