НИЙГЭМ

Амралтын өдрүүдэд ослын шинжтэй 245 зөрчлийг шалгажээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 411 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 245 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас нийслэлд 5 хүн бэртэж, орон нутагт нэг хүн амиа алджээ.

Зам тээврийн ноцтой ослоос дурдвал, энэ сарын 20-ны 03.20 цагт Дундговь аймгийн Луус сумын хоёрдугаар багийн нутаг "Наран" гэх газар засмал замд "Lexus-470" загварын автомашин "Howo" загварын автомашинтай мөргөлдөж, зорчигч 46 настай эмэгтэй нас баржээ.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн ослын гурав нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос болжээ. Замын цагдаа нар эдгээр өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу шийтгэсэн байна.

Иймд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хурдаа тохируулж, хамгаалах бүс зүүж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button