Нийгмийн

ШҮҮХИЙН ШИЙДВЭР: "Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг долоон жилийн хорих ялаар шийтгэв

Өчигдөр /2020.08.06/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүхээс түүнийг "Номин Холдинг” ХХК-ийн захирал Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилсан хэмээн үзэж залилангийн үйлдэлд нь 5 жил, мөнгө угаасан үйлдэлд нь 2 жил, нийтдээ 7 жилийн хорих ял оноов.

Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт:

“Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 13.30 цагт товлосон байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen

2 hunii tuhai ehleed nergui 1 hunii asuudlaar tugsgusun bolohoor yu gej oilgomoor yum be dee

иргэд олон түмэн
иргэд олон түмэн

Энүүнийг шийтгэсэн нь яамай,тэхдээ хохирол төлүүлээгүй бас өдий болтол ял завшуулаж ирсэн нь харамсалтай

Зочин
Зочин

Энэ хүн маш их хөрөнгөтөй 20-н тэрбум мөн хөгжлийн банкнаас фортунатай хуйвалдаж авсан долларын зээл гээд их юм бий бүгдийг нь төлүүлж хөрөнгийг нь хураагаад сул үлдээ.

Холбоотой мэдээ

Back to top button