“Хариуцлага тооцно” гэж мэдэгдэх бус, өөрсдөө ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ, ОГЦОР

“ЭЭЖИЙГ МИНЬ ТӨРИЙН ХҮНД СУРТАЛ АЛСАН” ГЭХ НАСНЫ ГОМДОЛ
Саяхан сошиал сүлжээн дээр тусгаарлагдаж буй нэгэн иргэн “Би ийм улсад төрсөндөө, эх орноо гэж ирсэндээ харамсаж байна” хэмээн бичсэн байв. Өнгөц харахад энэ зэмлэмээр утга л даа. Эгшиглүүлэх төрийн дуулалтай, мандуулах тугтай, төрт улстай байна гэдэг асар том бэлгэ ерөөл юм. Гэвчиг 22-ын товчоон дээр биеийн нөхцөл байдал нь хүнд ирчихээд, НЭМГ руу 80 гаруй дуудлага хийсэн ч утсаа авахгүй байсаар нас барсан иргэний ар гэрийнхэн бол төрдөө яг дээрх сэтгэгдлээр гомдох юм.
Тэр гомдлыг ер арилна, тэгсхийгээд мартчихна ч гэж бодохын хэрэггүй. Ганц хүүтэй хүн байсан аж, хөөрхий. Тэр хүү “Ээжийг минь төрийн хүнд суртал алсан” гэж насаараа эгшиж гомдож явахаар сэтгэгдлийг олон удаагийн хариултгүй утасны дуудлага өгчээ. Архангайн онцгой комисс аймгаасаа гаргачихсан ч алдаа. 22-ын товчоон дээр ирээд, эмчид гурван ч удаа үзүүлж, хүнд нөхцөл байдлаа хэлж үхэлтэй тэмцжээ.
Хамгийн гол нь, “Энэ иргэнийг хэрхэх вэ, бие нь хүнд байна” гэх 22-ын товчоон дээр ажиллаж байсан эмчийн тэр олон дуудлагыг Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/ ганц ч аваагүй нь туйлын буруу. Энэ бол манай төрийн ажил хариуцаж буй хүмүүсийн байгаа царай, үнэн нүүр төрх. Чилийтэл шөнөжин тарчлааж, амь эрсэдсэн хойно нь Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар уучлал гуйгаад яах юм. Тэр иргэн эргээд босоод ирэх үү. Үнэн хэрэгтээ сошиал дуулианаас эмээхдээ л тэд уучлал гуйсан дүр үзүүлэв.
ХАРИУЦЛАГЫГ Т.МӨНХСАЙХАН, Л.ТӨМӨРБААТАР НАР ҮҮРЧ ОГЦРОХ ЁСТОЙ
Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан баг УОК нас барсан иргэний ар гэрээс уучлал гуйж, алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж мэдэгдэв. Алдаа гаргасан нь үнэндээ УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар ш тээ. Тэдний өгсөн чиглэл, заавар журмын хүрээнд хотын постууд ажиллаж байгаа.
PCR шинжилгээ өгөөгүй, эрсдэлтэй бүсийн иргэнийг хот руу нэвтрүүлэхгүй гэх дүрмийг 22-ын товчоон дээр зогсож буй цагдаа гаргаагүй. Тэр орчноо хариуцаж байгаа эмч нь тэгээд журамлачихаагүй. Тэд Я.Содбаатараар ахлуулсан УОК-оос ирсэн чиглэлийн дагуу л иргэнийг хот руу нэвтрүүлж чадаагүй. Нэвтрүүлэх гээд өчнөөн утас цохиход Л.Төмөрбаатарын ахалдаг НЭМГ-ынхан “унтаж” таарсан.
