НийгмийнНИЙГЭМЯрилцлага

“Хулгайд алдсан 32 адууны минь толгойных нь арьсыг хуулж, гэдсийг нь голд урсгасан байсан”

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Х.Эрдэнэболд 2020 оны арваннэгдүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Бөөн бургас гэдэг газраас саарал азаргатай, 32 тооны адуугаа алджээ. Олон хоног хайсны эцэст бүлэг хулгайч нар Булган аймгийн Орхон сумын Хужирбулан гэдэг газар нядалж байхад нь сумынхаа хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнийн хамт үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

Хулгайч нар түүний 32 адууг нядласныхаа дараа ул мөрөө баллаж, таниулахгүйн тулд толгойных нь арьсыг хуулан, шатааж, гэдэс, дотрыг нь Орхон голд урсгасан байсанд ихээхэн эмзэглэснээ Х.Эрдэнэболд санаа алдан хэлэв. Монгол хүн морио молор эрдэнэ гэж дээдлэн, толгойг уул, овооны орой дээр залдаг уламжлалтай. Гэтэл мөрөө баллахын тулд толгойных нь арьсыг хуулаад, шатаасан гээд төсөөлөхөд ч бэрх.

ХЭРГИЙН ГАЗАРТ 200-ГААД БОДЫН СЭВС ОВООЛООД, ШАТААСАН БАЙЖЭЭ

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: мод, тэнгэр, цас, гадаа болон байгаль

Энэ хэргийн талаар хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнээс тодруулахад “Хуулийн байгууллага шалгаж байгаа энэ хэргийг хэрхэн илрүүлсэн талаараа ярихаар өөрийгөө магтсан болчих байх. Ер нь 32 адуу хулгайлсан хэргийн ард зохион байгуулалттай бүлэглэл бий. Сэжигтнүүд батлан даалтад гарах гээд янз бүрийн арга сүвэгчилж байгаа юм билээ. Суллагдчихвал энэ хэрэг замхарна.

Хэргийн газарт дор хаяж 200-гаад бодын сэвс овоолоод шатаасныг шинжээчид тогтоосон. Сэжигтнүүдийн талаар нутгийнхан тэр тусмаа Булган аймгийн Орхон сумынхан илүү сайн мэднэ. Тэр хавийнхан энэ хэргийг илрүүлчихлээ, эдгээр сэжигтнүүдийг баривчилсанд баярлаж байгаа мөртлөө малаа алдсан тухайгаа айгаад ярьж чаддаггүй. Суллагдчихвал манайхаас хулгай хийнэ гэж айгаад хөдөлдөггүй” гэлээ.

Азаргатай адууг нь хулгайлсан сэжигтүүд хуулийн байгууллагад танил тал ихтэй, хөл хориог далимдуулан хариуцлагаас мултрах магадлал өндөр байгаад санаа зовж буйгаа учирласан түүнтэй ярилцлаа.

БИ ТЭДНИЙГ ХУЛГАЙЛСАН БАЙХ ГЭЖ ШУУД СЭЖИГЛЭСЭН

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: гадаа болон хоол хүнс

-Та адуугаа хулгайд алдсанаа хэзээ мэдсэн бэ. Тэр даруйдаа цагдаагийн байгууллагад хандсан уу?

-Би эхнэр, бага хүүтэйгээ хамт Орхон аймгийн Жаргалант суманд амьдардаг. Манайх гурван азарга адуутай. Өдөрт хонио хариулчихаад буцахдаа адуугаа бөөгнүүлдэг. Арваннэгдүгээр сарын 14-ний өглөө саарал азаргатай адууны маань гүү, морь, даага гурав янзгаасаар давхиад ирэв. Яагаад ижлээсээ салчихсан юм бол гэж бодоод эрлээ. Хоёр азарга адуу маань яг хонодог газраа байв. Саарал азаргатай адууны сураг гараагүй.

