НИЙГЭМ

А. Амбасэлмаа: Шинээр халдвар илрээгүй, дөрвөн иргэн эдгэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны наймдугаар сарын 29-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид 559 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдээс нь коронавирус илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр иргэд 20, 45, 65, 73 настай, эмэгтэй. Ингэснээр батлагдсан 301 тохиолдлын 295 нь эдгэрлээ. Одоо зургаан иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button