Дээрээсээ тийм чиглэл үүрэг өгчихөөд одоо тэнд ажиллаж байсан эмч, цагдаа нарт хариуцлага тооцох нь асар утгагүй зүйл. Эл хариуцлагын асуудал Архангайн Засаг дарга Г.Золжаргал, Хотын дарга Д.Сумъяабазар нарт ч хамаатай. Уялдаа холбоогүй, сэтгэлгүй, ажил хийж буйдаа залхсан хүмүүсийн үйлдэл эцэстээ иргэний аминд хүрэв. Энэ кэйс дээр Т.Мөнхсайхан, Л.Төмөрбаатар нар хариуцлага хүлээж, огцрох хэмжээний алдаа гаргасан нь эрхгүй үнэн юм.
НАС БАРСАН ИРГЭНИЙ АР ГЭР ТӨРӨӨ ШҮҮХЭД ӨГЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗАРТ САНУУЛГА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
Хэдий онцгой байдлын үе ч эгзэгтэй нөхцөл байдлыг үл харгалзан үзсэн, төр хүн арддаа хүнлэг энэрэнгүй хандах үндсэн үүргээсээ ухарсан, иргэний амь насыг хамгаалаагүй, эрхийг нь ноцтойгоор зөрчсөн зэрэг алдаа дутагдлууд гарчээ. Үүн дээр стратегийн өмгөөлөл үзүүлэх сайн дурын өмгөөлөгчид ч нийгэмд хүлээсэн үүргийнхээ дагуу гарч ирэх ёстой. Ар гэр нь төрийг шүүхэд өгөх, гомдлоо гаргах бүрэн эрхээ эдэлж дууграасай. Хойт Солонгос шиг болж буй төр засгийнхандаа сэрүүлэг өгөөсэй гэх хүлээлт үүсэв.
Цаашлаад Ерөнхийлөгч төрийн тэргүүнийхээ хувиар иргэнийхээ амь нас эрсэдсэн байдалд дуугарч, санал хүсэлтээ Засгийн газарт хүргүүлэх хэрэгцээ шаардлага ч харагдаж байна. Нийгмийн, нийтийн хяналтыг онцгой дэглэм нэрээр хумьж, нэг намын ноёрхол дор бүх буруу үйлдлээ нуух байдал хэрээс хэтэрлээ.
Ковидоос болж хүний амь эрсдээгүй мөртлөө төрийн зохион байгуулалтгүй, амьдралгүй, төлөвлөлтгүй байдлаас үүдэж, цаашид нас баралт гарсаар байх уу. Үүнийг олон нийт нь ч, төрийн тэргүүн нь ч зүгээр л байх зүйл гэж хараад суух уу гэдэг нь өнөөдрийн асуумж юм. Хүний эрхийн ноцтой зөрчил дээр “Миний хар толгойноос хол” гэх утгаар нийтээрээ чимээгүй өнгөрөх тусам ирээдүй чинь улам бүрхэг болж буйг анхаараасай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний үнэргүй шийдвэр гаргагч малнаас дорууд, үхэж далд ор
МОНГОЛ УЛСЫН EРЕНХИЙЛЕГЧ БАТТУЛГАА ЭНЭ ЕРЕНХИЙ САЙД УХНААГИЙН Х үрэлсүхийгЯАХ ВЭЭЭ???? нийслэлийн эрүүл МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Л.Төмөрбаатар.ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСүРЭН НАРТ АРГА ХЭМЖЭЭ АВАХГУУ ХААЦАЙЛААД БАЙХИЙН.ИНЕГ ДАРГА БЯМБАА Гүрэн дээд сургуультай 640 сая тегрегеер гараа угаачихсан
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатар гэж ургаа хад чулуу шиг, энэ хүнд хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлөх хангалттай үндэслэл бий болж, нөхөр төрсөн дүү нь Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Бямбасүрэн бх
Ууганбаярын ахалсан шуурхай штаб буруутай. Бүх асуудлыг зохицуулж байх үүрэгтэй. Иргэдэд утас шөрмөснийхөө дугаарыг ч сайн мэдээлдэггүй. Байлдааны цагийн штаб ингэж ажиллавал хэрэггүй.
