Нийгмийн

ТОДРУУЛГА: Сургуулийн хана цуурч, малчдын аяга, таваг хагарч, хаалга цуурсан

Өнөөдөр 05.34 минутын орчимд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитуд хүчтэй, газар хөдөлж, газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт мэдрэгдсэн тухай мэдээлсэн.

Бид Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга Л.Даваабаяртай холбогдож, хэдий хэр хэмжээний хохирол учирсан талаар тодрууллаа.  

-Сургуулийн хана цуурсан зургийг цахим сүлжээнээс олж харсан. Хэдий хэр хэмжээтэй цуурсан бэ. Тухайн үед сургууль дотор хүн байсан уу?

-Өглөөний 05.34 цагт минут орчим хүчтэй газар хөдөлсөн. Тухайн үед сургууль дотор манаач байсан. Өөр хүн байгаагүй ээ. Сургуулийн хана ангайгаад шавар нь нурсан байна лээ.

-Өөр ямар нэгэн хохирол учирсан уу. Хэдий хэр хэмжээний хохирол учирсныг тооцоолсон болов уу?

Мөн малчдын аяга, таваг, зурагт хагарч, хаалга салсан байна. Иргэд нэгнийдээ цуглачихсан байгаа гэсэн. Сумын төвөөс их хол айлууд учир явбал хагас өдөр болох юм. Иймд бид иргэдтэй утсаар холбогдож, мэдээлэл авч байна. Яг хэчнээн айлд, хэдий хэр хэмжээний хохирол учирсныг тооцоолоод мэдээлэл өгье. Мөн өнөөдөр ажиллах салбарын бүх хүмүүсийг гэр рүү нь буцаасан.

-Тэгэхээр хүн гэмтэж, бэртсэн зүйлгүй гэж ойлгож болох нь ээ?

-Одоогоор мэдэгдсэн юм алга. Давхар байшин багатай болохоор гайгүй байхаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button