Э.Дэлгэрзаяа: Толгой хүчтэй эргэж, дотор эвгүй оргих шинж тэмдгийн 80 хувь нь чихний өвчлөлөөс шалтгаалдаг

Бид энэ удаагийнхаа ээлжит эрүүл мэндийн ярилцлагын зочноор ЭМЖЖ эмнэлгийн Чих, Хамар, Хоолойн тэнцвэрийн эмч Э.Дэлгэрзаяаг сонгож, дотор чихнээс үүдэлтэй биеийн тэнцвэр алдагдах өвчний тухай ярилцахаар ирлээ.
Хэрэв таны толгой үе үе хүчтэй эргэдэг, нүдээ аньсан ч нүд эрээлжлэн, дотор эвгүйрхэж бөөлжис хүрдэг бол таны чих өвдсөн байх магадлал 80 хувь байдаг аж.

-ЗӨВХӨН ДОТОР ЧИХНИЙ ГАРАЛТАЙ ТЭНЦВЭР АЛДАЛТ БАЙЖ БОЛНО-
-Ямар үед хүний тэнцвэр алдагдаж, дотор муухай оргих шинж тэмдэг илэрдэг вэ?
-Толгой эргэж, тэнцвэр алдагдах үндсэн таван шалтгаан байдаг.
- НЭГДҮГЭЭРТ: Зүрх судасны шалтгаантай /Даралт ихсэх, багасах, цус багасах, зүрх дэлсэх, удаан цохилох гэх мэт олон шалтгаан байдаг.
- ХОЁРДУГААРТ: Мэдрэлийн гаралтай толгой эргэнэ. /Тархины цусан хангамж багасах, тархины бусад архаг өвчнүүд, тархинд уйланхай, хавдар ургацаг ургах, бусад уналт таталтын өвчнүүд гэх мэт/
- ГУРАВДУГААРТ: Дотор чихнээс болж толгой эргэдэг. /Захын тэнцвэр алдагдал нь нийт толгой эргэлтийн 80 хувь болдог. Энэ захын тэнцвэр алдагдах гэдэг нь дотор чихний гаралтай гэсэн үг. Дотор чихний гаралтай тэнцвэр алдагдах өвчин дотроо 60 төрөлтэй. Үүнийг чих, хамар, хоолойн эмч нарт үзүүлж, оношлуулах шаардлагатай.
- ДӨРӨВДҮГЭЭРТ: Бодисын солилцооны бусад өвчнөөс болдог./Бамбайн өвлөл, чихрийн шижин, бусад гормоны өөрчлөлтөд орох, цэвэршилт гэх мэт бодисын солилцооны бүх хямрал ордог/
- ТАВДУГААРТ: Сэтгэцийн гаралтай толгой эргэх өвчнүүд байгаа. Хүмүүс үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Толгой эргэж, тэнцвэр алдагдлаа гэх юм бол ганцхан мэдрэл, чих бус дотроо маш олон өвчин байдаг. Үүнийг ялгахын тулд нарийн шинжилгээ хийх шаардлагатай. Толгой эргэлээ гэдэг үгний ард маш олон хэлбэр байдаг. Энгийн хүмүүс үүнийг ялгахад бэрх. Тэнцвэр алдагдана гэдэг нь босоо явахаар хоёр тийшээ дайвалзах, шулуун явж чадахгүйгээр аль нэг тийшээ хазайхыг хэлдэг. Хүчтэй толгой эргэлдэх нь тэнгэр газар хутгаж байгаа мэт маш хүчтэй эргэдэг сандал шиг эргэлдэхийг хэлдэг. Энэ нь ихэвчлэн манай өвчин байдаг. Мөн давхар чих шуугих, сонсгол муудах, огьж бөөлжих, бүх биеийн хөлс чийхрах, зүрх дэлсэх, даралт ихсэх зэрэг нь бүгд хамтдаа явж байдаг. Тэгэхээр толгой хүчтэй эргэхийн ард олон өөр ойлголтууд байдаг.
-Дотор чихний өвчнийг маш энгийн үгээр ойлгомжтой тайлбарлаад өгөөч?
-Чих маань гадна, дунд, дотор гээд гурван янз. Дотор чихэнд маань тэнцвэрийн гурван талт цагариг, үүдэвч, дун сонсголын эрхтэн маань орж байдаг. Энэ дотор чихэнд ямарваа нэгэн асуудал үүссэнээс болоод тухайн хүний тэнцвэр алдагдаж, өвчлөл үүсгэж байвал энэ нь чих, хамар, хоолойтой холбоотой гэж ойлгож болно. Мэдрэлийн талаас тархи, толгой, зүрх судасны талаас хэвийн, өөр шалтгаангүй зөвхөн дотор чихний гаралтай тэнцвэр алдалт байж болно.