Үнэхээр эд нарт л хариуцлагыг нь хүлээлгэж сурмаар байна манай ард түмэн! Бүр албан тушаалаар шагнаад..өөрсдөө хохироод Өмөөрөөд байх хэрэггүй л юм байгаа юм
Яахаараа дандаа огцор, хална, солино гэж байдаг юм. Эдгээр дарга нар чинь шийдвэр гаргагчид. Юманд учиртай хандацгаа. Дунд болон доод шатны ажилчид буруутай. Гэхдээ эдгээр хүмүүс байгаагүй бол өдийд улсаараа халдвар авчихаад энд тэндгүй халуурсан, хүндэрсэн баахан хүмүүсийн дунд аврал эрэн эмчилсэнгүй, хамгаалсангүй гэж гонгинож сууцгаах байсан бус уу, энэ оргоо бусгаа үед ажиллаж байгаа нь ажилаа хийж гэртээ байх нь тэсвэртэйхэн гэртээ байцгаа. Ажиллаж байгаа хүн л алдаа гаргадаг юм, ахин алдахгүйн төлөө ажиллаж чадваас тэр хүмүүн жинхэнэ мэргэжилтэн болдог юм. Хүнийг халж солих амархан, мэргэшсэн мэргэжилтэнтэй болох хэцүү, одоо улстөржих хэрэггүй ээ, маяглацгааж байж халдвар тархаах гэж байгаа юм. Харин дахин ийм алдаа гаргахгүйн төлөө л ажиллах хэрэгтэй. Хайран амь, бурхан болоочийн ар гэрт эмгэнэл илэрхийлье.
Ингэж хамгаалдаггүй юмаа
Бүгдээрээ дарга нараа огцоруулчихаад дураа дургиж дунд чөмгөөрөө жиргэе дээ, хөл хориогоо цуцлаад баар сав карокегээ нээж машин тэргээрээ халтуур хийж хөдөөнөөс идшээ татаад дараа нь ковид туссанчууд нь гэртээ үхэх нь үхээд сэхэх нь сэхэцгээе дээ
Хөл хориог яаран суллах хэрэг байна уу? Халдварыг дутуу хумисан бол яахав? Нэг л алдвал асар их хохирол хүлээнэ, ёстой л нөгөө мөнгөтэй танил тал арын хаалгатайчууд нь эмнэлэгт хэвтээд борчууд нь өрхийн эмнэлгийн коридорт, зарим нь бүр гэртээ чадарахыг л хүсээд байгаа юм бна, халдвар авчихвал ажил мөнгө шиг хэрэггүй юмгүй болно доо
Ontsgoi shtabiin Uuganbayar gej nuhue ch hariutslaga huleeh uchirtai. Asuudald har amia hamgaalsan tailbar hiigees uur ajilgui nuhuduud...
малнуудаа сонгосон юм чинь малнаас дор амьдраад байж дээ
Асуудал мөнгө төлж албан тушаалд очдог системийг бий болгосон МАН-ын засаглах арга барилд байгаа юм.Содбаатар Мэндсайхан Ууганбаяр Төмөрбаатар хэн байлаа ч хариуцлага тооцох ёстой.Гэхдээ дараагийн мөнгө төлсөн ээлж гарч ирэх замаар явбал бас л сэтгэлгүй чадваргүй зарлагдсан мөнгөө хэд нугалж олох гэсэн арчаагүй удирдлага хариуцлагагүй байдал үргэлжилсээр байх болно.
ИРГЭНИЙ амь золиослож НАДЫГ КОВИДООС хамгаалах хэрэггүй.
Дарга нарын буруу шийдвэрээс болж хүмүүс амиа алдаж, ААН дампуурч байна. Содбаатар гэр хорионы 14 хоногийг цуцалснаас болж жолооч Д халдвар тарааж, улс орон даяар хөл хоиро тогтож ийм байдалд хүрлээ. Дарга нар чадах юм байхгүй. Чаддаг ганц юм нь хөл хориог сунгах. Тэгээд ч халдвараа зогсоож чадаагүй. Тэгэхээр Содбаатар, Сумъяабазар нар огцрох ёстой.