Манай нутаг уулархаг. “Юу юуны тухамдгүй цагдаагийн байгууллага хандаад яах вэ, энэ хавьд байгааг нь олохгүй байгаа ч юм бил үү” гэж бодов. Тэгээд нэлээд хэд хоног хайлаа. Манай адууг хулгайлсан нөхдүүдийг анхнаасаа сэжиглэж байсан ч яг туугаад явахыг нь хараагүй болохоор хүн хэлмэгдүүлэх вий гэж санаа зовов. Хөл хориотой болохоор санасан газраараа хамаагүй эрээд, явах боломж байгаагүй.

Бүр аргаа барж, цөхрөөд сумынхаа цагдаад хандсан. Тэгээд арваннэгдүгээр сарын 28-нд Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнэтэй хамт нэлээд газраар шалган, яг сэжиглэж байсан айлдаа 17.00 цагийн үед очсон юм. Тэгэхэд хоёр залуу нэг адуу төхөөрөн, махыг нь модноос өлгөчихсөн байв. Биднийг харангуутаа толгойг нь бургас руу шидсэн. “Яасан Монголоо алдсан хүмүүс вэ” гэж бодон, очоод үзэх нь ээ манай адуу мөн байв.

Нөгөө хоёр залуугаас яагаад манай адууг хулгайлсныг “Д... (нэрийг нь нууцалж, эхний үсгийг нь өөрчлөв) л хулгайлаад, нядла гэсэн. Бид нар юу ч мэдэхгүй” гэсэн. Өөр юм хэлээгүй. Хэсгийн төлөөлөгч маань цагдаагийн шинжээч дуудан, шалгуулсан.

Бид хоёр тэндээс буцаж явахдаа Д-тай уулзсан. Хэсгийн төлөөлөгч маань “Манай сумын малчны адууг танай гэрийн гадна нядалж байхад нь илрүүллээ. Адууных нь тамга таарсан” гэхэд Д “Юу яриад байгаа юм бэ. Би 700 гаруй адуутай хүн. Хулгай хийх хүн би биш” гээд бөөн юм болсон.

“МАНАЙ АХ ЦАГДААГИЙН ДАРГА. НАМАЙГ УДАХГҮЙ СУЛЛАНА” ГЭЭД ТООГООГҮЙ

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: гадаа болон хоол хүнс

-Сэжигтэн тийм олон адуутай нь үнэн үү?

-Худлаа, худлаа. Эрдэнэт хотын морь уядаг томчууд адуугаа түүгээр хариулуулдаг юм билээ. Дандаа хүний адуу малладаг. Тэгсэн мөртлөө өөрөө хоёр туслахтай юм байна. Мал хулгайлаад, түүнийхээ ашгаар тэр хоёрыгоо цалинжуулдаг. Цагдаа нарын дэргэд их том байна лээ. “Манай ах цагдаагийн дарга. Тийм албан тушаалтай. Намайг удахгүй гаргачихна” гээд тоохгүй байна лээ. Цагдаагийн дэргэд тэгж хэлснийг нь бодохоор бүр цайрчихсан нөхөр байгаа биз.

ХАЙРТАЙ ХҮЛГҮҮДИЙН МИНЬ ТОЛГОЙНЫ АРЬСЫГ ХУУЛААД, ШАТААСНЫГ ХАРААД НҮД ХАЛТИРСАН

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: шөнө болон гадаа

-Тэд хулгайлчихлаа гэх сэжиг байсан гэж та ярилцлагынхаа эхэнд хэлсэн. Тэгэхээр эдгээр сэжигтнүүдийг хулгай хийдгийг нь танай нутгийнхан мэддэг бололтой.

