Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно
БИЛГИЙН ТООЛЛЫН 3
2020.11.17 / МЯГМАР ГАРАГ
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ДОЛООН
УЛААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 08.02-17.13
Суудал: Ус
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 17, Ангараг гараг.
Билгийн тооллын 3, Гар одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.