ДЭЛХИЙ

Орос улс Алексей Навальныйг баривчилна гэв

Оросын сөрөг хүчний улс төрч Алескей Навальныйг улсдаа эргэн ирсний дараа баривчлахын тулд хэрэгтэй гэсэн бүх арга хэмжээг авна хэмээн Москва хотын шоронгийн алба өчигдөр (2021.01.14) мэдээлжээ.

Ерөнхийлөгч Владимир Путинийг шүүмжлэгч тэрбээр Орос руу буцаж ниснэ гэдгээ өнгөрсөн ням гарагт (2021.01.10) мэдэгдсэн. Навальный өмнө жилийн наймдугаар сард новичок гэх бодисоор хордсоны улмаас Германд очиж эмчлүүлсэн билээ. Түүнээс хойш тэрбээр улсдаа эргэж очоогүй байсан юм.

Кремлин түүний хордсон явдалд ямар нэгэн холбоо байхгүй хэмээсэн бөгөөд Навальныйг санаатайгаар хорлосон гэх ямар ч баримт олдоогүй, түүнийг хүссэн цагтаа Орост эргэн ирж болно хэмээн мэдэгдсэн байдаг. Гэвч Навальныйг эх оронд нь гүтгэлэг, залилан үйлдсэн хэрэг гэх мэт хэд хэдэн асуудал хүлээж байгаа юм.

Навальный залилан үйлдсэн хэргийн улмаас шоронд ял эдлэх байсан ч хэд хэдэн нөхцөлтэй түүнийг ялыг цуцалсан байна. Холбооны яллан шийтгэх алба түүнийг тохирсон нөхцөлийг зөрчиж гэх шалтгаанаар үндэсний эрэн сурвалжлах жагсаалтад орсон хэмээжээ. Одоо тэрбээр гурван жил зургаан сарын турш шоронд ял эдлэх магадлалтай болсон байна. Түүний өмгөөлөгч Вадим Кобзе “Reuters” агентлагт хэлэхдээ “Онолын хувьд түүнийг Орост буухад нь шууд хорьж саатуулах боломжтой. Гэхдээ зөвхөн 48 цагийн турш” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэхэ
хэхэ
1 сар 15, 2021 11:16

Путин нохой энэ хүнийг �##�ахаар шийджээ

Холбоотой мэдээ

Back to top button