Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТАНИЛЦ: Есөн дүүрэг, 21 аймгийн Засаг даргаар ЯРИГДАЖ БУЙ болон ТОМИЛОГДСОН эрхмүүд

Орон нутгийн сонгууль дуусаж, аймгуудын ИТХ-ын гишүүд сонгогдлоо. Дараа нь Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Улаанбаатар хотын захирагчаар томилогдов. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргын суудлыг Ж.Батбаясгалан авсан. Ингээд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн Засаг дарга нар томилогдох чухал ажил үлдээд байна.

Eguur Mn · ТАНИЛЦ: Есөн дүүрэг, 21 аймгийн Засаг даргаар ЯРИГДАЖ БУЙ болон ТОМИЛОГДСОН эрхмүүд

Одоогоор хоёр дүүрэг, долоон аймгийн Засаг дарга томилогдоод буй. Бусдынх нь хувьд хөшигний ард нэрс яригдах хэмжээнд процесс өрнөж байна.

Хуулийн хүрээнд, ИТХ-аас Засаг даргад нэгдсэн саналаар хүнээ дэвшүүлж, түүнийг нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эцэслэн батламжлах юм.


Намын засаглалын хувьд, Улаанбаатар хотын нэг дүүрэгт буюу Сүхбаатарт Ардчилсан нам ялалт байгуулсан. Ингээд тус дүүргийн Засаг даргаар Х.Болормааг улираан томилчхоод буй. Бусад дүүргүүдийн тухайд МАН ялалт байгуулсан тул тус намын хүмүүс нэр дэвших юм. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Н.Алтаншагай томилогдсон.

Харин Баянзүрх, Налайх, Багануур дүүргийн Засаг даргаар хэн томилогдох төлөвтэй байгаа нь тодорхой бус байна. Хуучин Засаг дарга нар нь улиран томилогдох магадлал багагүй байна.

Харин хөшигний ард Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Багахангай дүүргийн Засаг дарга нарт тодорхой хүмүүсийн нэр яригдаж буйг хүснэгтээр үзүүлэв.


Аймгуудын хувьд, Архангай, Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл гэсэн найман аймагт АН олонх болсон. Энэ хүрээнд Булган, Өмнөговь, Сүхбаатар аймгуудыг засаглах хүний нэр тодорсон. Бусад нь яригдах хэмжээнд байна.

Үлдсэн 13 аймагт МАН засаглах ба Баянхонгор, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын Засаг дарга нар тодорсон. Бусад аймгуудын тухайд мөн нэрс яригдаж байна. Увс аймгийг хэн засаглах талаар хөшигний ардах яриа алга.

Аймгуудын томилогдох нь тодорхой болсон ба өндөр магадлалтай яригдаж буй нэрсийг хүснэгтээр үзүүлэв.

Бид энэ тухай эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
11 сар 3, 2020 15:02

60 гаруй тойрог дээрх нөхөн сонгуулийн дүнг зарлаач СЕХ юугаа хийгээд байна.

зочин
зочин
11 сар 3, 2020 18:46

дараагийн ээлж хоолондоо орлоо цэвэрхэн хооллоорой

uhvel taaran
uhvel taaran
11 сар 5, 2020 20:42

hichiinuud

Холбоотой мэдээ

Back to top button