Сурвалжилга, Нийтлэл

ӨӨР ӨНЦӨГ: “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” буюу ХЭРСҮҮ ХАРАХ хоёр шалтгаан

Өнөөдөр /2020.12.13/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дуусаад нэлээд томоохон, түүхэн гэж хэлж болохоор шийдвэр гаргалаа.

Коронавирусээс хамгаалах хариу арга хэмжээний хүрээнд монголчууд бүтэн сарын хугацааг хөл хорионы дор өнгөрүүлэв. Үүгээр үйл ажиллагаа нь түр зогсож, хэдэн саяас хэдэн тэрбумаар орлогоо тасалсан ААН-үүд бий болсон. Мөн таксинд явж, тэрэг түрж, өдрийн орлогоороо амьдардаг олон айл өрхүүд бэрх өдрүүдтэй хүндхэн нүүр тулсан.

Хөл хорио дөнгөж эхэлсэн дор гаргасан Засгийн шийдвэрийг эдгээр сегментүүд рүү чиглэсэнгүй, бодит тусламж авчирсангүй хэмээн шүүмжилсэн билээ. Энэ нь ч үнэн байв. Харин өнөөдөр Засгийн газар том нүүлээ.

Арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долдугаар сарын 1 хүртэл монголчууд тог, дулаан, ус, хогийн мөнгө төлөхгүй амьдрах нь. Тодорхой есөн салбарын байгууллагаас бусад ААН-үүдэд ч мөн энэ шийдвэр хамаарч буй.

Харин “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэдэг өнцгийг хэрсүү уншигчид бодож явахад илүүдэхгүй тул энэхүү товч бичвэрийг “өлгөж” байна.

Нэгдүгээрт, үнэгүйг далимдуулаад зах замбараагүй хэрэглээ өсөх магадлалтай. Үнэгүй юм чинь гээд цахилгааны хэрэглээ өснө, хэрэв ингэвэл Монгол Улс эрчим хүчний сааталд орж магадгүй гэдгийг салбарын сайд нь батлав. Үнэгүй юм чинь гээд усаа баруун солгойгүй урсгаад байвал мэдээж л мөн тоогүй, Улаанбаатар хот ойрын таван жилд усны нөөцгүй болно гэдэг судалгаа ил хэлэлцэгддэг ч нийслэлчүүд тоодоггүй билээ.

Хоёрдугаарт, ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ бол улс төрийн шүүмжлэлт өнцгөөр харвал МАН тал Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ даацтай базааж авч байгаа хэрэг. Үнэнийг хэлэхэд тэглээд буй төлбөрийн зардлыг хэн нэг хувийн хэвшлийн этгээд өөрийн данснаас гаргаж байгаа хэрэг биш. Хэдийгээр иргэдийн татварын мөнгийг үүнд зарцуулахгүй, “Эрдэнэт” үйлдвэрийн ашигтай ажилласан дүнгээс санхүүжүүлнэ хэмээсэн ч энэ бол төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг утгаараа, ард түмний л өмч билээ. Өөрөөр хэлбэл төр бол ард түмний мөнгийг захиран зарцуулагч мөн.

Афоризм: Олон хүн төрийн мөнгөөр амьдрахыг хүсдэг. Гэвч төр тэдний л мөнгөөр амьдардаг - Фредерик Бастиа.

Мэдээж энгийн утгаараа энэ арга хэмжээ туйлдсан олон ААН, орлого тасарсан олон иргэдэд бодит тусламж болох нь ойлгомжтой. Үүнийг харлуулж, буруутгах гэсэн сэдэл агуулсангүй. Гэвч орхигдуулалгүй бодох ёстой өнцөг үргэлж байдаг билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Euuk asaagaad Huuk guitseej nuulee...mad bolloo maniuust l saihan bolloo