-Ойрын 4-5 жил хулгай хийж байгааг нь манай нутгийнхан байтугай ойр хавийн сумынхан андахгүй. Д уг нь морь уядаг хүн. Тэгсэн мөртлөө мөрөө баллахын тулд манайхаас хулгайлсан адуунуудын бүгдийнх нь толгойны арьсыг хуулсан байсан. Монгол хүн морио молор эрдэнэ гэж дээдлэн, толгойг нь уул, овоон дээр залдаг шүү дээ, уг нь. Гэтэл бүх морины толгойны арьсыг хуулаад, шатаачихсан байсныг нь харахаас нүд халтирам. Эрдэнэтээс баахан дугуй аваачиж байгаад толгой, шийрийг нь шатаасан байна лээ, зориудаар. Тэгээд бүр гэдэс, дотрыг нь Орхон голд урсгасан байсан. Үүнд нь би үнэхээр их эмзэглэсэн.

Нүдний цөцгий мэт хайрлаж, хариулдаг байсан хүлгүүд минь шүү дээ. Алдсан 32 адууны гурав нь унага, хоёр нь л даага гээд бодохгүй юу. 20 нь ёстой нэг чихэр шиг сайхан морьд байсан юм. Мал мэддэг хүн бол алах нь байтугай ширүүхэн унахаас хайрламаар хүлгүүд байсан юм шүү. Бүсийн наадамд айрагдсан хурдан хүлэг минь хүртэл байсан. Хаа хол Сүхбаатар аймгаас хязааланд нь гурван сая төгрөгөөр авсан саарал азаргыг минь хулгайлаад, алчихлаа.

-Хулгайд алдсан адууныхаа үнэлгээг тогтоолгуулсан уу?

-Тогтоолгуулсан. Бүсийн уралдаанд айрагдсан хурдан морио би 10 сая төгрөгөөр үнэлсэн. Гэтэл мэргэжлийнх нь хүмүүс таван сая төгрөгөөр үнэлнэ лээ. Сүхбаатар аймгаас авч ирсэн, хурдан удмын азаргаа би таван сая төгрөгөөр үнэлсэн ч 1.5 сая төгрөг болгосон. Жороо морийг минь 800.000, ганц байдас явсныг 400.000 төгрөгөөр үнэлсэн байсныг нь нэмүүлсэн. Уг нь минийхээр 50-аад төгрөг болох байсан юм. Мэргэжлийн хүмүүс үнэлээд 32 сая төгрөгөөр тогтоолоо.

СЭЖИГТНҮҮД СУЛЛАГДАХААРАА НАМАЙГ ДАРАМТЛАН, ХАРИУГАА АВАХЫН ТУЛД ДАХИАД ХУЛГАЙ ХИЙХ НЬ ТОДОРХОЙ

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: шөнө, мод, өвс ногоо болон гадаа

-Хөдөөгийн малчид бүл цөөтэй, малын хулгайчдаас айдаг юм билээ. Цагдаагийн байгууллагад шалгуулан, хариуцлага тооцууллаа гэхэд өнөөх этгээдүүд нь шоронгоос гарч ирээд дарамталдаг, хариугаа авахын тулд дахиад хулгай хийсэн тохиолдол цөөнгүй. Эдгээр сэжигтнүүд таныг дарамтлах вий гэх айдас танд хэр их байна вэ?

-Байлгүй яах вэ. Тэгэх нь тодорхой. “Чамайг сайн явахыг чинь харна аа. Хэн нь дийлэхээ үзнэ” гэж бүр цагдаа нарын дэргэд надад хэлсэн. Одоо энэ хэрэг замхрах магадлал өндөр байгаа. Энэ гурван нөхөр цагдаад их танилтай юм билээ. Ингэж, тэгсхийж байгаад л суллагдах байх. Намайг их занаж байна лээ.

Аливаа зүйл шударга, хуульд захирагддаг байх ёстой. Танил, талтай гээд хүн бүхэн хүссэнээ хийвэл юу болох вэ. Олон жил борви бохисхийх чөлөөгүй хөдөлмөрлөн байж өсгөсөн малаа нэг өглөө ингээд хулгайд алдах манай гэр бүлийн амьдралд үнэхээр хүнд тусаж байна.

Ер нь бүр нарийн ярьбал үүний цаана их юм бий. Гэхдээ энэ хэрэг шалгагдаж байгаа болохоор одоо яриад дэмий байх. Энэ бол маш том бүлэглэл. Малчдаас малыг нь хулгайлдаг, нядалдаг, Орхон аймаг руу аваачиж худалддаг гэх мэт бүлэглэлийн сүлжээ нь уртаас урт хөвөрнө.