-ЭМЖЖ эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн хэд орчим хувь, аль эсвэл 10 үйлчлүүлэгчийн хэд нь дотор чихний гаралтай тэнцвэр алдагдах өвчнөөр оношлогдож байна вэ?
-2016 оноос хойш манай эмнэлэг тэнцвэр алдагдсан хүмүүст тэнцвэрийн сорил хийгээд явж байгаа. Ажигласнаар хүмүүсийн маань 70 орчим хувь нь дотор чихний гаралтай, үлдсэн 30 хувь нь бусад шалтгаантай байдаг. Ингээд манайхаар эмчлэгдэх шаардлагатай иргэдийг бид оношилгоонд хамрагдаж, эмчилгээг хийдэг.

-ХЭВТЭЖ БАЙХДАА ХОЁР ТАЛ РУУГАА ЭРГЭХ ҮЕД ТОЛГОЙ ЭРГЭВЭЛ, БАЙРШЛЫН ГАРАЛТАЙ ТОЛГОЙ ЭРГЭЛТ БАЙДАГ-
-Оношилгоог бусад чих, хамар, хоолойн эмнэлгээр хийлгэж болох эсэх, шинжилгээний хариу хэзээ гардаг тухай манай уншигчдад мэдээлэл өгөөч?
-Тэнцвэрийн лаборатори одоогоор манай эмнэлэгт ганц байгаа. Голлох гурван төрлийн багаж болон бусад туслах багаж төхөөрөмжийн тусламжтай оношилгоог хийдэг. Шинжилгээний хариу тэр дороо гардаг. Уддаггүй гэж ойлгож болно.
-Тухайн өвчлөл нь бидний өдөр тутмын буруу хэрэглээтэй холбоотой юу. Эсвэл бусад механик гэмтлээс үүсдэг байж болох уу?
-Түрүүн хэлсэнчлэн дотор чихний 60 гаруй өвчлөл байдаг. Тэр бүгдийг хэлж амжихгүй учир хамгийн элбэг тохиолддог хоргүй хэлбэрийн байршлын гаралтай толгой эргэлтийн тухай ярья. Энэ нь захын тэнцвэр алдалт дотор 60 орчим хувьд илэрдэг. Энэ өвчний хувьд, тухайн хүн унтаж байгаад хоёр тийшээ харахад толгой гэнэт хүчтэй эргэдэг. Баруун тийш харахаар эргээд, зүүн тийш харахад зүгээр байх жишээтэй. Аль нэг зүг рүү харахад хүчтэй илэрдэг. Илрэхдээ шал, тааз нийлэх гэж буй мэт маш хүчтэй толгой эргэж, дотор эвгүй оргих, нүд эрээлжлэх /нүд аньсан болон нээлттэй үед толгой эргэнэ/шинж тэмдэг илэрдэг. Гэвч хугацааны хувьд хэдхэн секунтээр хэмжигддэг. Хөнгөн үедээ 5-10 секунт, хүнд үедээ 2 орчим минут үргэлжилж болно. Дунджаар 60 секунт үргэлжилнэ. Эмчилгээний хувьд эмийн бус дан дасгал хөдөлгөөний тусламжтай эдгэрэх боломжтой.
-Механик гэмтэл болон бусад чихний өвчлөлийг тоохгүй явснаар дотор чихний өвчнөөс үүдэлтэй тэнцвэр алдагдуулж болох уу?
-Болно. Хэнгэрэг цоорхой олон жил явснаас дунд чихний үрэвсэлтэй болох, идээ үрэвсэл нь цааш дотор чих рүү орж гэмтээдэг. Энэ үед хүчтэй толгой эргэж огиж бөөлжих, нэг болон түүнээс дээш хоног орноосоо өндийж чадахгүй байх шинж тэмдэг илэрнэ. Энэ үед цаг алдахгүйгээр яаралтай эмчилгээг хийлгэх шаардлагатай. Эмчилгээг түргэн эхлүүлэхээс шалтгаалж тухайн хүний тэнцвэр нөхөн сэргээгдэх эсэх нь яригдаж байдаг. Чих, хамар, хоолойн асуудалтай байсан иргэд тэнцвэр алдах шинж тэмдэг ажигдах үед чихээ үзүүлдэг. Харин тийм асуудалгүй байсан иргэд ихэвчлэн мэдрэлийн эмчид ханддаг. Энэ нь ч зөв. Учир нь энэ өвчин чих, энэ нь мэдрэл гэсэн зүйл байхгүй. Шаардлагатай үед дээрх эмнэлгийн аль алинаар нь явсны дараа оношлогдож болно.

