НИЙГЭМ
ЭМЯ: 11.00 цагийн мэдээллээс хойш халдвар нэмж ИЛРЭЭГҮЙ байна

17.00 цагаас ЭМЯ коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр тус яамны албаны дарга Д.Нарангэрэл, "11.00 цагийн мэдээллээс хойш 159 хүний шинжилгээний хариу гарсан. Үүнд коронавирус илрээгүй байна.
Улаанбаатар хотод гарсан халдварын голомтын ойрын хавьтал болох 909 хүнийг шинжилсэн. 750-ынх нь хариу сөрөг гарсан талаар өглөө мэдээлсэн бол үлдсэнээс нь ч бас халдвар илрээгүй байна. Мөн дам хавьтал болох 5314 хүнийг шинжилгээнд хамруулснаас 1394-ийнх нь хариу гарсан бөгөөд халдвар илрээгүй байна" гэлээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.