Надад баримт зөндөө бий. Хэрвээ тэд намайг дарамталбал дахиад баримт дэлгэнэ. Цагдаа нар Д-гийн бас нэг туслахыг нь одоо эрэн сурвалжилж байгаа.

-Энэ хэрэг шударгаар шийдэгдэн, сэжигтнүүдийг шударгаар шүүнэ гэх итгэл танд хэр байна вэ?

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: мод, гадаа болон байгаль

-Би төр засагтаа, хуулийн байгууллагад итгэдэг. Цагдаа, байцаагч нар энэ хэргийг сайн шалгаж, илрүүлсэн. Баримт нотолгоо ч хангалттай бий. Одоо шүүх, прокурор хэрхэн шийдвэрлэхээс бүх зүйл шалтгаална. Сэжигтүүдийн нэгийг нь баривчлаагүй байгаа болохоор сунжраад байгаа юм. Манай адууг хулгайлсан нөхдүүд шүүх, прокурорын шатанд хэргээ хаалгах, эвтэйхэн мултрах төрөл бүрийн арга сийлж суугаа.

Тэд хуулийн байгууллагад том артай, танил тал олонтой болохоор үнэнийг хэлэхэд санаа зовж байна. Хөдөөгийн малчин надад ямар юмных нь таньдаг хүн байх вэ. “Шударга, үнэн” ялна гэж хэлэхээс өөр чадах юм надад алга.

-Хуулийн байгууллагад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Энэ хэргийг үнэн, шударга шүүн, хохирлыг минь барагдуулж өгөөч л гэж чин сэтгэлээсээ хүсье. Гол нь энэ л чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 7, 2021 10:17

Муу баруун аймгийн хулгайч нар Дархан, Эрдэнэтээр зөндөө суурьшаад хулгай хийх, зарах нь сүлжээ болсон. Энэ муу нөхөр хөөрхий хохироод л дуусна.

Зочин
Зочин
1 сар 7, 2021 10:35

Сүхбат аварга л хэлсэн болохоос баруун аймгаас ирсэн нөхдүүд арай дэндүү хулгайч, өмнөөс нь санаа зовмоор хулгай хийдэг.

Малчин
Малчин
1 сар 7, 2021 10:36

Сүхбат аварга л хэлсэн болохоос баруун аймгаас ирсэн нөхдүүд арай дэндүү хулгайч, өмнөөс нь санаа зовмоор хулгай хийдэг.

Zochin
Zochin
1 сар 7, 2021 11:20

Mahnii chenj nar shdee, tegeed l hot ruu oruulj ireed zartsan bgaa. Huduunii hunii awiraa gej

Зочин
Зочин
1 сар 7, 2021 11:20

Huvhai Uvsiin p###anuud bgaal daa

Alchihmaar baina
Alchihmaar baina
1 сар 7, 2021 12:07

Bugdiig ni gariig ni holtei ni, heltei ni tair tegeed boloo.

Цэвээн
Цэвээн
1 сар 7, 2021 12:51

Баяд явсан газар б�##�агтай( хулгайч) батгана суусан газар өттэй гэдэг өвгөдийн хэлсэн хэлц үг байдаг. Энэ муусайн өмхий хулгайч баячууд хаа сайгүй...явах юм аа

Зочин-2
Зочин-2
1 сар 7, 2021 13:33

Хууль шүүхийнхэн хуйв�##�дчихгүй л бол үнэнийг дэлгэж зэрлэгүүдэд зохих арга хэмжээ авах байлгүй дээ. Иймэрхүү хулгайчдыг давраагаад байгаа учраас амташсан хэрээ 13 дахина гэгч болж бна шүү. Энд цагдаа хуулийнхны садан төрөл бгаа учраас шийдэгддэггүй тэгсхийгээд бгаа нь гэмт хэрэгтнийг өөгшүүлж тэд нь хүн �##�ахаас ч буцахгүй болно шүү гэдгийг анхаармаар.

