ДЭЛХИЙЭнтертайнмент
Гэрэл зурагчин Сурен Меневлян: Нүдийг ойроос харвал өөр ертөнцийнх мэт санагддаг

Өдгөө 36 настай Америкиийн гэрэл зурагчин Сурен Меневлян (Suren Manvelyan) амьтдын нүдийг ойртуулан авсан хамгийн сүүлийн зургийнхаа цомгийг танилцуулсан байна. Түүний энэхүү уран бүтээл нь хүн болоод амьтдын нүдийг макро линзийн тусламжтай өвөрмөцөөр харуулжээ. Уран бүтээлийнхээ тухай тэрээр хэлэхдээ, Бид амьдралдаа маш олон нүд харсаар байдаг. Гэвч хэн ч Тэднийг ийм ойроос ажиглаж үзээгүй. Сайн ойртоод харвал сансар огторгуй, далай тэнгистэй адилхан яг л өөр ертөнцийнх мэт санагдуулдаг хэмээжээ. Мөн нэгэн ярилцлагын үеэр цаашид ч нүдний зураг үргэлжлүүлэн авах болно, илүү далд ертөнцийг мэдэхийг хичээнэ хэмээжээ.











Нүдний эвэрлэг бүрхэвч нь цусны хангамжгүй биеийн цорын ганц эрхтэн гэнэ . Энэ нь агаараас шууд хүчилтөрөгч авдаг.цэвэр агаарт гаргаж байгаарай.
С.ХОНГОРЗУЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.