НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хулгайчид эзэнгүй айлыг хаалганд хавчуулсан зүйлсээр мэддэг

Иргэн таны хөршийн хаалганд элдэв зар сурталчилгаа, чүдэнз, чигчлүүр зэрэг зүйлс хавчуулаастай байвал авч хаяж байгаарай. Учир нь эзэнгүй гэрийн хаалгыг эвдэж дээрэмдэх явдал жил ирэх тусам ихсэж, хулгайчид иймэрхүү аргаар эзэнгүй айлыг мэддэг болжээ. Түүнчлэн иргэд ч мөн олон хоног хөдөө, аялал зугаалгаар явах гэж байгаа бол хаалгаа хөршдөө захиж үлдээх нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга юм.

Сүүлийн арван жилийн судалгаанаас үзэхэд манай улсад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилд дунджаар 7707, сард 642, өдөрт 21, цаг тутамд 1 гэмт хэрэг бүртгэгджээ. Түүнчлэн 2018 онд улсын хэмжээнд 36220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12328 буюу 34 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа нь цагдаагийн байгууллагын шалгаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байгаа тухай ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлж байжээ.

С.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button