НИЙГЭМ

ГХЯ: Хариу нь эерэг гарсан иргэнийг Франкфуртад үлдээсэн

ЭМЯ-наас өнөөдөр /2020.12.18/ ээлжит мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгөв.

Тэрбээр “Франкфурт хотоос ирсэн нислэгт багтаагүй нэг хүний тухай олон нийтийн сүлжээнд гарсан. Тусгай үүргийн онгоцонд суухад шинжилгээ заавал хийлгэсэн байх ёстой. Чехээс ирсэн 40 настай эмэгтэйгийн хариу нь эерэг гарсан тул бусад хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд үлдээсэн. Одоо тэр хүн Германд гэрийн тусгаарлалтад байгаа. ЭСЯ-наас тусламж үзүүлнэ” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button