зочин
зочин
1 сар 7, 2021 17:32

эрдэнэт хотын цагдаагын үе үеийн дарга нар баяжих гэж ирдэг нь нууц биш ээ,жнь АМАРБОЛД ХУРАНДАА,ЭҮ-Н ГАНЗОРИГТОЙ НУГА НАЙЗ ГЭЭД ШАХАА ХИЙЖ АВИЛГАЛЧДЫГ ХАМГААЛСААР ХАМТ ЯВСАН ,ДАВААЗУЛ ,ДАВААЦЭРЭНТЭЙ ,БОЛОН ГОК-Н ,ЭРДЭНЭТИЙН ШАХААНЫ ГАРУУДТАЙ НАЙЗ ГЭХ МЭТ,ЭД НАРЫН МАЛЫГ МАЛЛАДАГ ГАРУУД ҮЕИЙН ҮЕД ХУЛГАЙ ХҮЧИН ГЭЭД,ДАНДАА ГЭМТ ХЭРЭГ ӨДҮҮЛЖ ,ХЭРЭГСЭХГҮЙ БОЛДОГ УЛАЖИЛАЛ БИЙ ,ЗОРИГИЙН ХЭРЭГ ХҮРТЭЛ МАЛЧИД ГЭЭД БГАА БИЗДЭЭ,ТЭГЭХЭЭР ЭНД ХУУЛЬ ,СЭТГҮҮЛЧИДИЙН ТООМ БАГ ИРЖ БАЙЖ ЦЭГЦЭНДЭЭ ОРОХ БАЙХ

АХМАД
АХМАД
1 сар 7, 2021 20:16

Өөрсдийг нь "х�##�уун хошуутай" м�##�нууд шиг нь болгоод л хаячих хэрэгтэй. Манай ял шийтгэл гэж арай дэндүү сул байна. Бас маш хуурамч байна. Гэм буруутай нь тогтоогдсон гэдэг чинь хэрэг хийсэн нь үнэн байна гэсэн үг биз дээ??? Гэм буруу нь баримт нотолгоогоор тогтоогдсон гээд өршөөл үзүүлж, суллана гэсэн хуулийг ямар хууль гэж ойлгох вэ???

Хангай
Хангай
1 сар 7, 2021 22:00

Муу бузартай хулгайч нарыг маш хатуу шүүх хэрэгтэй. Хулгай хийсэн хүний үр хүүхдүүдийг нь хүртэл төрийн ямар нэгэн тэтгэлэг төрийн �##�ба хашах эрхийг нь хүртэл хаах хэрэгтэй. Хүний гене болон цусанд байгаа хулгай хийх сэдэл хэзээч арилахгүй. Улам боловсролтой боловсронгуй хулгайч л болно.

Зочин
Зочин
1 сар 8, 2021 13:03

Нөгөө �##�дарт Хужаа нар байхгүй бн байсан бол тэд л хийсэн гээд чихээд Монгол хүн хэзээч хийхгүй гээд цэвэр ариунаа магтаад өнгөрнө АСүхбатын хэлсэн нь үнэн баруун аймагынхан сэлэнгэ дарханаар ирээд морь м�##�ыг ч хуйгаар нь хулгайлж байгаа нь үнэншүүдээ олон жил болж байнадаа

malchin
malchin
1 сар 11, 2021 15:54

bi bsan bol hul garine tas buudnaa novshnuudig ,shine huuliar neg bod heden jil abna geed blaa

Лусын хаан
Лусын хаан
1 сар 12, 2021 17:33

Та нарын удмыг сүйрүүлнэ

Зочин
Зочин
2 сар 19, 2021 15:19

энэ хулгайн хэрэг юу болсон бээээ. ДАхиад сурв�##�жлага хийж сэргээх хэрэгтэй л юм байна даа

Холбоотой мэдээ

Back to top button