энэ засгийн газар огцрох ёстой. Хүрэлсүх одоо болно ард иргэдээр тоглож дууслаа
Өөрсдөө хариуцлага хүлээгээд огцроорой. Шударга үнэн байдаг бол.
УОК - ын Хөл хорионы журамд хүнд өвчтэй, осолд орсон, яаралтай тусламж шаардлагатай бусад бүх тохиолдолд хэрхэхийг уг журамд тусгасан эсэхийг үз, журамд заагаад хариуцах албан тушаалтан хэрэгжүүлээгүй бол түүнтэй, хэрхэх тухай журамд байхгүй бол журмыг хэн баталсан, хэн зөвшөөрснийг хар. Түүнтэй ярь.
Уг нь хатуу хөл хорионы үед Товчоо бүр дээр 103 -ийн эмч, машин 2 заавал бэлэн байх ёстой байсан! Иймд хатуу үеийн дэглэмийн дагуу хатуу хариуцлага тооцох л хэрэгтэй.
Хөл хорионы үед дагаж мөрдөх журамдтодорхой заасан байх ёстой хүний амь нас эрсдэх нөхцөлийг заасан үед оруулж анхны тусламж үзүүлж тусгаарлаж шинжилгээ авч дараачийн арга хэмжээгээ аваад эмчилээд явах байсийм бишүү
энэ төрийн арчаагүй удирдлагуудаас болж ЯДАРСАН ИРГЭД ХОХИРСООР байна УОК содбаатар та маш хариуцлаггүй ажилсан АРДтүмэнээ өлсөөсөн та ШАДАР САЙД байх чадамжгүй хүн хүрэлсүхтэйгээ хөтөлцөөд огцор
Гэрээслэлгүй үхэцгээ
ИРГЭН надыг хамгаалахын тулд КОВИДын хориогоор бамбайлж жирийн иргэний амь золиослох хэрэггүй
Бид ийм л сонголт хийсэн байна Та нар хардаа ямар хүмүүс бна Хариуцлага алдсан бол огцрох нь зөв шийдвэр! Огцруулж чадахгүй л байх
Содбаатар өөрөө буруугаа хүлээгээд огцорох хэрэгтэй. Сэлэнгэд өвчин хүндрэхийн өмнө хил дээр очоод арга хэмжээ аваагүй олон улсын худалдаа гэж ярьж цаг алдсанаас Сэлэнгэчүүд Нийслэлчүүд илүү хохирлоо. Цайчихсан ийм удирдах чадваргүй хүмүүс улс орон хохироож байна. Хээр зогсож байгаа цагдаа,эмч буруугүй тушаал өгсөн Содбаатар хамгийн их буруутай. Уг нь шоронд байх хүн дахин дахин хариуцлага алдаад байгаад байх юм.
Бас ч гэж үнэний хувьтай асуудал байна!?
Монгол даяар ажлын хариуцлага алдагдсан. Энэ бүхнии бурууг улс орноо онцгой бдалын үед удирдах ухаан тутсан засгиин газар хүлээх ёстой. Ялангуяа тэр попрох дуртай,өөриин хамтран хулгайлагчидаа өмөөрч албан тушаалд томилсон ерөнхии сайд та огцрох ёстой. Огцроод ч зогсохгүй хариуцлага хүлээж шоронд суух ёстой та нар. УОК, НОК ч ялгаагүй хариуцлагын зуданд нэрвэгдсэн...ямарч ажлын уялдаа холбоо бхгүй, бнга алдаатай шиидвэр гаргана. буруугаа бие биеэнрүүгээ чихнэ...тэрнээс чинь блж халдварын тархалт улам ихэссэн.Архииг хориглоод бхад л яахаараа өдөр болгон эрүүлжүүлэхэд архичид овоорч, зарим нь үхээд бгаа юм. яаж ажиллаад бнаа та нар. Бүгдээрээ зайлцгаа минии Монголоос. Эх орондоо очино гхээр далд түгшүүр төрж бна. гутарч бна.айж бна.