-ТОЛГОЙ ХҮЧТЭЙ ЭРГЭЖ, ДОТОР ЭВГҮЙ ОРГИХ ШИНЖ ТЭМДГИЙН 80 ХУВЬ НЬ ЧИХНИЙ ӨВЧЛӨЛӨӨС ШАЛТГААЛДАГ-
-Дотор чихний өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ. Түрүүн хэлсэн толгой эргэх, дотор муухай оргих шинж тэмдгүүд өвчний аль үед гардаг тухай хэлж өгөөч?
-Эдгээр шинж тэмдгүүд эхэн үедээ л шууд илэрдэг. Тиймээс шинж тэмдэг илэрсэн бол аль болох түргэн эмнэлэгт хандах хэрэгтэй. Дотор чихний өвчний үзлэгийг иргэдээс асуумж авах байдлаар хийдэг. Толгой нь хэрхэн эргэсэн, хэр хугацаанд эргэсэн гэх мэт.
-Тухайн өвчний хүндрэл ямар эрсдэлтэй вэ?
-Тухайн хүнийг механик гэмтэлд хүргэх өндөр эрсдэлтэй. Жишээ нь машин барьж явах, зам хөндлөн гарах гэх мэт амьдралын энгийн зүйлсийг хийж байх үед толгой эргэвэл төсөөлөөгүй үр дагаварт хүргэж болно. Машин барьж байсан хүн осолд орох, гудманд унахдаа тархи, толгой, хөл гараа гэмтээж, бэртээх гэх мэт. Мөн толгой эргэсэн шинж тэмдэг илэрсэн хүнийг согтуу юм уу гэхчлэн нийгэмд буруу сэтгэгдэл төрүүлж болно.
-Тухайн өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд юу хийх ёстой вэ?
-Хорт зуршлаас ангид байж, чих, хамар хоолойн өвчтэй бол тухайн өвчнийг хүндрүүлэхгүйгээр шаардлагатай эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Танд дээрх шинж тэмдэг үе үе, эсвэл давтамжтай байдлаар илэрч буй бол хугацаа алдалгүй эмчилгээ, оношилгоонд хамрагдаарай.
-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: В.ЛХАГВАСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Толгой эргэх дотор муухай оргиж байгаа
Толгой өвдөж дотор муухай орниж байгаа
sn bnuu bi 3honogii omnoos ehleed bgamaa ehleed zuun taliin maan chih shuugiad bsii bi tohkuu za zugr bolh bh gj bdod orhisn chn oroi n untaad ureer gent dotor muuhaird booljood holn dree togtj chdhkuu bolood shaw shaar booljood ehlsn tgd turgen duud uzuulsn chn hortlgond ortsn bn horsool uulga gd ywaad ogsn uugd nemer bolsnguu booljhn l joohn gaiguu bolsn dusal hurtl hiij uzsen gent zuun talii maan chih ym sonsoo bolichhiin yah we
Hayg ni
Энэ эмнэлэг хаяг хаана бэ
Mundag emch shu
Миний толгой эргээд босч суухад маш эвгүй дотор муухай оргио чих шуугаад бгаа чих хамар хоолой эмчид үзүүлсэн идээ булаг гардаггүй зарим үёд аймаар загтах даг эм эмчилгээний зөвөлгөө өгөөч
баярл�##�аа 2 тийш эргэхээр тааз хана эргэлдэж хүчтэй толгой эргэх юм мөн доош тонгойгоод дээш босоход мөн адил ямар дасг�##� хийх вэ
Yaag minii onsh l bh shig bna haana ochij uzuuleh ve haygaa uldeegeech
Сайн байна уу. Миний бие нь толгой эргэх өвчлөлөөр өвдөөд удаж байна. Энэ та нарын энэ тайлбарлаж байгаа чихний өвчлөлтэй холбоотой бололтой. Би нь бүр бага насны л хэнгэрэг цоорхой явж байна. Одоо бол бүр муудаж чих шуугих нь маш их болсон. Танай эмнэлэгт яаж хандах вэ.