Зочин
Зочин

ТОДОРХОЙ ХЯЗГААР ТАВИАД ТЭРНЭЭСЭЭ ИЛҮҮ ГАРГАХАД ӨӨРСНӨӨСӨӨ ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ

Иргэн
Иргэн

Маш оновчтой талаас нь шийдвэр гаргаж хүн арддаа хүнд үед бодитой туслаж үзүүлж байгаад баярлалаа?! Одоо ард түмэн бид хичээх л үлдэжээ?! хүнд үед бага улс төржөөсэй гэж бодож байна?!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Ховдод орон нутгийн сонгуулийг МАН нүүрс ,хүнсний талон тараасаар байгаад авсан даа.Одоо ерөнхийлөгчийн сонгуулийг цахилгаан дулаан, огны мөнгө хөнгөлснөөр авна гэж бодож байх шиг байна.Учир нь шийдвэр гаргахдаа дандаа 2021-7-1 хүртэл гээд гаргаж байна.Ер нь МАН бүх эрх мэдлийг авахаар улангасан дайрч байна даа.Шүдгүй арсланг шүдтэй болгож өгсөн. Одоо юу хүснэ вэ.

irgen
irgen

Yun turuund tur zasagtaa bayrlalaa mash zuv igedee bodson shiidever bn tsaashdiin ajild in amjilt husey. Harin ym buhniig harluulah buruu untsguus harj goichloj bdag humsuut helhed.Zamiin nohod hutsjil baidgiin jingiin tsuvaa ywdagaaraal ywna shu huts huts ta nar uur hiij buteej chadah ym bh bish.

үзэл бодол
үзэл бодол
Reply to  irgen

Улсын албаны эрхэмүүдэд бол үнэхээр л сүпер гаргалаг. Тэд бүтэн цалингаа баталгаатай авна.Дээр нь дулаан гэртээ сууж ус,цахилгаан,хогний гээд ахуйн хэрэгцээний зарлаа тэглүүлчихнсэн. ёстой сүпер байгаа биз.Хөөрхий баялаг бүтээж 2 нарын хороонд ажлаад амиа залгуулж,улсад татвар төлөгчид ямартай ч хөлдөж үхэхгүй бололтой дулаан гэр,байшиндаа байх ч хаалгаа барьсан ААН-үүд хэдэн сая,тэрбумаар тоологдөх өр, зээлтэй ажилчиддаа цалин өгөх мантай хүндхэн нөхцөлд байна. Ийм нөхцөлд иргэд дулаан байрандөө өлсөөд үхдэггүй юм гэхэд адаглаад тэжээлийн дутагдалд орж, дарахлаа нь суларч улирлын томуу,болон бусад өвчлөл,суурь өвтэй хүмүүс олноор үхэхгүй гэх баталгаа бий юу?!!!

Хрра
Хрра

Мулгуу шийдвэр

Зочин
Зочин

2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД У. ХҮРЭЛСҮХ ДЭВШИХ ЮМ БОЛ АСУУДАЛГҮЙ ГАРНА. ЕР НЬ 2021 ОНД МАН НЭР ДЭВШИГЧИЙГ ГАРГАВАЛ УЛС ТӨРЖИЛТГҮЙ БОЛЖ УЛС ХӨГЖИЖ АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ САЙЖИРНА ГЭДЭГИЙГ ЗУРХАЙД БУУЛГАСАН ХҮН ХЭЛСЭН ШҮҮ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

чи тэр МАНаа бөгсөндөө чихээд үхэж далд орооч ээ, улстөрийн болоод хүний эрхийн түй ч ойлголтгүй тэнэг сда нар юм л бол бэлэн будаагаар ам таглана, ядаж бхад чам мэт лаларууд нь байхгүй болоосой билээ

Зочин
Зочин

САЯ ТӨГРӨГНИИ ВАУЧЕР ГЭСЭН БИЧИГНЭЭС Л ДЭЭР ШИИДВЭР ...

Зочин
Зочин

Танай сайт хэнийх юм вээ
Юмыг дандаа хараар харна,
Зөв зүйлыг Овоондоо гэж урам өгөхгүй,
Муухай хар санаатангуудын сайт минь больж үз!
Манайхан давардаг тал бий шүү,гэхдээ тэрийг нь хянадаг системийг нь сайн тавиад өгөхөд бно

нэрээ бодоорой
нэрээ бодоорой
Reply to  Зочин

Сайхан харахыг туйлаас хичээсэн ч миний ажилдаг аж ахуй хаалгаа бариад сар гаруй болоод хэдэн саяар тоологдох өр,зээлтэй юун цалин мантай. Дулаахан суух сайхан ч гэдэс хоосон бол ямар сайн байхав дээ

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж

Шал худлаа хэлц үг байна.Хулганы хавханд дахь бяслаг хулганын амины үнэтэй.