УОК-ыг Хариуцаж буй Содбаатарт хариуцлага тооцох хэрэгтэй Ерөнхий сайд Хүрэлсүх УОК ЭМЯ-ыхан Хүнд суртлыг нэн даруй арилгах хэрэгтэй,
ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭН БҮРЭЛДХҮҮНЭЭРЭЭ ОГЦОР. УИХ БАС ОГЦОРМООР БАЙНА. ХЭН ХЭНИЙГЭЭ ТАНИДАГ БОЛЖ БАЙГАА ДЭЭРЭЭ. УЛСАА УДИРДААД АВЧ ЯВАХ ХҮСЭЛ БАЙВЧ ЧАДВАР ДУТАГДАЖ БАЙНА
хөл хориог сулрууллаа, одоо иргэд өөрсдөө өөрсдийгөө л энэ халдвараас хамгаалах ёстой боллоо, гадуур дотуур дураараа тэнэж гэр орондоо байгаа настан буурай, хүүхэд нялхасдаа халдвар наачихаад дараа нь хурдан эмчилсэнгүй, хүндрүүллээ гэж гонгинох эрхгүй шүү нөхдөө, ажилаа хийгээд хөрөнгө зоорио зузаалаад бай даа
Ene 3n piddagiin duhand sum zoo
биднийг ард түмнийг үнэхээр яаж ч чадахгүйг Наад нүүрээ шир биш бүр юугаар сольсон юм бүү мэд Гүлдгэрүүд маш сайн мэдэж байна ..Зөвхөн албан тушаал тэдэнд хэрэгтэй!!! Улс төрийн хариуцлага соёл юу ч байхгүй
УОК Содбаатар, НОК Сумъяабазар хоёр ОРОН ГАРАН ДУРАК ард түмний амьдралаар тоглож дууслаа.
БУДЛИУ, ОРОН ГАРАН СОДБААТАРАА ЧИ АЖЛАА ӨГЧИХ ТЭГЭХ ҮҮ
Bas 10 nastai khuukhed emnelegiin tuslamj av chadalgui tengeriin orond devshlee!!!!! Ene ni Khurelsukh, Sodbaatar, Sumiyabazar nar ogtsrokh khangalttai undslel!!! Muu udirdan zokhion baiguulj bna!!!!!!
Хариуцлага тооцох нөхөд чинь эд л байна шүү дээ юун доороос хүн олж хариуцлага үүрүүлэх вэ
Dor burnee ajlaa medej ajilla. Zaavar buruu bol yaraltai heleltsej asuudlaa shiideh heregtei. Emch tuhain uyd ooroo shiidej ajillaj boloh l baisan yaraltai tuslamj uzuuleh neg nomeriin hun.
Мядагбадам маш сайн бичжээ. Хүрэлсүх "хариуцлага" гээд худлаа чалчиж, иргэдийг болохоор сэлэмдэх атлаа сайд,дарга нарын толгойг илэх юм. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, түүний төрсөн дүү, эрүүгийн 2 хэрэгт яллагдагчаар татагдсан, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарт Хүрэлсүх сайн бөлдөгдүүлсэн бололтой. МИАТ.ХК-ийн хэлтсийн дарга,дүү С.Батсүх нь саяхан ажлын өрөөндөө буюу Чингис хаан ОУНБ-д архидан согтуурч агсан тавьжээ. Нисэхийн цагдаа нар ирээд яаж ч чадалгүй, ЗЦА-ны дарга, цагдаагийн х/а Амарсайхан ахаас нь айгаад зугтсан байна.
Тэтгэврийг тэглэсэн.ус цахилгаан.түлшийг тэглэсэн.хүнсний талоныг хорооны дарга ажилтнууд таалсан хүмүүстээ судалгаатай судалгаагүй өгдөг.
Оруулахгүй байсаар байгаад алчих аж байгаа юм уу.
24 оны 7 сард сайн сануулга өгөх болсон байх аа
Төмөрбаатар гахай огцор