Нийгмийн

АНУ манай улсад 3 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Гадаад харилцааны Сайд Н.Энхтайван өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческиг хүлээн аван уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Талууд 2020 онд Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал үйл явдлууд, түүний дотор улс төрийн, эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтууд амжилттай болсныг тэмдэглэжээ. Сайд Н.Энхтайван АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхим хоёр орны хоорондын стратегийн түншлэлийн ач холбогдлыг тэмдэглэсэн тогтоол баталсан, мөн цар тахалтай тэмцэх, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэсэн байна.

​Харин Элчин сайд М.Клечески АНУ-ын Олон улсын агентлагийн шугамаар Монгол Улсад ногоон хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд зориулж 3 сая ам.долларын дэмжлэг үзүүлж байгааг мэдээлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРгэн
ИРгэн
12 сар 29, 2020 11:19

ЭНЭ ТУСЛАМЖИЙГ нь ХҮН БҮРТ ХҮРТЭЭЛТЭЙ, элдэв хүмүүсийн "гараар оруулчихгүй" шиг ХҮРТЧИХ ЮМСААН.
ШИЛЭН болго гэж ШААРДАЯ АА, Хүмүүс ээ!!!

Зочин
Зочин
12 сар 29, 2020 11:50

Агуу баян Америк 3 хан сая доллар.

Ээж
Ээж
12 сар 29, 2020 13:50

Чамлахаар чанга атга бас т�##�арх

Холбоотой мэдээ

Back to top button