Зочин
Зочин

Бүхнийг тэглээд дампуурахгүй байна. Ямар аймшигтай идэж өайгаагаа өөосдөө илчиллээ

bbn
bbn

havhsaad bh yumgu. covid-n ued buh yls ornyyd irgeddee tusalj bga. gaihad bh ch yum alga. Dugai uvsniig ni av. hii jardaha bolij uz

Зочин
Зочин

Tertei tergui darga nar huvaaj ideed alga boldog ashig yum chin, uneheer ulsiin umch yum bol irgediinhee tuluu zartsuulsan ni onoj. Jenkogiin zeeltei zeelguigeer ni yalgasnaas l uhaantai shiidver baina. Jenko ter shiidvereesee bolj udahgui suudlaasaa salna, harin Huuk ene shiidvereeree suudal ahiulna

Зочин
Зочин

Ховдод орон нутгийн сонгуулийг МАН нүүрс ,хүнсний талон тараасаар байгаад авсан даа.Одоо ерөнхийлөгчийн сонгуулийг цахилгаан дулаан, огны мөнгө хөнгөлснөөр авна гэж бодож байх шиг байна.Учир нь шийдвэр гаргахдаа дандаа 2021-7-1 хүртэл гээд гаргаж байна.Ер нь МАН бүх эрх мэдлийг авахаар улангасан дайрч байна даа.Шүдгүй арсланг шүдтэй болгож өгсөн. Одоо юу хүснэ вэ.

Хэн нэгэн
Хэн нэгэн

Хүмүүс нь ч тэр гамтай хэрэглээрэй нтр. Ийм буруу шийдвэр гаргаж байдаг улс төртэй, бид тэдний шийдвэрт нь таарсан тархи толгойтой хөөрхий дөө чааваас.

Зочин
Зочин

Ер нь мөнгө төгрөг хоол хүнс дуусаж байсан бхо Ядуу болоод дундаж иргэдийн амьжиргаа тун муудаж түүнийг дагаад сэтгэл санааны хямрал нэлээд газар авч байсан шүү Цаг үеэ олсон гарцаагүй гаргах зөв шийдвэрүүд байлаа Дундаж нь сард олсноо хэрэглээд дуусдаг иргэд Ядуу болоод дундаж гэдэг нь бэлэн мөнгөний нөөцгүй иргэд Сонгуультай холбож болох ч цар тахлын үед гарцаагүй гаргах шийдвэр Цахилгаан ус гэх мэтэд хязгаар гаргаад энэ хэмжээнээс хэтэрснийг иргэн ААН өөрөө төлнө гэж болох юм

Уншигч
Уншигч

Ерөнхийлөгчийн санаачилгын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юум уу даа хөөрхий мөнгөгүй хүмүүс өлснө биз дээ дулаан байлаа гээд яахав өлсөхгүй юу дандаа буруу шийдвэр гаргаад атаархуу надаас манай намаас илүү гарчих гээд байна гээд улс орноо хорлоод байх юум боливол дээргүй юу зүгээр л ерөнхийлөгчийг дэмжээд 1сая биш дээр нь нэмээд шийдвэр гаргасан бол болох байлаа гэхдээ бэлэн мөнгөөр биш хүнс авах тог байраа төлөх талон өрийн бичигээр шийдээд явсан бол хүнсний үйлдвэрээ дэмжсэн ажилын байр хадгалсан бодлого болох байж одоо хүмүүсийн хэрэглээ үнэгүй юуманд нугасгүй гэсэн зарчимаар өснө эрх баригчидад ашигтай бүх идэж уусан мөнгөө нууж зувчиулах сайхан ёроолгүй савтай болсон

Холбоотой мэдээ

Back to top button