Нийгмийн
Б.Болдсайхан: AЦЦ-г ханиадны эм гэж дураараа ууцгаагаад, гүйлгээд байх юм

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд алслагдсан аймаг, сумуудад үзлэг хийж дуусаад өдгөө хотод ирээд буй. Тэрбээр жиргээнд “АЦЦ бол ханиадны эм биш шүү дээ. Цэр шингэлэх эм, бас буруу уувал гүйлгэнэ. Ханиадны эм гээд л дураараа ууцгаагаад, гүйлгээд... Гүйлгэдэг ханиад гарч гээд нэмж уугаад байх юм. Эмийн сангууд ч өгөөд байх” хэмээн жиргэсэн нь олон эцэг эхчүүдэд хүрээд байна.
Г.УЯНГА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.